МОНГОЛД ХҮНИЙ ТОМУУ ХАНИАДНЫ ВИРУСЫН ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХАД ЗОРИУЛЖ ХАНДИВЫН ДАНС НЭЭЖЭЭ.
Уншсан 1407 vote 0 2009.11.07 17:18:15МОНГОЛД ХҮНИЙ ТОМУУ ХАНИАДНЫ ВИРУСЫН ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХАД ЗОРИУЛЖ ХАНДИВЫН ДАНС НЭЭЖЭЭ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай хүн амын дөрвөн хувьд хүрэлцэх вакцин ирүүлэхээр урьдчилсан байдлаар тогтсон. Үүнийг уг өвчинтэй нүүр тулан тэмцэж буй эмнэлгийнхэн, хүн амын эрсдэлтэй бүлгийнхэнд /жирэмсэн, 5-аас доош насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмадууд, уушигны, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс/ хүрэлцэхгүй гэж үзсэн байна. Иймд хүн амын шаардлагатай хэсэгт хүрэлцээтэй вакцин худалдаж авах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, эмзэг бүлгийг дэмжихэд тусламж, дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын ажлыг хэсэг, Эрүүл мэндийн яамнаас албан байгууллагуудад хандан уриалга гаргажээ. Уриалгад, томуугийн цар тахлын дэгдэлтийг хяналтандаа байлгах, хүн амыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх, тус халдвартай тэмцэх, даван туулахад иргэд, аж ахуйн нэгж, компани, төрийн бус, шашны болон бусад байгууллагуудын дэмжлэг, туслалцаа, оролцоо зайлшгүй хэрэгтэй байгааг онцлоод хандивын данс нээсэн байна.
Уг өвчний эсрэг тэмцэх хандивын данс: Хас банк 21000130 (H1N1). Энэ сарын эхний байдлаар А хүрээний H1N1 вирусийн халдвараар дэлхийн хэмжээнд 414000 хүн өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсаны 5000 гаруй нь нас баржээ. Эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ үед улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг санхүүжүүлэн ажиллахын зэрэгцээ ДЭМБ, “Дэлхийн Зөн”, “Улаан загалмай нийгэмлэг”, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “МТ” ХХК, “G мобайл”, “Эм” холбооны “Монос”, “Нахиа” компаниуд А (H1N1) вирустэй тэмцэхэд олон талын дэмжлэг, хандив үзүүлж байна