Бид - цөөхүүлээ шүү дээ, Монголчууд аа!
Бэгтэр ахыгаа харвуулсан
Билгүдэй өнчин шиг цөөхүүлээ шүү дээ
Бэлтрэгээ суйлуулсан өлөгчин шиг цөөхүүлээ шүү дээ
Бэрс ганцтай шатар шиг цөөхүүлээ шүү дээ
Бэлчиж яваа сүргээсээ 20 дахин цөөхүүлээ шүү дээ
Бид цөөхүүлээ шүү дээ
Алтайн хяраар асга шаргиан дүүлэгч
Аргаль янгир шигээ цөөхүүлээ шүү дээ
Алалдаад тулалдаад өсдөггүй
Афганаас найм дахин цөөхүүлээ шүү дээ
Аугаа гүн сэтгэгч Аристотелийн шавь нараас
Арав дахин цөөхүүлээ шүү дээ
Ардчилал, эрх чөлөөний гүрэн
Америкийн хүн амаас 140 дахин цөөхүүлээ шүү дээ
Бид цөөхүүлээ шүү дээ
Бирмийн хүн амаас 20 дахин цөөхүүлээ шүү дээ
Вьетнамын ким ястнаас 30 дахин цөөхүүлээ шүү дээ
Ханагар говиороо тэшигч
Хавтгайн сүрэг шигээ цөөхүүлээ шүү дээ
Хармаг, гоёо, бажууны үндэс ухагч
Хар нүдэн мазаалай шигээ цөөхүүлээ шүү дээ
Нэг нь нөгөөгөө нэг буудахад ганцхан сая болчихно шүү
Нэмээд ахин нэг буу дуугарахад тавхан бум болчихно
Нэг монгол алж эрсдэхэд
Мянган одны гэрэл бөхдөгийг бүү март!
Бид цөөхүүлээ шүү дээ
Бичиг соёлынхоо өв судраас ч цөөхүүлээ шүү дээ
Бээжин төвт гүрнээс долоон сая дахин цөөхүүлээ шүү дээ
Бид цөөхүүлээ шүү дээ
Монголчууд минь ээ!
/ Тангадын Галсан / 2008он
Cолонгос улсад амьдарч буй Та маш бага зардлаар эх орондоо байгаа гэр бүл, найз нөхөдтэйгээ интернэт утас ашиглан Монгол дахь Жи-мобайл болон цахилгаан холбооны сүлжээний утсанд шуул холбогдон ярих, түүнчлэн байнга холбоотой байх боломжийг Ж-Мобайл компаниас олгож байна. Хэрэглэгчиддээ улам ойртох, чирэгдэл багатай үйлчлэх үүднээс Солонгос улсад байнгын гэрээт борлуулагч ажиллуулж эхэллээ.
Та 010-5833-0428, 010-3149-0428 утсаар болон g m o b i l e _ k r@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар Дэлгэрэнгүй зөвлөгөөг манай борлуулагч танд өгнө.
Та дансаар мөнгөө шилжүүлээд Yahoo messenger-т холбогдон 10 минутын дотор дугаараа авах боломжтой. Түндэмүн орох шаардлагагүй, манайх Түндэмүн дээр байрладаггүй болно.
Данс Kookmin Bank 484601-04-060612, Nonghyup Bank 462-02-324460, Woori Bank
1002-585-060612, KEB 620-185791-735, IBK 462-022416-01010
Хүлээн авагч: I VANOV
Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд бий болох юм:
- Монгол дахь Жи-Мобайлын сүлжээ, хамрах хүрээнээс үл хамааран ямар нэг интернетийн үйлчилгээтэй газраас уг үйлчилгээнд холбогдох.
- Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид хаана ямар улсад байгаагаас үл хамааран хоорондоо хямд үнээр буюу Монгол доторх тарифаар ярих;
- Гадаадад зорчих, аялахдаа та компьютерт аль нэг Softphone програмыг ашиглан Жи-Мобайлын дугаар, нууц кодыг оруулан хүссэн үедээ эх оронтойгоо холбогдох;
ЖИЧ: АНГЛИ УЛСЫН ЛОНДОН ХОТОД МАНАЙ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ. ТА ИНТЕРНЭТФОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ 790-087-8990 УТСАНД ХОЛБОГДОН ЛАВЛАНА УУ
Цагаан зураасыг ногоон гэрэл нь асаж байхад л жоохон жоохоноор урагшилсаар байгаад өнгөрчихнө. Энэ үйл явдал мөрдөс зүүж тангараг хүлээсэн цагдаагийн нүдэн дээр илтээс илт тодоос тод болно. Цагдаа аажуухан урагшлах, амьхандаа л бусдаас өрсөөд урсгалд орчих санаатай дүрэм зөрчих Лексус 470 машины өмнө ирж өөрийн биеэр хаагаад - Цагдаа: чи хүүхэдүүд гаргачихгүй яагаад урагшилаад байгаа юм бэ гэж хэлэхэд - Жолооч: битгий хуц чи миний дугаарыг бичиж авчихаад надтай эргээд холбогдоорой новш минь…….. гэж заналтайхан хэлээд амьд биеэрээ өмнүүр нь хааж зогсох цагдаа өөдөөс хаазлан годос хийв.
Цагдаа дайруулчихгүйн эцэст замаас холдоход машин дахин годос хийн хаазалаад улаан гэрлээр дуу нэмэн давхин одов. Энэ үйл явдал миний нүдний өмнө болж, цагаан зураас ногоон гэрлээрээ ч олигтой гарч чадахгүй ирээдүй хойч үе, шаардлага тавиад амиа алдах дөхсөн цагдаа, эрхээ хасуулсан ард түмний гэрч болон үлдэв.
Хүүхдүүдээ зам гаргачих гэсэн багш нар - Хүүеэ ямар солиотой амьтан бэ? Хүн алчихаа шахлаа ш дээ гэж орилолдоно, зарим хүмүүс - ийм л новшын амьтад нийгмийг замхаруулж байгаа ш дээ гэж үглэнэ, харин эсэн мэнд үлдсэн цагдаа номерыг нь бичиж авч байгаа бололтой цаас гаргаж ирэн юм бичив, - ямар солиотой амьтан бэ та зүгээр үү гэж асуувал, -Цагдаа: зүгээрээ иймэрхүү амьтад зөндөө байдаг шүү дээ гээд нэг л цочирдож авч үзэхгүй байгаа бололтой ажиглагдсан нь намайг бүр ч гайхшруулж орхив. Хэрэв энэ үйл явдал АНУ-д болсон бол цагдаа тэр жолоочыг газар дээр нь нам буудах байсан гэдэгт би 100% итгэлтэй байна.
Хэдэн жилийн өмнө нь дөө одоогоор МАХН-ын нарийн бичгийн даргын албан тушаал хашиж буй У.Хүрэлсүх мөн л тэр зам дээр урсгал сөрж орж ирээд бусдын амь нас эд хөрөнгөд аюул занал учруулсан тyл. Эл хэргийг харж зогссон нэгэн замын цагдаа, тэрхүү эрх ямба, албан тушаал өндөртэй эрхмийг хууль биелүүлээгүйнх нь төлөө зүгээр л зогсоосныхоо шанд цусаа урстал, хэвтэрт ортолоо зодуулсан. Төрийн өндөр түшээ тэр үед согтуу байгаад зогсохгүй -би чамайг алчихсан ч хэн юу ч хэлж чадахгүй гэж агсамнаж байсан гэнэ лээ. Эл мэдээлэл нэг хэсэг сонингоор шуугиад л тэгээд чимээгүй болсон. Бодвол эрх мэдэлтэн хуулийг худалдаж авcан шигээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг бас худалдаад авчихсан юм билүү хэн мэдлээ?
Энэ бол хэдэн жилийн өмнөх асуудал харин ойрхон нэг томоохон хэрэг болсон нь өнөөх атаман нэртэй дуучин Т. Дэлгэрмөрөн агсан тавиад хэрэг зөрчил гаргахад нь хуулийн дагуу шаардлага тавьсан цагдааг эрүүг нь хугартал найзтайгаа нийлж зодсон хэрэг байгаа. Тэрхүү үйлдэл нь бүлэглэн бусдын эрхэнд тэр тусмаа ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьсан төрийн цагдааг зүгээр л архиныхаа халуунд найзтайгаа элбээд л зодчихсон танхай сэдэлттэй хэрэг байгаа юм. Тийм хүний ёсгүй, тэр тусмаа олны танил хүнээс гарамгүй хогийн муухай ааш авир гаргачихаад ичих ч үгүй “би санаатай хүн зодож гэмтээгээгүй” гээд хээвнэгхэн хэлээд Монгол Улсын шүүхийн өмнө та биднийг тэр тусмаа Монгол улсын үндсэн хуулийг доромжилоод зогсож байгаа нь даанч нэг гутармаар.
Санаатай хүн зодоогүй гэж байх уу? Тийм сэтгэл мэдрэлгүй, биеэ барих чадваргүй юм уу? Тэгвэл улсын хэмжээнд тиймэрхүү хүмүүст тусалдаг шар хад гээч сайхан эмнэлэг байна, тийш нь явуул л даа очиж эмчлүүлэг. Өөрийгөө хянаж цэгнэж чаддаг болог. Хууль, шүүхийнхэн ч гэсэн дахин дахин давтан хэрэг үйлдсэн, тэр тусмаа төрийн цагдааг эрүүг нь хугартал зодсон дуучин нэртэй ард түмний хайр даадаггүй танхай нөхдүүдэд тэнсэн мэтийн толгойг нь илсэн “ял нэртэй өөгшүүлсэн шийтгэл”-ийг олгодогоо болъёо.
Саяхан л дуучин Амайг барьж авч зодоод гэмтээж байсан биз дээ, одоо төрийн цагдааг, дараа нь хэнийг барьж авч зодох вэ? Зодох биш бүр алчихвал ял гээч зүйлийг өгөх үү? Жирийн нэг ядpуухан хүн 10,000 төгрөг хулгай хийвэл 10 жилийн ял авдаг. Ард түмний хайр даадаггүй дуучин нэртэй архичин атманууд нь хамтран ажиллагч андаа нөхдөө битгий хэл төрийн цагдааг зодож дахин дахин хэрэг өдүүлхэд толгойг нь илээд л өнгөрөөдөг ийм хууль цааз байгаад байвал тэр шудрага ёс, дэг журам гээч зүйл нь яаж оршин тогтох вэ? Tэр тусмаа хууль шүүхийн шийдвэр нь хууль сахиулах хүчний байгууллагаа үргэлж хохироож, эрх мэдэл, үйл ажиллагааг нь сулруулсан шийдвэрүүд гаргасаар байвал хүнд зодуулж, доромжлуулж, амь насаа алдаж сурсaн цагдаа нар хэзээ намайг эрх үүргийнхээ дагуу хамгаална даа зайлуул.
Эрх мэдэлтэнгүүдийн өмнөөс хэргийг нь үүрээд л 7 сарын 1 гээд шоронд явна, эрхэм түшээдийн өмнө үг хэлж чадахгүй төрийн төв талбайн өмнө цустайгаа холилдтол зодуулна. Эрх ямба нь дэндэж ухаан нь дутсан олны танил нэртэй гэмт хэрэгтэнгүүдэд зодуулж эд эрхтэн, амь насаараа хохироод байвал тангараг өргөсөн төрийн цагдаа та биднийг яаж хамгаална даа!
Хүслээ