Бичлэгийн тоо 2,391

“Банхар” (Тэмдэглэл)

Уншсан 2238 vote 0 2009.11.02 10:17:59

 Бичсэн П.Батзориг   


IMG1993-онд Монголоос-Америк хүртэл явган аялсан “Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг Монгол нохой авч явсан билээ. Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багын ахлагчаар явсан юм.

Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ. Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткын Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа Банхар маань байдаг л байгаадаа гэж сэтгэл зовж л явлаа. Банхар маань, зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байв.

Догшин энэ нохой аялалын явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь заавал илэрдэг байлаа. Аялаж явхад шөнө тайгын харанхуйд сайн харуул манаа болдог байсан юм, Банхарын хуцалт хол газарт лүн лүн гэж сонсогддог тул хирийн Чонын улиан тасалддаг байлаа. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хир хүчтэй амьтан байгааг мэдэрдэг бололтой юм билээ.

Бид гурвын харцнаас тэр бүгдийг сайн ойлгоно. За ядарч байна амрая даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй өөрөө тийм газар олоод хэвтчихнэ. Хэдэн удаа баавгайтай дайрдалдaхад золтой л баавгайруу дайрч орчих гээд бид арайхийж тогтоож билээ. Якутын жижиг тосгодоор дайран өнгөрхөд Банхар хэрэг дэгдээнэ.

Айлын хашаанаас хашаа дамжин хэдэн нохдыг нь гаслуулж бөөн хашгираан болно. Сүүлдээ бид гуравт загнуулсанаас хойш тактикаа өөрчлөв. Тосгон дундуур явхад олон нохой түүнийг боргоон дайрхад Банхар сүүлээ хавчаад шогшино. Нөгөөх аймаар Банхар хаачсан бэ? гэж бодмоор.

Иймэрхүү янзаар явхад нөгөөх ноход догшрон улам боргооцгооно. Тосгоноос холдонгуут ганц ухаcxийж нөгөөх хэдэн нохдыг хүрздэж байгаа юм шиг тараагаад орхино. Хууртагдсан товаришууд тосгон уруугаа сүүлээ хавчааад жилийн одно. Якут, Магаданы хязгаарыг туулж Чукоткад орход Банхар их ядарч турсан байлаа. Гэвч Монгол нохойн тэвчээр гайхамшигтай байсан. Бэлдмэл лаазалсан хоол идэж бэлэн диван орон дээр унтдаг нохойноос Монгол нохой тэс өөр юм билээ.

Том ясыг сахар шиг хагалан идэж, олон хоног, хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамраганд хээв л нэг унтаж байдаг энэ нохой бол Монгол нохой байсан юм.

Намайг Чукоткын Анадырь хотод буухад намрын шаргал наран ээж агнуурын тэнгисээс зөөлхөн салхи үлээнэ. Сэтгэл түгшсээр Протасвичийн хаалгыг тогшлоо. Өөдөөс баавгай шиг амьтан гүйж ирсэн нь Банхар байв. Тэр загас идсээр байгаад зоолж таргалж багахан шиг баавгай шиг болсон байлаа.

Намайг хараад гаслаж гангинаж бөөн юм болов. Нохойн хэлээр бол уйлж байлаа. Түүний нүд нь намайг ямар өрөвдөлтэй  харж байсан гээч. Ахиад намайг битгий орхиорой гэх шиг санагдаж билээ.

Банхар Анадырь хотынхны амны уншлага болсон айхтар араатан болсон байв. Далайн Морж уруу дайрч хадруулсан л гэнэ. Нохойныхоо халуун чихийг атгачихсан ямар сайхан байсан гээч.

Банхар надаас алхам ч холдохгүй байлаа. Өглөө босход миний хөлийг дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байлаа. Би нохойгоо аваад Анадыраас нисч Эрхүүд буулаа. Эрхүүд нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байв. Эхлээд Эрхүү хот дахь Монголын Консулын Газараар орлоо. Консул өөрөө гарч ирэн Банхарыг илж, Чукоткаас авчирсанд баяр хүргээд хамт зургаа авахуулж билээ.

Энд байсан хэдэн Монгол залуучууд Банхар бид хоёрыг хоолонд урьж дагуулан явлаа. Бид явсаар Эрхүүгийн зах дээр ирцгээлээ. Бидний сургаар наймаа хийж байсан Монголчууд цувж гарч ирсээр байгаад олон хүн цугларав.

Наймаачид маань Банхарт шарсан хавирга, плов өгч дайлав. Энэ үед хэдэн орос залуус нэг нохой хөтлөж бидэн дээр ирсэнээ Банхарыг зааж нохойгоо зодолдуулъя гэв. Бүдүүн гинжээр уясан дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны нохой байж ядам байгааг хараад би дотроо айлаа. Зодоонд зориулагдсан энэ нохой яаж ч мэдэх юм бэ? больсон дээр байх гэж бодтол тэнд байсан Монголчууд  Давай, Давай гэж зодооныг өдөөлөө. Тэр олон Монгол, Орос хөөрсөн хүмүүсийг хараад надад өөр зам үгүйг ойлгож Банхарын хүзүүвчийг мултлан туу гээд тавив. Зодооны нохой харван орж ирээд маш хурдтайгаар Банхарын энд тэндээс хэд хэд хазаад авав. Ингэнэ гэж Банхар бодоогүй болтой. Нөгөөх нохойг ахин дайрхад цээжээрээ түс хийтэл мөргөж улмаар хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багалзуурыг нь тас зуун сэгсэрэхэд зодооч нохой гаслах, хахирах муухай дуу сонсогдож шороонд хутгалдав.  Салгаад өгөөч гэж Оросуудыг гуйхад хэдэн Монгол залуус Давай үргэлжлүүлье, гэж хашгирцгаав.

Би Банхарыг арайхийж салгахад түүний соёо цус болж нөгөө нохойруу хир хэмжээгээ мэдээрэй гэж шиг ширүүн харж байв. Энд тэнд пивоны бөглөө пүд пүд дуугарцгаан Монголчууд Вот выдешь это Монгольсkого собака гэж хашгирцгаана. Маргааш нь бид хоёр Эрхүүгийн нисэх буудал уруу хөдөллөө.

Нислэгийн Хүлээлгийн танхимд орoход Улаанбаатар нисэх хүмүүс дугаарлан зогсчээ. Банхарыг хараад хүмүүс шивэр авир болов.

Монгол, Орос, Америкин далбаатай нөмрөгийг Банхарт уясан нь сүртэй харагдаж байлаа. Бүх хүний харц Банхар дээр. Тэр амьтан энэ олон хүн өөрийг нь хайрлан, бахархан харж байна гэдгийг мэдэж байсан болов уу?

Удалгүй билет шалган дотогш оруулав. Онгоцны талбай дээгүүр алхсаар МИАТ-ийн онгоц дээр ирхэд үүдэнд нь зогсож байсан нисгэгч ёслон Банхар эx орондоо тавтай морил гээд инээмсэглэв.

Онгоц дүнгэнэн агаарт хөөрлөө. Хүмүүс эргэн эргэн харцгаана. Гэтэл нэг залуу босч Монголчуудаа Банхар маань нутагтаа ирчихлээ урьдах урьдахаа барьчих гээд надад стакантай “зүйл” өгөв.Би яахаа мэдэхгүй хүмүүс уруу хархад аль хэдийн бүгд аягатай, шилтэй “зүйлүүдээ” бэлэн барьцгаасан хүлээж байлаа.

Банхарын төлөө хундага өргөлт бараг Улаанбаатар хүртэл үргэлжлэвээ.

Буянт-Ухаагийн нисэх буудалд нисгэгч, нохой хоёроос бусад нь нилээхэн халаалттай бууж билээ. Монгол хүндээ, Монгол газар шороондоо хэзээд үнэнч Монгол Банхарууддаа зориулж нэг сайхан хөшөө босгох юм сан даа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2370681/c3f/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:41:03
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24466
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4948
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3285
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2919
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
» “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2076
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1553
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
1449 Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청