Бичлэгийн тоо 5,522
Би солонго
Нуугдаж тоглоогүйээ би чамтай
Намайгаа эрж хайх хэрэггүй
Нууцхан сэтгэлийг чинь хөндөж орхиод
Намар үдшээр яваад өгсөнд уучил
Би чамайг хайрласан тэгэхэд,тэр үдэш
Будан манан татсан сэтгэлд чинь
Будрах цагаан цасан болж орчихоод
Хаврын цэцэг дэлгэрхээс өмнө
Хаашаа ч юм алга болсонд уучил
Бодол болж үргэлж бүү шаналаасай гэсэндээ
Бичиж байна чамд уучилаарай
Сэтгэл зүрхийг чинь эзэмдэж авах гээгүй юм
Сувдан нулимс хэлхэн бүү гуниглаарай
Хамаг үнэнээ би чамд дэлгээгүй
Хайртай болно гэж үнэндээ санаагүй
Хайрын мөнгөн бороон дараа
Би чамд татсан түр солонго
Нулимстай нүдийг чинь хуурсан
Нарны гэрэлд л түр татсан би солонго
Солонгийн өнгөөр гэрэлтсэн
Сайхан залуу би бишээ намайг уучилаарай
Батунка 2009.11.2 кореа

Ooroo nadad hairgui baij
Oortoo namaig bitgii dasgaach
Denguu emzeg minii setgel
Durlachihaj medne holuur ywaachhh