Бичлэгийн тоо 2,391
 
Гахайн томуугийн H1N1 вирүсийн халдвар хурдацтай тархаж байна. Одоогийн байдлаар 527 тохиолдол бүртгэгдсэний 462 нь Улаанбаатар хотод, 65 нь хөдөө орон нутагт байна. Энэ вирүсээс үүдэлтэй нас баралт 5-д хүрээд байгаа юм. Тиймээс иргэн бүр хувь хувьдаа хамгаалалт хийж, энэхүү вирүсээс хамгаалах зөвлөмжийг байнга хэрэгжүүлж байхыг анхааруулж байна.  

Хүчилтөрөгчийн дутлын шинж илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн эргэлт, давтан хяналтанд, дараах зөвлөмжийг хэрэглэн гэрээр эмчилж болно.

Томуу өвчний нууц хугацаа 1-4 хоног, өвчилсөн эхний өдрөөс хойш 5 хоног, хүүхдэд 7 хоног заримдаа түүнээс удаан байдаг. Энэ хугацаанд өөрөө өөрийгөө юм уу, гэр бүлийн хүмүүс бие биенээ асарч сувилна. Гэрээр ямар асаргаа сувилгаа хийх талаар зөвлөе.

-Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх
-Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Ам, хамар, хоолойд 2%-ийн содын уураар утлага хийх
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гэрын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биес гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит зэрэг эмийн аль нэгийг эмчийн заавраар уух
-Биеийн дархлааг дэмжих зорилгоор салимон, септилин, сармисны ханд, вакус гэх мэтийг хэрэглэж болно.
-Томуутай төстэй олон төрлийн вирүс бас халдвар үүсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлж, дээрх зөвлөмжийг амьдралдаа хэвшүүлбэл тустай.
-Өвчилсөн хүн, халуурч эхлэхээс 1 хоногийн өмнөөс орчиндоо халдвар тарааж эхэлдэг ба халууны эм уухгүй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргүй гэж үздэг. Өвдөөд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зүйтэй.

Өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) иймэрхүү байдлаар гэрээр эмчлэгдэж эдгэрнэ. Өвчин архагших, вирүс тээгч болж үлдэх талаар одоогоор мэдээлэл байхгүй. Эдгэрсний дараа уг вирүсийн эсрэг хамгаалах дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.

Зарим зөвлөмжийг аргачилсан байдлаар дэлгэрэнгүй тайлбар

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж: Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.

Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.

Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Томуугийн А(H1N1) вирүс ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.

Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө гэх мэтээр ариутгана.

Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.

Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:
Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.

Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цөөрүүлэх, зохион байгуулахгүй байх.

Бүх байгуулага, хамт олон, хүн бүр ялангуяа бизнесын байгууллагууд маск, ариутгалын бодис, зарим нөөц багатай эм, оношлуур, вакцин, хүнсний бүтээгдэхүүн, захын цусанд хүчилтөрөгч тодорхойлох аппарат, амьсгалын аппарат гэх мэтийг оруулж ирэх, дотооддоо үйлдвэрлэх, үнийг хэт өсгөхгүй байх, засгийн газраас дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийг гаалийн татвар, орлогын татвар, хураамжаас чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж хамтран ажиллах

[Level:11]id: Маралгоо *.254.49.72 .

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2375877/f82/trackback

profile

Monh-monh

2009.11.03 19:04:39
*.179.20.234

Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 665, хөдөө орон нутагт 147, нийт 812 байна.

Увс аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 15 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Дорнод 11, Сэлэнгэ 11, Өвөрхангай 12,  Дархан-Уул 16, Дорноговь 12, Төв 10, Өмнөговь 2,  Говьсүмбэр 16, Хэнтий 11, Хөвсгөл 1, Булган 5, Орхон 12, Ховд 19, Архангай аймагт 8 тохиолдол тус бүртгэгдсэн байна.   

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 76 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 23 нь шинжилгээний хариу хүлээж байна.
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 09.00 цагийн байдлаарх  мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 23279 үзлэг хийгдсэнээс 4009 хүн буюу үзлэгт хамрагдагсдын 17.2 хувь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ гэж ЭМЯ-наас мэдээлж байна.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1772
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2347
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3280
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2644
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2057
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1407
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2054
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1801
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13433
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2609
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2089
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2260
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4950
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1540
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2125
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10903
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6542
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1916
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8761
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8584
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10470
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10543
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3289
» Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2121
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1375
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2922
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2053
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2240
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2160
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2527
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2080
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2850
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2320
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1448
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1555
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3650
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1532
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1937
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1862
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1922
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1870
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2071
배너신청
자생병원

배너신청