Бичлэгийн тоо 294

Хамтарсан Засгийн газрын тэр гүүнийг солих ажлыг хоёр өдөрт л амжуулав. С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албанаасаа чөлөө хүсмэгц түүний халааг Гадаад харилцааны сайд С.Батболд авах нь тодорхой болсон юм. С.Батболдыг өчигдөр УИХ албан ёсоор томиллоо.

УИХ-аар хэлэлцэх аливаа асуудал бүрийг эхлээд холбогдох Байнгын хо роогоор   ярьдаг хуультай. С.Бат болдын нэрийг үдээс хойш Ерөнхийлөгчид танилцуулж, Төрийн тэргүүн УИХ-ын даргад уламжилсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралд­лаа. Энэ хороо 20 гишүүнтэй ч хэрэгт дурлагсад олон байв. Төрийн ордны “А” танхимд гишүүд, сэтгүүлчид багтаж ядаж байлаа. Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин эзгүй учир гишүүн Ц.Батбаяр хурал даргалж байгаа юм. Гэтэл гишүүд цуглачихсан ч дарга нь ирдэггүй. 15.55 цагт тэрбээр амьсгаадсаар орж ирж,  ажлаа эхлэв.

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нэр дэвшигч С.Батболдыг танилцуулав. Хэдхэн хормын дараа Ерөнхий сайдын өндөр албанд томилогдох гэж буй С.Батболд үсээ засаж, биеэ бэлтгэжээ. Тэрбээр их өнгөлөг харагдаж байлаа. 
Асуулт тавьж, санал хэлэх хүн байсангүй. 20 гишүүн нь ярсхийтэл гар өргөж, түүнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжив. Ингээд УИХ-ын чуулганы танхим руу хэн хүнгүй яарлаа. 


Ц.Нямдоржийн суудлыг С.Баяр “БУЛААВ”
Ерөнхий сайд асан С.Баяр одоо УИХ-ын энгийн нэг гишүүн. Тэглээ ч тэрбээр чуулганы танхимын хаахна тухлах нь сонин байлаа. 16.11 цагт тэрбээр танхимд орж ирэв. Чуулганы танхимд гишүүд нам намаараа, зэрэг дэвээрээ суудаг юм. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь МАХН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан нартай тохой залгасан суудал С.Баярт оногджээ. Тэнд уг нь Ц.Нямдорж суудаг байсан юм. Ц.Нямдорж үүдэнд ойр гурав дахь ширээнд Д.Дамба-Очирыг “хөөгөөд” суучихсан байв. Д.Дамба-Очир нь бүр үүд рүү, шинэхэн гишүүн Даш.Зоригттой айлссан байлаа. 


Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар будилав
Шинэ Ерөнхий  сайдын танил цуул гыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уншихдаа, “С.Бат болд 1963 онд төрсөн, эхнэр, хүүхнүүдийн… хамт амь дар даг…” гэж ташаарч,  танхимаар дүүрэн инээд болгов. Ерөнхийлөгч өөрөө ч, С.Батболд ч инээж харагдсан. 

Шинэ Ерөнхий сайдыг угтах ажлын хөгжилтэй явдал үүгээр дууссангүй. Томилгоо, халаа, сэлгээ болохоор нүд нь сэргэдэг гишүүдийн ирц 66 хүрчээ. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар С.Батболдыг томилох тухай Байнгын хорооны дүгнэлтийг тэднээс 62 нь дэмжив. Дөрвөн хүний суудал эзгүй байлаа. Ирснээ бүртгүүлсэн хэрнээ санал өгөөгүй бол тухайн асуудлыг эсэргүүцсэнд тооцдог юм. С.Батболдыг Ерөнхий сайдаар томилох УИХ-ын тогтоолыг батлах үед Д.Дэмбэрэл дарга ганцаараа эсрэг “санал өгч”, ангийнхнаа хөгжөөгөөд авлаа.  Тогтоолоо ун ших даа  спикер “Ц.Батболд” хэ мээн шинэ Ерөнхий сайдын   овгийг бас андуур чихав. С.Батболд Гадаад харилцааны сайдын албатай. Тиймээс түүнээс нь чөлөөлөх тухай тогтоол батлах гэтэл Р.Гончигдорж гишүүн асуулт тавив.
  
Р.Гончигдорж: Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын албыг хавсрахад  хуульд харшлах зүйл бай гаа юм уу. Өмнө нь ингэсэн то хиолдол байгаа шүү дээ. 

Ц.Шаравдорж /УИХ-ын Тамгын газрын дарга/: Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ” гээд тодорхой заачихсан. Тиймээс Ерөнхий сайд давхар танхимын гишүүн байж болохгүй нь харагдаж байна. 

Р.Гончигдорж: Энэ чинь хавсарч хийж болохгүй гэсэн үг биш. Таны хэлсэн шиг шалтгаанаар л С.Батболдыг Гадаад харилцааны  сайдаас нь чөлөөллөө гэж болохгүй шүү. 

С.Баярцогт: 1996 онд Ерөнхий сайд нь Гадаад хэргийн сайдын албыг нэг сарын хугацаанд давхар хашиж байсан шүү дээ. 
Чөлөөлнө, чөлөөлөхгүй гэсэн мар гаан хэсэг өрнөв.  Төрийн байгуулалтын байнгын хороо Гадаад харилцааны сайдаас чөлөөлөх тухай тогтоол оруулж ирсэн учир санал хурааж шийдэв. С.Баяр, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг 15 хүн С.Батболдыг Гадаад харилцааны сайдаас чөлөөлөхийг эсэргүүцжээ. 49 нь дэмжсэнээр 76.5 хувийн саналаар С.Батболдыг  Засгийн газрын гишүүний, сайдын ажлаас чөлөөлөв. 
Ийнхүү шинээр томилогдсон Ерөн хий сайд С.Батболд хүндэт инд рээс анхны үгээ хэлэв. Түүний үг нэлээд албархаг шинж тэй аж. Хямралыг давах, иргэн бүрээ боловсролтой, ажилтай болгох нь түүний тэргүүлэх Засгийн газрын зорилт байх юм байна. “Хүний төлөө хөгжил-Хөгжлийн тө лөө хүн” хэмээн тэрбээр зорилтоо товчхон тодорхойлов. Тэрбээр хэлсэн үгэндээ С.Баярт хандан “Бахар хал тай, хариуцлагатай өндөр албанд томилогдлоо. С.Баяр танаас албыг тань хүлээн авч байна. Таны жишигт хүрч ажиллахыг чармайна” гэлээ.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2360948/c6f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
292 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1333
291 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1526
290 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1698
289 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1755
288 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1760
287 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1921
286 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2140
285 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2198
284 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2312
283 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2342
282 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2415
281 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2450
280 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2491
279 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2512
278 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2617
277 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2737
276 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2794
275 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2926
274 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3088
273 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3129
272 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3136
271 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3270
270 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3365
269 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3430
268 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
267 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3494
266 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3536
265 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3664
264 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3981
263 сайн дураар нутаг буцах [2] Korea News 2020-02-25 4043
262 Corona 19 board ADVertisement 2020-03-20 4118
261 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4176
260 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3] Levi`s 2019-05-21 4309
259 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4403
258 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4437
257 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4709
256 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4750
255 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4862
254 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
253 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
252 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5471
251 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5523
250 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
배너신청
자생병원

배너신청