Эх орондоо скоч үйлдвэрлэе
Би өөрөө Солонгост байхдаа скоч, 00 цаас гэх мэтийн цаасан гол хийдэг үйлдвэрт ажиллаж байсан юм. Үйлдвэрлэсэн зүйлсээ ачиж аваад л Солонгос улсаар нэг тарсан үйлдвэрүүдээр тойрсоор 72 цагийн дараа ирдэг байсан юм.
Скоч, цаасны үйлдвэр,00 цаас, гэрэл зургийн плёнк хийдэг үйлдвэрүүдийг өдөр шөнө өглөө гээд бүх цагт нь бараг бүх дамжилгыг нь өөрийн нүдээр харж бас нэгийг бодож байсан ч монгол зангаасаа болоод ямар ч холбоо, мэдээлэл сайн цуглуулж чадалгүй ирсэн билээ.
Солонгос скоч ямар сайн бөгөөд БНСУ-д хэрэв скоч байхгүй бол бид яах байсан бол гэж бодогддог юм. Тэгсэн сая энэ мэдээллийг оллоо.
Энэ үйлдвэр нь Хятад л юм шиг байна лээ. Яг нарийндаа бол монголд ч хийж болох л тоног төхөөрөмж л дөө. Нэг их нарийн ширийн юм байдаггүй юм байна лээ.
За тэгээд доорх мэдээллийг уншаад...
Ахуйн болон албан хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй бүх төрлийн скоч, наалддаг туузны хэрэглээгээ манай улс 100% импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Иймээс скочийг эх орондоо үйлдвэрлэх нь уг төслийн үндсэн зорилт юм. Дээрх зорилтод бид хүрч чадсанаар дотоодын зах зээлийнхээ тодорхой хувийг эх орны бүтээгдэхүүнээр хангаж эхлэх ба ингэснээр төдий хэмжээний нэмүү өртөгийг бий болгож эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, тогтвортой орлогын эх үүсвэр бүхий жижиг бизнестэй болох юм.
Магадгүй та Хятадаас боломжийн үнээр авчихаж болоод байгаа скоч, бүх төрлийн наалддаг туузыг заавал эх орондоо үйлдвэрлэх ёстой юу? гэж бодож байж болох юм. Бидний ахуйн хэрэглээнд хэрэглэгдэж буй скочийг хэн нэг их хэмжээгээр импортлон оруулж ирээд дараачийн шатны борлуулагчдад шахдаггүй. Эрээнээс Улаанбаатар луу ганзагын наймаа эрхлэгчид бага бага хэмжээгээр импортлон оруулж ирээд өөрсдийн лангуу, контайнер, жижиглэн худалдааны төвүүдээр эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг.
Ганзагын наймаа эрхлэгчид бага хэмжээгээр бусад бараа таваартаа дайж оруулж ирдэг болохоор Үндэсний Статистикийн хороо болон Гаалийн Ерөнхий газрын бүртгэлд тэр болгон ордоггүй. Тиймээс ҮСХ, ГЕГ – ын мэдээлэл зах зээлийн бодит мэдээлэл болоход учир дутагдалтай.
Хэмжээнээсээ хамаараад 200–2000 төгрөгөөр худалдаалагддаг нэгж скочийг хийх өөрийн өртөг нь 2009 оны 4–р сарын байдлаар манай улсад жижиглэн худалдаалагдаж буй үнийнхээ 36,7 хувь болж байсан юм.
Шаардлагатай хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх график
Ажилчдын эхний сарын цалин хөлс, үйлдвэрлэлийн зардал, тоног төхөөрөмжийн үнэ зэрэгт та эхний ээлжинд 26000 долларын хөрөнгө оруулалт хийнэ. Эхний сард борлуулалт хийхгүй ба бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилах, нөөц бүрдүүлэх, борлуулагч нартай тохиролцох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Дараачийн сар тутам 19200 долларын борлуулалт хийх ба сард түүхий эд, материал, ажилчдын цалин, үйлдвэрлэлийн зардал, маркетинг, түгээлтийн зардлуудаа хасаад 3750 долларын цэвэр ашиг олох ба олсон ашгаас анхны хөрөнгө оруулалтаа графикийн дагуу төлнө. 8–н сарын дараагаар анхны хөрөнгө оруулалт бүрэн төлөгдөж дуусах ба тухайн үеийн хуримтлагдсан ашиг нь 250 доллар байна. Хэрвээ банкны зээл болон бусад эх үүсвэрүүдээс та хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх бол төслийн хэрэгжилтийн хугацаа болон анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зээлийн хүүгийн зардлаас шалтгаалан уртасна.
Технологи:
Технологийн дэвшил жилээр бус цаг, минутаар хэмжигдэх болсон өнөө цагт үйлдвэрлэлийн процесст хүний хөдөлмөрийн хуваарь оюунлаг, мэдлэгт суурилсан тал руугаа явж байна. Бидний санал болгож буй скоч үйлдвэрлэх технологи нь 1 – 3 хүний үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох юм.
Техникийн параметр
Үндсэн түүхий эд:
-Цавуу – 12 юань буюу 1 кг нь 2520 төг.
-Тусгайлан бэлтгэсэн тууз /гялгар цаас/ - 11 юань буюу 2310 төг.
Үйлдвэрлэлийн процесс:
-Туузыг хуйлж бэлтгэнэ.
-Хуйлсан туузаа халаах хэсгээр оруулж халаана.
-Халсан туузанд цавуу түрхэж бэлтгэсэн голондоо хуйлна.
-Хуйлагдсан туузыг хөргөнө.
-Хүссэн хэмжээтэй өргөнөөрөө хувааж эцсийн бүтээгдэхүүн гаргана.
Хэрвээ Та эх орондоо скоч үйлдвэрлэх энэхүү төслийг сонирхож байвал ...