Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

unshihad...........

Уншсан 801 vote 0 2009.10.29 21:58:48

3 настануудын хямрал

Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг. 

Энэ удаад бид 3 настай хүүхдэд тохиолддог, магадгүй хүүхэд насны бусад хямралыг бодвол илүү хурц, тод илрэлтэй энэхүү хямралын талаар толилуулж байна.

Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг ”7 онцлог” гэж нэрлэсэн нь бий. Эдгээрийг товч дурдъя.

  1. Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм.
  2. Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоёулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл.
  3. Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ёстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл.
  4. Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.
  5. Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг.
  6. Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол.
  7. Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л.
  8. Дээр дурдсан зан байдалд та санаа зовох хэрэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжилтэй болж байна гэж бухимддаг. Харин ч эсрэгээрээ энэ бол таны хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байна гэсэн үг.

    Энэ үед нь яаж харьцах хэрэгтэй вэ?

    Монголчууд хүүхдээ “даруулгатай” өсгөхийг эрхэмлэдэг. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн зүйр үг ч байдаг. Энэ хямралын үед харин ямар ч сүрдүүлэг, загнах, тушаах хэрэггүй. Хүүхдийн бие даасан байдал, зөрүүд занг хүчээр дарах нь хүмүүжлээр доголдох том шалтгаан болно.

    Хүүхэд өөрийн том болж байгааг энэ насанд анх удаа ухамсарладаг. Бас бусдаас өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Энэ зан байдал эцэг эхчүүдэд дараатай санагддаг боловч үнэн хэрэгтээ хүүхдүүд илүү ядарч байдаг. Тэд юу болоод байгааг мэдэхгүй, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадваргүй байдаг.

    • Тэвчимгүй зан байдал гаргахад нь аль болох тайван ханд. Мөн өөрийн зөв гэж итгэлтэй байгаа үедээ хатуу байр суурьтай байж болно.
    • Харилцах арга барилаа өөрчил. Түүнийг том хүн /бараг л/ болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Түүний үзэл бодол, бие даах гэсэн хүслийг хүндэтгэ. Хүүхэд аажмаар өөрийн бодлыг зөв илэрхийлдэг болно.
    • Сонголт санал болгож бай. Хоеулаа шатаар буух уу? Эсвэл лифтээр буух уу? г.м.-ээр. өөрөөр хэлбэл бие даан шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй.
    • Шаардалгүйгээр, тусламж гуйж бай. Жишээ нь, зам хөндлөн гарахдаа миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна г.м.
    • Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг эелдгээр хэлэх, мөн эцэг эх 2 хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно.
    • Хүүхэд өөрийхөөрөө зүтгээд байх үед нь юуны өмнө хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Бие даан, өөрийхөөрөө шийдэх боломж олго, мөн хийж чадахгүй зүйлд нь туслах, зааж сургах нь үр дүнтэй байдаг.
    • Эцэст нь хэлэхэд энэ хямралын үед эцэг эх хэдийчинээ зөв хандана, төдийчинээ богино хугацаанд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг. Харин эсрэгээрээ бухимдаж, уурлаж загнах, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь хүүхдийг бие даасан бус, өөрт итгэлгүй, мөн том болоод баярлах, гомдох гээд бүхий л үедээ бусдаас хамааралтай нэгэн болоход хүргэдэг

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2359935/594/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366657
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
8031 <<<ҮР ХӨНДӨЛТ АБОРТ >>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 1662
8030 Nyarai huuhdiin... 19790522 2009-10-30 620
8029 helj ogooch [2] hariutslagatai 2009-10-30 731
8028 Талх таны эрүүл мэндэд Маралгоо 2009-10-30 777
8027 Жирэмсэн болвол хайртай залуу тань юу гэж хэлэх бол? Маралгоо 2009-10-30 1597
8026 Шилний тухай жоохон хуучлья ЧЭЖҮ 2009-10-30 934
8025 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж Маралгоо 2009-10-30 916
8024 Япон турах арга [3] ЧЭЖҮ 2009-10-30 1338
8023 Юмханаар юм хийх арга 3 ЧЭЖҮ 2009-10-30 5668
8022 ТА ГЭРЭЭ ӨӨРЧИЛӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ [2] ЧЭЖҮ 2009-10-30 1293
8021 Нүүрний үрчлээс арилгах дасгал ЧЭЖҮ 2009-10-30 4673
8020 Юмханаар юм хийх арга 2 ЧЭЖҮ 2009-10-30 7398
8019 Гарын иллэг ЧЭЖҮ 2009-10-30 1005
8018 Busguichuulee... 19790522 2009-10-30 566
8017 **ЧИ ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА*** [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-30 919
8016 ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ [2] uvgun 2009-10-29 1572
8015 ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ [2] uvgun 2009-10-29 3250
8014 ASUUH UYM BNA HELJ UGUUCH [2] 19801201 2009-10-29 636
8013 yah boloo....... [2] soro 2009-10-29 887
8012 hi helj uguuch [4] sidaa 2009-10-29 837
8011 BUGDENGEES N ASUUY [1] buleen salhi 2009-10-29 708
» unshihad........... magic88 2009-10-29 801
8009 unshihad........... magic88 2009-10-29 770
8008 nzuudaa tuslaarai yaraltai xx 2009-10-29 577
8007 unshihad........... magic88 2009-10-29 742
8006 unshihad........... magic88 2009-10-29 620
8005 hi yaraltai meddeg zuil baival helj uguuch humuusee [3] shuuder1234 2009-10-29 707
8004 unshihad........... magic88 2009-10-29 740
8003 yaraltai helj ogch tuslaach [3] Tsetseguyanga 2009-10-29 737
8002 eejuudees asuuy [5] pujina 2009-10-29 603
8001 asuuh n helj uguuch [3] huuuuue 2009-10-29 798
8000 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 894
7999 Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм Маралгоо 2009-10-29 806
7998 Эцгийн зурхай [1] Маралгоо 2009-10-29 991
7997 orchuulj helj tus bolooch [2] tsegii74 2009-10-29 1269
7996 Залилан хийгсдийн ялыг хэвээр үлдээв uvgun 2009-10-29 620
7995 asuuh ni [2] ,mgl 2009-10-29 591
7994 Охидыг хил дамнуулан худалддаг байсан бүлэглэл хэргээ хүлээжээ [1] uvgun 2009-10-29 734
7993 Xariulj ogch tus bolooch bvsgvichvvdee [3] smile_84 2009-10-29 997
7992 대화역iin oir havid mongol yridag utasnii kart zardag.... [1] suugii976 2009-10-29 1092
7991 dahiad yum asuuya,bayrlalaa [1] miga_shinee 2009-10-29 572
7990 Блогт минь радио амиллаа. [1] БОЛОР2 2009-10-29 737
7989 zaaj ogooj........... [3] magic88 2009-10-29 997
7988 Eruul mendiin baigyyllagyyd bolon ulaan zagalmain emnelegvvdiin utasnuud [1] ЧЭЖҮ 2009-10-29 1268
7987 giordani, minii hair, baby_kh, Elgemsuu nart bayarlalaa. huuuuue 2009-10-29 719
배너신청
자생병원

배너신청