배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?( 6-12 сартай хүүхдийн)

Уншсан 8708 vote 0 2009.10.31 12:14:23
Маралгоо *.254.49.72 http://www.mglclub.com/forum9/2365042

НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь бантан, хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

 

1. Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг

 

2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.



I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2365042/6a0/trackback
Жагсаалт

mongol hvv

2009.10.31 13:14:30
*.33.84.82

mash heregtei zvil oruulj ogsond bayarlalaa.iim zvilsiig deer tawchihmaar bh yum adminaa.
  • Хариу
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.31 13:34:53
*.251.203.57

 Сахарын 100%-ийн уусмал

- Элсэн чихэр 100 г Хоолны 4 халбага


- Ус  40 г Хоолны 2 халбага


Тэжээллэг чанар: Нvvрс-ус 99.9 г, тvvний илчлэг 410 калори
Бэлтгэх арга: 100 г элсэн чихрийг 40 мл усанд хийж, жигд гал дээр хайлтал нь буцалгана. Дараа нь тvvнийгээ 2 давхар марлиар шvvж, 100 мл хvртэл буцалгасан халуун ус нэмнэ. Хэрэглэхэд бэлэн болгосон чихрийн уусмалаа тагтай шилэнд хийж, сэрvvн газар хадгална.
Чихрийн 1 мл ийм уусмал нь 1 г цэвэр сахартай тэнцэнэ.
Хэрэглэх журам: Чихрийн 100%-ийн уусмалыг хvvхдэд єгєх ундны зvйл, сvv, сvvн холимгийг амтлахад зориулан юмуу хvvхдийн ам гэмтэхэд тvрхэх байдлаар хэрэглэж болно.

2. Хоолны давсны 25%-ийн  уусма

-Давс 25 г Цайны 2 халбага

-Ус 100 мл Хоолны 5 халбаг

Бэлтгэх арга: 25 г хоолны давсан дээр 100 мл ус хийж 10 минут буцалгана. Дараа нь уул уусмалаа хєвєн хавчуулсан давхар марлиар шvvж аваад хэмжээндээ хvрэхгvй бол буцалсан ус нэмнэ. 1 мл давсны уусмал 0.25 г цэвэр давстай тэнцэнэ. Давсны уусмалыг тагтай шилэн саванд хадгална.
Хэрэглэх журам: Давсны уусмалыг тєрєл бvрийн будааны шvvс, 5%, 10%-ийн будааны агшаамал, бусад тєрлийн нэмэгдэл хоолыг амтлахад жорт заасан хэмжээгээр нэмж хэрэглэнэ.


3. Будааны шvvс бэлтгэх

а) Цагаан будааны 5%-ийн энгийн шvvс

-Цагаан будаа 5 г Цайны 1 халбага

-Ус 200 мл Хоолны 10 халбагыг

-Давсны 25%-ийн уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг


Тэжээллэг чанар: Уураг 0.1 г, тослог 0.02 г, нvvрс-ус 1.7 г, илчлэг 8.0

б) Цагаан будааны 10%-ийн шvvс

 
-Цагаан будаа 10 г Цайны 2 халбага

 
-Ус  250 мл 1 шил аяга

 
-Давсны 25%-ийн уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг

 

Тэжээллэг чанар: Уураг 0.3 г, тослог 0.1 г, нvvрс-ус 3.5 г, илчлэг 16.0

в) Гурвалжин будааны 10%-ийн шvvс

 

-Гурвалжин будаа 10 г Цайны 1.5 халбага

 

-Ус 300 мл 1 шил аяга

 

-Давсны уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг


Тэжээллэг чанар: Уураг 0.55 г, тослог 0.14 г, нvvрс-ус 4.0 г, илчлэг 20.0

Бэлтгэх арга: Хэрэглэх будаагаа хvйтэн усаар хэд дахин угааж, чанах хэмжээтэй усандаа хийж 1-2 цаг дэвтээсний дараа буцалгана. Yvнд: цагаан будааг 25-30 мин, гурвалжин будааг 90-120 минут чанаж агшаагаад сайн нухаж, няцлан, давхар марлиар шvvнэ. Гаргаж авсан шvvс зохих хэмжээндээ хvрэхгvй бол буцалсан ус нэмж шингэлж хэрэглэнэ.
Хэрэглэх журам: Будааны энгийн шvvсийг сvvн холимог бэлтгэх, гэдэсний хордлогын эхний vед эмчилгээний хоолны журмаар эмчийн зєвлєлгєєний дагуу хэрэглэнэ.
 

4. Дан сvv (семинталь vнээний сvv)   махан хоол ихээр өгөхгүй  бантан ч мөн адил ..ногоо жимс түлхүү   өгөөрэй  хөнгөн л хоолло.таташ нухаш зутан за тэгээд мартад төрөл бүрийн тэжээл нас сараар хэмжээгээр заачихсан бий түүнээс авч  өгөөрэй
 

-Тvvхий сvv 105 мл Хагас шил аяга

Тэжээллэг чанар: Уураг 4.14 г, тослог 4.21 г, нvvрс-ус 4.64 г, илчлэг 75.0

Бэлтгэх арга: Тvvхий сvvг 2 давхар марлиар шvvж, паалантай саванд хийгээд 1-2 минут буцалгана. Тусгай ариутгагч байхгvй vед сvvгээ цэвэр шилэн саванд хийгээд 80-850С-ын халуун усанд 10-15 минут тавьж ариутгана.
Хэрэглэх журам: Хєєрvvлсэн чихэртэй, чихэргvй сvvг холимог хоолтой болон тэжээвэр хvvхдэд 4 сартайгаас нь эхлэн хоногт 5-6 удаа єгнє. 1 удаа єгєхдєє 130-140 мл-ээс илvvгvй єгвєл зохино. Хэрэв чихэртэй сvv ууж дассан хvvхдэд дан сvvнд чихрийн уусмалыг 5% байхаар бодож нэмнэ. Нэмсэн чихрийн хэмжээг хоолны нvvрс-усны тооцоонд оруулан бодно.
 

5. Сvvний энгийн холимгууд

а) Б-рис холимог (100 мл)

-Тvvхий сvv  50 мл Хоолны 3 халбага

-Будааны 5%-ийн шvvс  45 мл  Хоолны 3 халбага

-Чихрийн 100%-ийн уусмал  5 мл Цайны 1 халбага


Тэжээллэг чанар:
Уураг 1.8 г, тослог 1.6 г, нvvрс-ус 9.3 г, илчлэг 60.0

Бэлтгэх арга: Хэрэв тvvхий сvvгээр бэлтгэх бол сvvгээ хєєрvvлсний дараа урьдчилан бэлтгэсэн будааны шvvсээ зохих хэмжээгээр холиод дараа нь чихрийн уусмалаа нэмж бэлэн болгоно.
Хэрэглэх журам: Энэ холимгийг тєрсний дараах эхний гурван долоо хоногт єгєх холимог юм. Эх нь тєрсний дараа хvvхдээ хєхvvлэх боломжгvй юмуу хєхний сvv цатгахгvй байвал эмчийн зєвлєлгєєний дагуу 3 цагийн зайтай, хоногт 7 удаа энэ сvvн холимгоор угжина. Нэг удаад 20-50 мл хvртэл хэмжээгээр єгнє.
 

б) В-рис холимог (100 мл)
 

-Тvvхий сvv 67 мл Хоолны 3 халбага


-Будааны 10%-ийн шvvс 30 мл Хоолны 2 халбага

-Чихрийн 100%-ийн уусмал 5 мл Цайны 1 халбага


Тэжээллэг чанар: Уураг 1.85 г, тослог 2.3 г, нvvрс-ус 7.58 г, илчлэг 60.9

Бэлтгэх арга: Дээрхийн нэгэн адил бэлтгэнэ.
Хэрэглэх журам: Энэ холимог нь физиологийн энгийн холимогт багтана. Тєрсний дараах гурван долоо хоногтой vеэс эхлэн гурван сартай болтол нь зєвхєн тэжээвэр, холимог хоолтой хvvхдэд єгнє. Уул холимгоор угжихдаа нэг удаад 100-140 мл-ээс ихгvй 3 цаг тутам хоногт 7 удаа єгвєл зохино. Гэдэсний хорлоготой vед юмуу дисбактериоз болсон тухайн цагт В-рис єгч байгаа бол тvvнийгээ В-таргаар орлуулан хоногт 2-3 удаа єгч болно. В-таргийг В-рис холимгоор бvрнэ. Эсвэл бvрсэн таргийг будааны шvvсээр В-рисын нэг адил шингэлэн єгч болно.
 

Yр жимс, хvнсний ногооны шvvсvvд
 

7. Алимны шvvс

 
-Шинэ алим 100-200 г 5 см диаметр бvхий

-Чихрийн уусмал 20 мл Хоолны 1.5 халбага


Тэжээллэг чанар: Уураг 0.5 г, тослог 0.1 г, нvvрс-ус 11.7 г, илчлэг 52.0

Бэлтгэх арга: Шинэ алимыг халуун усаар угааж 10-15 минут буцалгана. Зєєлєрч болмогц алимаа нухаж няцлаад марлиар шvvж чихрийн уусмалаар амтална.
Хэрэглэх журам: Алимны шvvсийг хvvхдэд 1 сартайгаас нь эхлэн цайны халбагаар дасгаж єгнє. Алимны шvvсэнд органик хvчил, идээлэгч бодис, эфирийн тос зэрэг бусад нэгдлvvд байх учир хvvхдийн хоол боловсруулахад их ач холбогдолтой. Алимны шvvсэнд эрдсийн нэгдлvvд элбэг орно. Эдгээр нь хvvхдийн хэвийн єсєлтєнд чухал шаарлагатай. Алимны шvvсийг ялангуяа тэжээлийн доройтолт болон хоолны шингэц муу хvvхдэд дасгаж єгєх хэрэгтэй.

8. Луувангийн шvvс

-Шар лууван 200 г Дунд зэргийн лууван 75 гр

-Чихрийн уусмал 10 мл Цайны 2 халбага


Тэжээллэг чанар: Уураг 1.2 г, тослог 0.4 г, нvvрс-ус 11.4 г, илчлэг 55.0

Бэлтгэх арга: Лууванг ширvvн vстэй сойзоор vрж угаасны дараа хальсыг цэвэрлээд дахин халуун усаар угааж 20-25 минут тагтай саванд чанаж болгоно. Болж зєєлєрсєн лууванг 2-3 дахин машиндаж уул чанасан усанд нь хийж, сайн нухаад марлиар шvvж авна. Тvvнийгээ чихрийн уусмалаар амтлан хэрэглэнэ.

Хэрэглэх журам: Луувангийн шvvсийг 3-4 сартайгаас нь эхлэн єгнє. Гэдэсний євчний хордлоготой хvvхдийн хоол сойх болон хэмжээт хоолны vед эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Луувангийн шvvс нь провитамин каротин ихтэй учир єсєлт удаантай хvvхдэд єгєхєд ашигтай.
 
  • Хариу

DHA

2009.10.31 18:13:01
*.100.172.150

  • Хариу

gcall

2009.11.14 18:33:54
*.137.205.153

123
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524263
8076 helj ogoochee [3] byba 2009-11-01 731
8075 hi eejuudee huuhdiin tetgemj avahd yamar bichih barimt bvrdvvleh ve [3] shuuder1234 2009-11-01 4677
8074 БИ ХАНИЙГАА ХУУРМААРГҮЙ БАЙНА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-01 965
8073 HUUHNUUDEE ASUUYA [4] bovka 2009-11-01 1344
8072 asuuy [2] antolkaa 2009-11-01 810
8071 Razmeriin tuhai [1] tubshin 2009-11-01 871
8070 Sunstei buudal [5] ***Энxзaяa*** 2009-10-31 2686
8069 todorhoi hariulj uguuch. [6] zuv zvgeeree 2009-10-31 1010
8068 Тоглоом.нэт pips 2009-10-31 625
8067 butsah bilet cork 2009-10-31 650
8066 huuhdiin gerchilgee abahad yamar bichig barimt heregtei be?mon itgemjleh hiihed [3] mn74 2009-10-31 1018
8065 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-10-31 785
8064 asuuy. [1] 0033 2009-10-31 735
8063 helj uguuch cork 2009-10-31 577
8062 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-31 585
8061 ****БҮГД АНХААР СЭРЭМЖТЭЙ БАЙ ***** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-31 1324
8060 ***БҮСГҮЙ ХҮНИЙ АМЬДРАЛ 30 -НАСНААС ЭХЭЛДЭГ ҮҮ**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-31 1471
8059 hariulj tus bolooch jaahan hvvhdiin 2tomsognii 1ni dooshoo unjij garaad nogoo neg ni dooshoo garaagvi [2] bielvvleh 2009-10-31 1301
8058 ???????bna aaaa [2] owoot 2009-10-31 811
8057 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-31 933
8056 gahain haniadni baktsin-eejuudees asuuya [2] jargaa 82 2009-10-31 1053
8055 Эрчүүд ямар бүсгүйд дургүй вэ [2] uvgun 2009-10-31 891
8054 0-6 сартай хүүхдийн хоол [2] Маралгоо 2009-10-31 5347
» НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?( 6-12 сартай хүүхдийн) [4] Маралгоо 2009-10-31 8708
8052 Хэрэв хүүхдийг хөхнөөс гэнэт гаргавал тэднийг таагүй, баяр баясгалангуй байдалд хүргэдгийг эхчүүд, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй. Маралгоо 2009-10-31 3374
8051 elegnii nugashiig yaj hiih talaar [1] cdkeycrack 2009-10-31 660
8050 asuuh yum bna a zuvluuch. [3] mishil 2009-10-31 1010
8049 ORCHUULJ OGOOCH HUMUUSEE [3] bovka 2009-10-31 741
8048 HELJ OGOOCH [4] suren9 2009-10-30 890
8047 Eejuudee*^^* [4] ~eri~ 2009-10-30 882
8046 зөвлөгөө өгнө үү [1] jiji 2009-10-30 1179
8045 yaaaj?????? [4] girls_mgl 2009-10-30 1007
8044 helj ugch tuslaach [2] номин 2009-10-30 734
8043 huuhduun baktsenii tyhai asyye [3] kis 2009-10-30 687
8042 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ ӨДРИЙН МЭНД 2009-10-30 601
8041 ?????????????????????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 1184
8040 Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үнэгүй тарилга [4] ӨДРИЙН МЭНД 2009-10-30 1135
8039 huhnuus [2] aisui666 2009-10-30 774
8038 helj ogooch [3] nisnis 2009-10-30 749
8037 com [1] lg123 2009-10-30 901
8036 ??? bnaa j and s 2009-10-30 770
8035 asuuh yum bn aa [3] pikipoko 2009-10-30 748
8034 hi emnii talaar asuuy? [5] 김아연 2009-10-30 910
8033 hi ongotond jaahan hvvhed [3] dior_875 2009-10-30 778
8032 hi busguichuudee file [1] sunyeon 2009-10-30 775
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 758 759 760 761 762 763 764 765 766 767 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청