Монголд үйлдвэрлэв
Хүний нутаг гүний газар яваа хүн өөрийн эрхгүй эх оронч болчихдог талтай. Тиймээс та бүхэнд санаа авахаар ч гэдэг юм уу сэтгэл сэргээхээр ганц нэг зүйлсийн тухай сонирхуулья.
Монголд нэг литр сүү 1000 төгрөг болсон байна. Гэхдээ энэ бол гудамжинд сүү аваарай гээд орилж, хашгирч зардаг сүүний үнэ. Харин дэлгүүрт байдаг соёлтой ч юм шиг хулхи ч юм шиг сүүнүүд бол 1000-с дээш даваад бүр хэд нугарсан үнэтэй нь ч бий.
Гар дээрээс худалдаалдаг 1000 төгрөгний үнэтэй энэ сүү болон сүүний үйлдвэрт нийлүүлдэг манай монгол фермерүүдийн сүү нь нийт хоёр сая таван зуун мянган монголчуудын хэрэгцээний дөнгөж 2%-г хангадаг гэдгийг сайн тогтоогоод аваарай.
Төв аймгийн Жаргалант суманд 5,7 тэрбүм төгрөгөөр Итали, Чех, Голланд, Герман, Япон, Энэтхэг гэх мэт улсын тоног төхөөрөмж технолги бүхий үйлдвэр ашиглалтанд ороод өдөрт 10 ТН сүү боловсруулах юм байна.
Нилээн хэдэн жилийн өмнө М&М с гээд шоколадны БНХАУ дахь төлөөлөгч Хятад залуу монголчууд энэ олон малтайгаа ашиглаад сүүний фермүүдийг Өвөр монголын хил дагуу байгуулаад БНХАУ-д сүү нийлүүлвэл маш их ашиг олж болох талаар санаагаа хэлж байсан юм. Бээжин, Шанхай, Тянжин, Хөх хот гээд их газрын залуус Америк хэв маягт их орж өглөө оройдоо сүү уудаг болж байгаа нь мэдрэгдэж байгаа учир хэрэгцээ маш их бий болно гэж тайлбарласан юм.Гэтэл монголчууд бид өнөөдөр харин эсэргээр нь БНХАУ-с сүү авдаг болсон.Өтгөн болон гашилдаггүй гээд баахан сүү рекламдаад байсан меланин гэгч гарсанаас бүх сүү монгол нэртэй болсон юм шүү. Үнэн хэрэгтээ монголчууд сүүний хэрэглээнийхээ 2%-г хангадаг хэвээрээ л байгаа.
Аан тэр 40 сая мал байгаа орон нутгийн улс чинь өөрсдөө ч хар цайтай л байдаг юм шүү дээ. Худлаа гэвэл хөдөө орон нутгаас ирсэн танил нэгнээсээ асуу.
Улаанбаатар хот өнөөдөр 1,5 сая хүн амтай хот гэж хэлж болохоор хүн амтай болсон боловч хотын хэрэгцээг хангах сүүний үйлдвэр болон тэр үйлдвэрийг хангах фермерүүд алга байна гэдгийг дотроо бодож эргэцүүлээрэй.
Архины үйлдвэр өнөөдөртөө хэдий ашигтай ч сүү шиг цагаан зам байхгүй шүү.
Монголд үнээний болон сүү боловсруулах ашигтай буянтай ажил биш гэж үү?
mongolchuud suugee bolovsruulaad ulsin heregtseegee hangaj zohion baiguulj chadahgui baigaa n unen. uneheer deeguur humuus tolgoi muutai baigaa yum shuu. ug n amarhan shiidej boliishd.