Moderator: mgl_300
Байгууллага хамт олны нэр, хаяг, утас, галт тэрэг, онгоцны цагийн хуваарь гээд олон талын мэдээлийг түргэн шуурхай түгээдэг хэмээн дөрвөн тоот төлбөрт утаснуудад манайхан ам сайтай байдаг.
Хааяа нэг худал мэдээлэл хүргэж хэрэглэгчдээ бухимдуулдгийг эс тооцвол шүү дээ. Минут тутамдаа 350 төгрөгөөр тооцогдох эдгээр утаснуудад хоногт 4000-аас дээш хүн холбогдож хэрэгцээт мэдээллээ авдаг гэвэл та итгэх үү. Дээрх дуудлагуудын цаана биеэ үнэлэх асуудлыг массажист нэр доор зуучилдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Шөнийн ээлжний ажлын цаг буюу 22 цагаас өглөөний 08 цаг хүртэл ирдэг дуудлагуудын бараг наян хувь нь массажист охидын утасны дугаар ирсэн дуудлага байдаг. Тэдний мэдээллийн санд ч 24 цагаар дуудлагаар массаж хийнэ гэсэн охидын утасны дугаар зуу зуугаараа өрөөстэй байдаг үнэхээр эмзэглүүштэй.
Ханиад томуу гарч үйлчилгээний байгууллагуудыг 21 цагаас хойш ажиллахыг хориглоод байгаа энэ үед тэдний ажил бүр дэлгэрсээр. Учир нь баар, цэнгээний газрууд хаалгаа хаасны дараа энэ байдлыг овжноор ашиглан хууль бус үйлдлийн зуучлагч болон зугаацах газар, зочид буудал хүртэл зааж өгдөг болжээ. Оройн цагаар охидоор массаж хийлгэхээр согтуу эрчүүд утас цохин дуудаад, зальжин охидод эд зүйлсээ алдах тохиолдол ч их гардаг.
Харин иргээд өнөөх зуучилагч лавлах руугаа холбогдож гомдол мэдүүлэхэд "Хувь хүмүүс манайд олон төрлийн зар өгдөг. Тэдгээрийн л байдаг нэг тохиолдол учраас бид хариуцахгүй" хэмээн эрхэм үйлчилүүлэгчдийнхээ амийг эвтэйхэн тагладаг гэнэ шүү. Үүний бас нэг хэлбэр нь бусадтай танилцан найз нөхөр болох зар ажээ. Дээрхи лавлахуудын аль нэгт "холбогдон танилцах зар өгөх гэсэн юм" гэхэд хариуд нь "ямар зорилгоор танилцах вэ?" хэмээн асууна. Тэдний дунд санхүүгийн дэмжлэг авна, өгнө гэсэн "зорилт" мөн багтдаг юм. Ийнхүү далд хэлбэрээр телевизүүдийн чаттай адил үр дүн араасаа дагуулсан мэдээллийн лавлахуудад хяналт шалгалтыг нь зохих газрууд нь хийх цаг болжээ.