Moderator: mgl_300
Бидний үзэл баримтлал:
- Хүн худалдах гэмт хэрэг ХХГХ нь орчин үеийн боолчлол юм.
- Эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл нь хүйсийн ялгаварлалаас үүдэлтэй гэмт хэргийг нэмэгдүүлдэг.
- Бидний хийж буй аливаа үйл ажиллагаа нь хүмүүсийн болон нийгмийн сайн сайхны төлөө бүрэн зориулагдах ёстой.
- Аливаа төрлийн ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ. (нас, хүйс, боловсрол, хөрөнгө чинээ, нийгмийн гарал үүсэл, үндэстэн ястан г.м)
- Хувь хүний болон нийгмийн үнэт зүйлийг дээд зэргээр эрхэмлэн ажиллана.
- Хохирогчийн нууцыг чандлан хадгалж, хүмүүнлэг, энэрэнгүй байх зарчмыг бүх үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
Эрхэм зорилго:
Хүйсийн ялгаварлалаас үүдэлтэй гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, нийгэм дэх жендэрийн тэгш харилцааг бий болгоход нөлөөлөх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулахад оршино.
Зорилт:
- Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх
- Хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хохирогчдод ээлтэй хууль эрхзүйн орчинг сайжруулахад нөлөөлөн ажиллах
- Хохирогчдод үзүүлж буй нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгоход нөлөөлөх
- Жендэрийн эрх тэгш байдлыг бүхий л түвшинд төлөвшүүлэх
Тус төв нь зорилго, зорилтдоо хүрэхийн тулд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
- “Хохирогч хамгаалал” хөтөлбөр
Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөгсөд болон хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлэх, дэмжин туслах, тэдний эрхийг хамгаалах, эргэн хэвийн амьдралд ороход нь туслахад оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
- Хүний наймаанд өртсөн хохирогчдод сэтгэлзүйн болон хууль эрхзүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, хохирогчдод чиглэсэн анхан шатны үйлчилгээ буюу эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, хоол хүнс, нэг удаагийн хувцсаар туслалцаа үзүүлэх
- Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдийн аюулгүй байдлыг хангах зорилготой хамгаалах байраар үйлчлэх
- Хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг холбогдох төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах улмаар эх оронд нь аюулгүйгээр эргүүлэн авчрах
- Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслыг үйлчилгээг бий болгох
- Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод хууль эрхзүйн туслалцаа дэмжлэг болон өмгөөлөлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллах
ХХГХ-ийн хохирогчдод үзүүлж буй үйлчилгээ
Анхан шатны дэмжлэг, туслалцаа
Нийгэм - Сэтгэл зүйн зөвлөгөө
Хууль зүйн зөвлөгөө
Эрүүл мэнд
Хоол хүнс
Нөхөн сэргээх үйлчилгээ
Сэтгэл заслын үйлчилгээ
Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
Албан бус сургалт/тэтгэлэг олгох
Гэр худалдан авч өгөх
Ажилд зуучлах
Өмгөөллийн үйлчилгээ
Эргэн хэвийн амьдралд нь оруулaах
Өрх гэр бүлийг дэмжин ажиллах
Бичил бизнес эрхлэх боломжийг бий болгох
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих
2. “Урьдчилан сэргийлэх” хөтөлбөр
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд зориулсан сургалт, судалгаа, суртачилгааны ажлыг зохион байгуулах замаар олон нийтэд зөв үзэл хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны чиглэл
Судалгаа
ХХГХ-ийн шалтгаан нөхцөл, эрсдэл, эмзэг байдал, гарч буй хор уршгийн талаар олон нийтийн ойлголт хандлагыг судлах
Хохирогчдын талаарх дэлгэрэнгүй судалгаа
Итгэлийн утас-1903 (энгийн утасны тарифаар)
ХХГХ-ээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө
ХХГХ-ийн хохирогчдын талаарх мэдээлэл авах
Гадаадад ажиллах, суралцахаар явж буй иргэдэд
Гадаад гэрлэлтийн асуудлаар зөвлөгөө өгөх утас- 70111112 (үнэгүй)
БНСУ-ын иргэдтэй гэрлэхээр сонирхож буй хүмүүс, эсвэл гэрлэгчид
Гэрлэлттэй холбоотой хууль тогтоомж (Монгол, БНСУ), бусад асуудлаар
Хэрэв та гадаадад суугаа бол...
Òà ãàäààäàä áàéõ õóãàöààíäàà ÕÕÃÕ-òýé õîëáîîòîé ìýäýýëýë, òóñëàëöàà, çºâëºãºº àâàõûã õ¿ñâýë äàðààõ øóóä óòñóóäààð õîëáîãäîæ áîëíî
Сөүл ªìíºä Ñîëîíãîñ | П.Үржинлхүндэв 106дотуур утас 82-17-351-8860 Îëîí óëñûí èðãýäýä çîðèóëñàí ÕÕÃÕ-èéí øóóä óòàñ
| Ìîíãîëûí Ýë÷èí Ñàéäûí ßàì 33-5 Hannam-Dong, Yongsan-gu. Seoul 140-210, Republic of Korea | 82-2-794-1350 (Консулын хэлтэс) 82-2-794-1951 (Консулын хэлтэс) 82-2-798-3464 (Жижүүр) 82-2-749-1990 (Ёслол) Fax: 82-2-794-7605 (Элчин сайдын яам) Fax: 82- 2-798-3465 (Консулын хэлтэс) Е-Мэйл: mongol5@kornet.net www.mongolembassy.com 82-1577-1366 |
taartsan yumnuud
oruulj bgaa yumiig ni ee..hun ch tooj unshihgui...yun urt yum..
намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий номхон ч бай хүний үр лүү үгээ бодож хэлээрэй насаан элтэл мартахгүй гомдох ч юм бил үү хөөрхий