Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өнгө ба гэрлийг хэрхэн зохицуулах вэ?
Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүйг та мэднэ. Биднийг хүрээлэн буй бүхий л юмны түүнд тусах гэрлээс хамааралтай ажээ. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байна. Харин, өнгө үгүй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж үгүй юм. Тиймээс, өнгө үгүй бол амьдрал үгүй гэж тунхаглаад өгүүлэх зүйлдээ оръё.

Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ?
"Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер Инго Маурер: "гэрэл бол хэрэглээний зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хүн орчин тойрон, ахуй байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэл чийдэн их нөлөөтэй байдаг. Харанхуй орчин хүнийг сонор соргог, дав дувхийсэн болгож, айх түгшүүрлэх сэтгэлийг төрүүлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй цовоо болгодог.

Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөрлүүгээ шууд тусгахгүйгээр байрлуулах ёстой юм шүү. Хэрэв гэрэл чийдэнг хөдөлгөх боломжгүй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй.

Бүдэг бараан өнгөөр будсан өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Ийм өнгөтэй өрөөнд сүүдэр их үүсдэг учир хараа хурдан цуцдаг. Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн үг. Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хүнд бараан өнгө зохихгүй нь байна шүү.

Цайвар өнгөтэй өрөөнд сүүдэр бага үүсэх учир гэрэлтүүлэг их шаардагдахгүйгээс гадна хараа бага цуцна. Гэрэл гэрэлтүүлэгт бүрхүүлийн нөлөө их ээ. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бүрхүүл гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргүй байх нь зохимжтой. Гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагүй тусгах биш, ямар нэгэн юманд оноожтусгах ёстой.

Жишээлбэл , хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны түвшнээс дээгүүр байрлуулж, харааны түвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зүйл байрлуулахад их тохиромжтой. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн юм, гэрэл бүүдгэр байвал цайвар өнгийн юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтүүлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд шалтгаална. Жишээ нь, гэрийн эзэгтэй таалагдсан ханын цаасаа сонгож аваад гэртээ нааж л дээ. Яг сайхан, нааж дуусаад байтал гэнэт нөгөөхийнх нь өнгө нэг л биш харагдаад явчихлаа. Наахын өмнө гоё харагдаад байсан чинь, наасны дараа шал дэмий харагдах чинь юу вэ гэх сэтгэл бишгүй л төрдөг дөө. Энд л гэрэлтүүлгээ анзаарахаа мартав аа. Хэрвээ та хаалгаа будах будаг найруулах, ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ өдрийн нарны гэрэлд сонгож байгаарай.

Гэрийн чинь ханын обой өрөөний тавилгатай авцалдахгүй бол гэрлээр зохицуулж болно. Аливаа эдлэхүүн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бүр харагддаг. Тухайлбал ердийн лампан гэрлэнд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин нил ягаан, хөх өнгө бохир харагддаг. Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зүйлүүд бараантаж саарал харагддаг бол натрийн чийдэн нь шар туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгүй, цэвэр харагддаг. Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол өдрийн гэрэл юм.

Мөн гэрлийн бүрхүүлээс шалтгаалан эдлэхүүний өнгө өөр өөр болдог. Шар туяатай гэрэлтүүлэгтэй газар шар зүйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч, цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг.
Ийм учраас интерьер дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бүр уран сайхны дүрслэл, донж төрхтэй болгон өөрчилж болно. Гэрэл нь интерьерийн өнгөтэй шүтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий. Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтүүлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бүдэгрэх тусам өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтүүлэг бас зохимжгүй байдал төрүүлдэг тул та аль болох татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй халуун газрын (Халуун усны газар, угаалгын өрөө, машин угаалгын газар, том хэмжээний зоогийн газрын гал тогоо г.м.) чийдэн чийг хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгүйг нь бодолцон хананд байрлуулах нь зүйтэй. Нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлгийг шийдэж болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, цонхны шилэн витраж (өнгө өнгийн шилэн зүүмэл) өрөөний дотор талын чимэглэлд яг тохирно.
Цагаан - хөнгөн сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ.

Шар - сэтгэл баяр баяслаар хөглөгдөж халуун дулаан, хөнгөн шингэн, цэлгэр уужим санагдана. Цусны лугшилтыг ихэсгэж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Гэхдээ догшин ширүүн хариу үйлдлийг өдөөж болзошгүй.

Улбар шар - сэргэлэн цовоо болгож, судасны лугшилтыг түргэсгэж улмаар халуу дүүгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Улаан - хамгийн "дулаан" өнгөнүүдийг нэг, биеийн ерөнхий тамир /тонус/-ыг сайжруулах боловч удаан үйлчлэлийн үед ядрааж, зүрхний цохилтийг хурдасгана.

Хондон улаан - цовоо болгож, сэтгэлийн урам зригийг хөхүүлж, бүлээн дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Хөхөлбөр ягаан - тамирдаж хүнд юманд даруулсан мэт мэдрэмжийг төрүүлэхийн сацуу хавчиг зайгүй, нүсэр мэт харагдуулна.

Хөх - тайвшруулах боловч уйтгар унигт автуулна. энэ өнгөөр будсан өрөө тасалгаа хүйтэн бөгөөд давчуу байх шиг санагдана.

Ногоон - сэрүү татах мэт болохын сацуу тайтгаруулна. нүдний дотоод дарадтыг бууруулж, ер нь харааг хурц болгож, цусны эргэлтийг хэвийн байдалд оруулдаг.

Цэнхэр - цэнхэр ханатай өрөө тасалгаанд ороход сэрүү татах мэт болдог, униар татсан цэнхэр өнгө нь алслагдсан мэт мэдрэмжийг төрүүлж тайвшруулна.

Хар - биеийн ерөнхий тамир / тонус /ыг доройтуулж, дарамтлан хүнд юм дээрээс дараад авах мэт санагдана. энэ өнгөөр будсан хавтгай гадаргуунууд хэт нүсэр мэт харагддаг.

Хүрэн - халуун бүлэээн уур амьсгал бүрдүүлж, сэтгэл санаааг тогтвортой, амирлангүй болгоно.

Саарал - хүйтэн өнгө, уйтгарлуулан дур хүслийн галыг бөхөөнө.

Хүрэн саарал - сэтгэл мэдрэлд сөргөөр нөлөөлж, айдас түгшүүр төрүүлнэ.

Цайвар хөх - "дааруулах" мөртөө тайтгаруулна гэдгийг санааарай.
profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2360932/22d/trackback

gcall

2009.11.13 16:15:22
*.137.205.153

thnks

gcall

2009.11.13 16:16:03
*.137.205.153

thnks
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366657
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
8031 <<<ҮР ХӨНДӨЛТ АБОРТ >>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 1662
8030 Nyarai huuhdiin... 19790522 2009-10-30 620
8029 helj ogooch [2] hariutslagatai 2009-10-30 731
8028 Талх таны эрүүл мэндэд Маралгоо 2009-10-30 777
8027 Жирэмсэн болвол хайртай залуу тань юу гэж хэлэх бол? Маралгоо 2009-10-30 1597
8026 Шилний тухай жоохон хуучлья ЧЭЖҮ 2009-10-30 934
8025 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж Маралгоо 2009-10-30 916
8024 Япон турах арга [3] ЧЭЖҮ 2009-10-30 1338
8023 Юмханаар юм хийх арга 3 ЧЭЖҮ 2009-10-30 5668
» ТА ГЭРЭЭ ӨӨРЧИЛӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ [2] ЧЭЖҮ 2009-10-30 1293
8021 Нүүрний үрчлээс арилгах дасгал ЧЭЖҮ 2009-10-30 4673
8020 Юмханаар юм хийх арга 2 ЧЭЖҮ 2009-10-30 7398
8019 Гарын иллэг ЧЭЖҮ 2009-10-30 1005
8018 Busguichuulee... 19790522 2009-10-30 566
8017 **ЧИ ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА*** [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 919
8016 ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ [2] uvgun 2009-10-29 1572
8015 ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ [2] uvgun 2009-10-29 3250
8014 ASUUH UYM BNA HELJ UGUUCH [2] 19801201 2009-10-29 636
8013 yah boloo....... [2] soro 2009-10-29 887
8012 hi helj uguuch [4] sidaa 2009-10-29 837
8011 BUGDENGEES N ASUUY [1] buleen salhi 2009-10-29 708
8010 unshihad........... magic88 2009-10-29 801
8009 unshihad........... magic88 2009-10-29 770
8008 nzuudaa tuslaarai yaraltai xx 2009-10-29 577
8007 unshihad........... magic88 2009-10-29 742
8006 unshihad........... magic88 2009-10-29 620
8005 hi yaraltai meddeg zuil baival helj uguuch humuusee [3] shuuder1234 2009-10-29 707
8004 unshihad........... magic88 2009-10-29 740
8003 yaraltai helj ogch tuslaach [3] Tsetseguyanga 2009-10-29 737
8002 eejuudees asuuy [5] pujina 2009-10-29 603
8001 asuuh n helj uguuch [3] huuuuue 2009-10-29 798
8000 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 894
7999 Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм Маралгоо 2009-10-29 806
7998 Эцгийн зурхай [1] Маралгоо 2009-10-29 991
7997 orchuulj helj tus bolooch [2] tsegii74 2009-10-29 1269
7996 Залилан хийгсдийн ялыг хэвээр үлдээв uvgun 2009-10-29 620
7995 asuuh ni [2] ,mgl 2009-10-29 591
7994 Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ [1] uvgun 2009-10-29 734
7993 Xariulj ogch tus bolooch bvsgvichvvdee [3] smile_84 2009-10-29 997
7992 대화역iin oir havid mongol yridag utasnii kart zardag.... [1] suugii976 2009-10-29 1092
7991 dahiad yum asuuya,bayrlalaa [1] miga_shinee 2009-10-29 572
7990 Блогт минь радио амиллаа. [1] БОЛОР2 2009-10-29 737
7989 zaaj ogooj........... [3] magic88 2009-10-29 997
7988 Eruul mendiin baigyyllagyyd bolon ulaan zagalmain emnelegvvdiin utasnuud [1] ЧЭЖҮ 2009-10-29 1268
7987 giordani, minii hair, baby_kh, Elgemsuu nart bayarlalaa. huuuuue 2009-10-29 719
배너신청
자생병원

배너신청