Английн багуудаас ялалт авч чадаагүй 2 дахь баг Челси боллоо. Цэнхэрүүдийн өвлийн наймааны гол бай болоод байгаа Агуеро дубльдэж Цэнхэрүүдийн ”хайрыг” татаад амжсан. Нэмэлт цагийн 92 дахь минутад 30 орчим яардаас Чехийн хаалганд оруулсан гоол нь энэ тойргийн шилдэгт нэр дэвшиж мэднэ. Гэхдээ түүнийг гараанд багтаагүй, 2-р үед сэлгээгээр орж ирсэн гэдгийг бас мартаж болохгүй. Хэрвээ гараанд гарсан бол 3 оноо магадгүй Атлетикод үлдэх ч байсан байж мэднэ. Лондоны багаас хоёр гоолыг Дрогба оруулсан. Багийнхаа төлөө 200 гоол оруулна гэсэн том амлалт өгөөд байгаа ”Хар ирвэс” амлалтаа биелүүлэхэд нэг алхамаар ойртож байна. Карло Анчелотти энэ тэнцээнд сэтгэл хангалуун байна. Тэрний хувьд дараагийн шатанд шалгарсан тул бүх зүйл ок гэжээ. Одоо хамгийн гол шалгуур амралтын өдөр хүлээж байгаа тул энэ бүхнээ мартаад анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж тэр ярьжээ. Порту энэ хооронд Киприйн АПОЕЛ-ийг ялаад бүр 9 оноотой болчихлоо. Тэгэхээр ирэх 2 сард бид Агуеро, Симао нарыг харахгүй байж мэдэх юм. Учир нь Мадридчууд ердөө 2 оноотой байгаа тул үлдсэн тоглолтуудад ялсан ч найдвар бараг байхгүй гэсэн үг.