Moderator: mgl_300
Хонь
Хонины ордны эрчүүд : Тэр бол чиний хэрэг болохоос минийх биш. Тэдний амнаас хамгийн түрүүнд “Чи ямар болгоомжгүй юм бэ?” гэх үг гарна. Тэд хамгийн түрүүнд буруугаа охид руу чихдэг.
Үхэр
Үхрийн ордны эрчүүд : Гэрлэхээс өөр арга үгүй болж дээ” үхрийн ордныхон тэр бүсгүйтэй гэрлэж хүүхэдээ терүүлнэ. Гэвч тэр авгайдаа тиим ч сайн хандахгүй. Яагаад гэвэл би хүслээрээ гэрлээгүй гэж бодох болно.
Ихэр
Ихрийн ордны эрчүүд : “Би одоо яах ёстой юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг. Юу хийх тухайгаа мэдэхгүй энө талаар туршлагатай найзуудаасаа зөвлөмж авдаг. Эцэст нь найз охиныхоо шийдвэрийг дагадаг.
Мэлхий
Мэлхийн ордны эрчүүд : “Чи төрүүлчих, би өсгөе” гэж хэлдэг. Тэд хүүхдээс болж өөрийн хуримын асуудалыг шийддэггүй. Тэд их төлевлөгөөтэй учир тохиромжтой нас, санхүүгийн боломжтой үедээ л гэрлэдэг.
Арслан
Арслангийн ордны эрчүүд : “Хувь тавилан л юм байлгүй дээ” гэж боддог.Найз охин нь хүүхэдтэй болчихвол хариуцлага хүлээж чаддаг.
Охин
Охины ордны эрчүүд : Энэ тохиолдолд харьцангуй ханддаг. Хэрэв тэд энө надад таарах бүсгүй мөн гэж бодсон л бол шууд гэрлэе гэж гуйна. Харин зугаацах бодолтой үерхэсэн бол тэр шууд зугатдаг.
Жинлүүр
Жинлүүрийн ордны эрчүүд : Найз бүсгүй нь жирэмсэн гэдгийг мэдэнгүүтээ өөрийн найзууд дээрээ очиж зөвлөдөг. Эцэст нь хэд хэдэн хувилбар гаргаад найз охиноороо сонгуулдаг.
Хилэнц
Хилэнцийн ордны эрчүүд: Маш их уурладаг. Сайн хамгаалалт хийж чадаагүйдээ өөртөө уурладаг. Хариуцлага хүлээх болсондоо найз охиндоо уурладаг. Гэвч эцэст нь тайвширч яаж шийдвэрлэх арга замыг найз охинтойгоо зөвлөдөг.
Нум
Нумын ордны эрчүүд : Нумын ордны эрчүүд маш хариуцлагатай байдаг. Санхүүгийн тал дээр чадах хэрээрээ туслана. Тэр хариуцлагаа эвтэйхэн зохицуулж чаддаг. Гэвч гэрлэнэ гэж бодсоны ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр ийм шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.
Матар
Матарын ордны эрчүүд : Хариуцлага хүлээх дургүй матарын ордны эрчүүд гэрлэхээсээ өмнө найз бүсгүйгээ жирэмслүүлдэггүй. Хэрвээ үнэхээр тиим тохиолдол гарвал тэр хариуцлага хүлээнэ. Гэвч ямагт өөрийгөө бүхний түрүүнд бодно.
Хумх
Хумхын ордны эрчүүд : Хариуцлагаас бултдаг. Мөрөөдөмтгий, бодит байдлаас холуур явдаг хумхын эрчүүд өөрийн найз бүсгүйг давхар биетэйг мэдмэц цэлмэг тэнгэрт аянга цахисан мэт санагддаг. Тэрний сэтгэл дундах гүнж том гэдэстэй байхыг тэр хүлээж авч чадахгүй.
Загас
Загасны ордны эрчүүд: “Энэ хүүхэд үнэхээр минийх гэж үү” хэмээн уг мэдээг сонсоод тэрээр сэтгэлдээ эргэцүүлэн бодно. Тиймээ чинийх гэхэд загасны ордны эрчүүд “Тиим үү, тэгвэл чи биеэ сайн бодоорой” гэх мэт дулаахан үг хэлэх боловч цаанаа эргэлздэг.