Бичлэгийн тоо 5,522
Маралгоо
2009.10.29 18:49:03 (*.254.49.72)
2562

Чамаар бишгүй гуйлгалаа би
Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоолоо би

Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа

Нарт дэлхийд хүн билээ ч
Наддаа чи наран билээ
Ертөнцөд ер ганц үгийг
Ерөөлөөр надад заяасан билээ

Гарт чинь түшиг болж
Гэрт чинь чимэг болъё
Нэрэнд чинь нэмэр болж
Нэгэн биед чинь хань болъё

Хөдөлмөр амьдрал хоёрт
Хүний зэрэгтэй явъя
Хүний хоёрхон үр шиг
Эвтэй сайхан явъя

Сэтгэлийн чинь тавгүй үед
Дэмжих нөхөр чинь болъё
Итгэлийн чинь саарах үед
Дуудах хань чинь болъё

Буруу болоод гутарвал
Уруу унагахгүйг хичээе
Онгироод нисэхэд хүртэл
Ойчиход чинь түшиж явъя

Өвдөөд зовохын цагт чинь
Эдгээж сувилж байя
Өвчний чинь хагасыг авч
Үхэхээс ч буцахгүй байя

Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа

Хайртай билээ гэж даврахгүй
Хартай билээ гэж өмчлөхгүй
Харамч билээ гэж нуухгүй
Өглөгч билээ гэж үрэхгүй

Ахан дүүгий чинь ад үзэхгүй
Анд нөхдий чинь алаг үзэхгүй
Алсын албанд явсан ч
Авгайн журмыг эвдэхгүй

Зөөлөн гээд боол болохгүй
Хатуу гээд ноёлж байхгүй
Хоосон гээд чамлахгүй
Баян болно гээд шунахгүй

Сайн үйлсийг чинь сэтгэлээрээ дэмжиж
Сайхан биеийг чинь халамжаараа тэтгэж
Сэтгэл санаагий чинь түвшилж
Итгэл баяраар дүүрэн байлгая

Хүүхэд багачуудаа өсгөж
Хөлийг нь дөрөөнд хүргэе
Хөвчийн буга согоо шиг
Сэргэлэн цовоо явъя

Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа

Чамд муу юм гэж байхгүй
Чамд муухай юм гэж байхгүй
Чамд дутуу юм гэж байхгүй
Чамд илүү юм гэж байхгүй

Хүний мөс өвч бүрдсэн
Арван хуруу тэгш цогцолсон
Аавын хөвгүүдийн нэг билээ
Амьдын жаргал өгөх нөхөр билээ

Чамд сайн гэгдвэл шагнал тэрээ
Чамд сайхан гэгдвэл жаргал тэрээ
Чиний дэргэд байвал хот хөдөө ч яахав
Чамтай хамт байвал говь хангай ч яахав

Баярлах гомдох цагтаа
Баахан хэсэг уйлах байх
Бачимдаж сандрах үедээ
Базаахгүй үг ч хэлэх байх

Ухаан санаагаа зарж
Уужим талбиун бодож байя
Харилцан буулт хийж
Хагарч эвдрэхгүй явъя

Янаг ихэдвэл тэнэг ихэднэ гэдэг
Цэнгэл хэтэрвэл жаргал холдоно гэдэг
Ухаангүй хайртай билээ гэж
Учиргүй мунхаглавал сургаарай

Уйдаад эхэлбэл уурлах хэрэггүй
Учирлаад сайхан яриарай
Цээртэй гэж бодолгүй
Тээртэй болбол хэлээрэй

Татаад авах сэтгэл нь хэцүү ч
Холдоод явах зориг нь бий
Эр хүний нандин хайраар
Энхрийлүүлж явсан гэж бодъё

Энэ насны зурвасхан заяа
Эрхэм жаргалын дээд гэж саная
Чамаар бишгүй гуйлгасан
Чамд бишгүй тунирхсан

Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоосон
Хоёр биендээ итгэлтэй байж
Хорвоогийн бартааг туулъя
Хөрст дэлхийн хуудсан дээр
Хос мөр бичиж явъя

Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа


profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.10.30 01:23:44 (*.235.75.46)
chelsa
profile

huuh ysn goyo shuleg veeemoticon

Хариу
2009.10.30 23:22:45 (*.32.84.86)
ji he
Ymar goe shuleg ve
Хариу
2009.11.02 18:08:13 (*.36.142.117)
magic88
profile

AMIDRALD CHINE AZ 60GAL HUSIE....DAHAID ZONDOO GOE SHULEG BICHEEREE.

Хариу
2009.11.07 13:30:12 (*.140.185.26)
Uchral.

dajgui yuma.  ok amjilt husei naizdaa.emoticon

Хариу
2009.11.08 16:01:11 (*.111.175.81)
Sarah3
ariunaa-300x285[1].jpg
Дугаар
Гарчиг
Нэр
4127 Охиндоо /шүлгийг бичсэн -5250/ 2 file
Happy_3
2009-11-10 1470
4126 Б.Чулуунцэцэг : Миний аав 2 file
Happy_3
2009-11-09 5365
4125 Зүгээр чамайг санаагүй 5
batunka
2009-11-09 1718
4124 Сар хүртэл атаархаж хонодог байсан 2 file
nikes
2009-11-09 1332
4123 Аавтай дурсамжууд 3
nikes
2009-11-09 1592
4122 ЕРТӨНЦӨӨС УЙДАХЫН ШҮЛЭГ 1
MMongol
2009-11-08 1313
4121 ~~~Өр зүрхэнд минь чиний хайр явдаг~~~ 6
batunka
2009-11-08 1735
4120 ~~♡ ♡ ♡~Aриун дурлал~♡ ♡ ♡~~ 2
batunka
2009-11-08 1557
4119 ㅠㅎ
OBM
2009-11-08 858
4118 ㅛㅑ해 1
OBM
2009-11-08 1897
4117 *********************yaruu nairagiihandaa************** 2
maralmaa&MARALMAA
2009-11-08 2523
4116 Би чамдаа хайртай 2
Дүрсгүй жаал
2009-11-08 1874
4115 Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй 2
Дүрсгүй жаал
2009-11-08 2344
4114 Анхны хайр(Шүлэг) 2
Дүрсгүй жаал
2009-11-08 5184
4113 шувуу-Бүлээн 4
๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑
2009-11-07 1217
4112 Shuleg ojl uguuch 2
Sokodko
2009-11-07 2042
4111 *******************ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 5-p хэсэг*********************
buleen
2009-11-07 1408
4110 utas
ZOOGOOO
2009-11-07 1001
4109 uruulaa bud busgui mini 2
sune
2009-11-06 4958
4108 ............................sorvi.........................
ji he
2009-11-06 1084
4107 Наран зүг 3
bayarmaa_korea
2009-11-06 3002
4106 xxx
ji he
2009-11-05 1203
4105 ................
ji he
2009-11-05 984
4104 ХӨГЖИМЧ БҮСГҮЙ 2
MMongol
2009-11-05 1369
4103 Hanidaa 1
zoro 1
2009-11-05 4830
4102 Mergen gej boddog negend mergen bolohiig hyssen negend
veda
2009-11-05 6109
4101 холийн сарнаас ч хол санагдах юм чи
batunka
2009-11-04 1621
4100 Ч.Дашдэлэг - Нутагдаа л нэг очихсон 5 file
Happy_3
2009-11-04 3616
4099 Chamdaa 2
zoro 1
2009-11-04 7352
4098 Hairt ehnertee zoriulav ~ B. Ochirbat~ 2
Маралгоо
2009-11-04 2569
4097 Тангадын Галсан : 2008 оны 7 сарын 1 4 file
nikes
2009-11-03 3144
4096 ,,,Би солонго"" 2
batunka
2009-11-02 1482
4095 ****Миний бодлийн цухас,,,, 2
batunka
2009-11-02 1289
4094 Яруу тøгс сурууштай
uvgun
2009-11-01 1074
4093 О.Дашбалбар. Эх орон 1
uvgun
2009-11-01 1762
4092 Ш.Гүрбазар- Би Монголоороо гоёдог./сонсохоор/ 3 file
Happy_3
2009-10-31 7268
4091 Utga alga 3
ji he
2009-10-30 1362
4090 ..........Nadad gunigtai bna oooooo............................... 3
ji he
2009-10-30 1874
4089 gg
OBM
2009-10-30 1317
4088 *****************ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 4-p хэсэг*******************
buleen
2009-10-30 1366
4087 ~~~Хайрыг хайрлаж яваарай!~~~ 11 file
.Sarnai.
2009-10-29 13869
Ханийн үг 5
Маралгоо
2009-10-29 2562
4085 Монгол хүмүүний зүрхний бичээс Т,Галсан 1
ЧЭЖҮ
2009-10-29 4255
4084 Өгүүллэг - Зөрөөд өнгөрсөн тавилан 1
ЧЭЖҮ
2009-10-29 2734
4083 Өгүүллэг**: Цаг хугацааны огтлолцол **
ЧЭЖҮ
2009-10-29 2470
배너신청
자생병원

배너신청