Бичлэгийн тоо 2,391

Rule of Law

Уншсан 1920 vote 0 2009.10.29 16:04:42

 

Би ардчилалд үнэн голоосоо хайртай. Монголд ардчилалын авчирсан сонгох
боломжинд хүн бүрийн нэгэн адил би маш их дуртай. Гэвч сонголтгүй байх нөхцөл рүү шахдаг ардчилалын хамгийн чухал үнэт зүйлд би бүүр ч илүү дуртай. Энэ бол зөвхөн ардчилсан засаглалтай улс оронд л байх боломжтой “Rule of Law” буюу “хуульд заасан дэгээр явах зарчим” юм. Хууль бол сонголтгүйгээр дагах амьдралын хэм хэмжээ юм. Ардчилсан улсын хууль бол ард түмнийх нь хүсэл зоригийн илэрхийлэл нь байх тул хуульд зааснаас дээгүүр үндэсний эрх ашиг гэж үгүй. Хаана ч тэгж ойлгодог. Ямар ч нөхцөл байдалд энэ л зарчмаа дагадаг.
Дөнгөж саяхан Ерөнхий сайд С.Баяр засгийн газрын тухай хуулийн хүрээнд үүрэгт ажлаасаа чөлөө хүсжээ. УИХ тэр чөлөөг нь олгож. Technically засгийн газар огцорсонгүй. Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч болон хувирсангүй. Хуульд заасны дагуу Ерөнхий сайд чөлөөтэй байх хугацаанд түүнийг орлогч субъектүүд орлох боломжийг УИХ санал нэгтэйгээр нээж өглөө. Төрийн ордонд бүх зүйл хуулийн хүрээнд болоод өнгөрлөө. С.Баярын толгойлсон эвслийн засгийн газрын бүрэн эрх хэвээрээ үлдлээ. С. Баяр ч de jury засгийн газраа тэргүүлсээр хоцров. Харин тэрээр одоохондоо чөлөөтэй.

Гэвч төрийн ордноос гадуур байдал өөрөөр өрнөж эхэллээ. УИХ-д олонхи суудлыг эзэмшигч МАХН дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулж эхлэв. Засгийн газрын шинэ тэргүүн томилогдох нь бодит зүйл болж ирлээ. Одоо үүнийг нь УИХ ёсчлох л үлдэж.

Гэтэл байз! Монгол улсын үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсоноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” хэмээн хоёрдмол утгаар ойлгохын аргагүйгээр зааж өгчээ. Үндсэн хууль маань болбол Монголын ард түмний дээдийн дээд хүсэл зориг эрх ашгийн тусгал нь билээ. Хэрвээ УИХ-с Үндсэн хуулийн 40-р зүйлд заасан “шинэ Ерөнхий сайд”-ыг томилбол С.Баярын толгойлж байсан бөгөөд одоо түүнийг чөлөөтэй байх хугацаанд Н.Алтанхуяг тэргүүлж байгаа МАХН, АН-ын хамтарсан эвслийн засгийн газрын бүрэн эрх дуусгавар болох ёстой. Ард түмний хүсэл зориг ийм л байна.

С.Баяр эр хүн шиг ажлаа хүлээлгэн өгөхдөө орхиод гарч буй Засгийн газрынхаа хувь заяанд өөрт нь буй өвчнөөсөө илүүтэйгээр санаа зовж буйгаа илэрхийлж танхимын гишүүдээ цаашид ажиллуулах санаатай байгаагаа нуусангүй. Ер нь бол Монгол орны өнөөгийн эдийн засаг, нийгмийн ээдрээтэй байдал эвслийг шаардаж буй нь ойлгомжтой байна. Гэвч ардчилсан улсад бол хууль л бол хууль. Найраа байхгүй дагах ёстой байдаг зүйл бол хууль. Ямар ч эрхэм нандин эх оронч зорилтоор гул барьж хуулийг нулимж болохгүй юм.

Ойрын өдрүүдэд УИХ МАХН-ын тодруулсан “шинэ” Ерөнхий сайдыг томилчихвол Баярын засгийн газрын танхимын гишүүд автоматаар Үндсэн хуулийн дагуу үүрэг гүйцэтгэгч болж хувирах болно. Баярын засгийн газрын гишүүдийг ЗГ-ын “шинэ” гишүүн томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр томилох УИХ-ын тогтоол гарсан гараагүй Үндсэн хуулийн дагуу тэдний бүрэн эрх дуусгавар болох ёстой болж байна. Үндсэн хуулийг баталсан С.Баяр Үндсэн хуулийн дагуу үүсэх хууль зүйн энэ гаргалгаанаас ихэд эмээсэн харагдсан. Арга ч үгүй юм. Монгол засаглалын практикаар нэгэнт бүрэн эрх нь дуусгавар болсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч статустай болж хувирсан Засгийн газрын бусад гишүүдийг хуучин суудалд нь жинхлүүлж бүрэн эрхийг нь хуулийн дагуу сунгахаа болиод даруй 10 жил болжээ. Үнэхээр ч ЗГ-ын хуучин гишүүд дахин төрж кабинетын “шинэ” гишүүн болох боломж өнөөгийн нөхцөлд тун бүрхэг гэдэгтэй би санал нэг байна. С.Баярын үгнээс ч энэ байдал илэрхий ажиглагдаж байна билээ.

Эвслийн засгийг татан буулгавал улс орны хөгжлийн олон асуудал гацаанд орох нь бараг л үнэн болвуу. Олонхи байгаа МАХН хуулийн дагуу дангаараа засаглахаар шийдвэл Улсын их хурал буцаад улсын их хэрүүл болж хувирах бололцоотой. Эвслийн хоёр дахь засгаа энэ УИХ дахин байгуулахаар шийдвэл эрх мэдлийн дахин хуваарилалтын цунами Монголоор нэг давалгаалах нь бараг баталгаатай юм. Эдгээр нь бол цус гаргахгүй л болохоос биш өнөөгийн хямралын хүнд үед иргэний дайн л гэсэн үг шахуу зүйл.
Гэтэл ядаж байхад хууль гэж нэг юм бас байж байдаг. Хуучны зангаараа үзэл суртал, “үндэсний” эрх ашгаа л дагаад давхимаар байхад хууль гэж бас нэг бөөн садаа. Гэвчхууль бол ард түний хүсэл зоригийн илэрхийлэл. Тэр тусмаа Үндсэн хууль бол бүүр ч эрхэм эд дээ.

Rule of Law-ын хамгийн сонгодог жишээ болсон “Амистад” киног дахин үзлээ. Тэр кинонд АНУ-ын экс Ерөнхийлөгч Жон Адамс ардчилалд хуулиас дээгүүр эрх ашиг байх ёсгүйг үнэхээр цэцнээр хэлж ойлгуулсан байдаг. Тэрээр хууль дээдлэх эсэх асуудлаар иргэний дайн дэгдвэл ч дэгдэг хэмээж байх юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн ардчилсан Монголд хууль дээдэлж л байвал эдийн засаг, эрх мэдлийн засаг хямрах юу ч бишийг аль 200 жилийн тэртээгээс хэлж мессеж илгээсэн байх ажээ. Нээрээ ч тийм юм. Хууль буюу ард түмний хүсэл зоригийг л дагахгүй юм бол тэр хөгжил цэцэглэл, амар тайван байдлаар ер нь яах ч юм билээ.

Өнөөдөрийн Монгол улсын их хурал “Амистад”-ын шүүх хурлаар тогтоосон преседентийг дагах уу эс дагах уу, Монгол улс цаашид эрх зүйт төртэй байх уу үгүй юу гэдэг асуултанд хариу өгөх эгзэгтэй цаг мөчөд тулж очоод байна. Миний бодлоор бол хичнээн нөхцөл байдал хүнд, одоогийн ЗГ-ыг цааш нь ажиллуулах эрмэлзлэл дүүрэн байлаа ч УИХ шинэ Ерөнхий сайдыг томилох л юм бол кабинетын асуудлыг шинээр захин ярихаас өөр хувилбар үгүй. Хэрэв УИХ дараагийн Ерөнхий сайдын асуудлыг л сугалж яриад Кабинетыг дахин томилох процедурыг орхивол Монголд ардчилал 20 насандаа N1H1 вирусээр нүд аних болно.

Хуулийг дагах ахул С.Баярын чөлөө бол дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл л хүчинтэй. Энэ чөлөөг сунгах ганц боломж нь дараагийн Ерөхий сайдыг томилохыг л хойшлуулах явдал юм. Өөр гарц үгүй. Харин “шинэ” Ерөнхий сайд томилогдонгуут бүх чөлөө, орлох асуудал дуусгавар болох ёстой. Энэ бол хууль.

Харин шинэ Ерөнхий сайд хуучин кабинетыг УИХ-д шинээр танилцуулах эсэх бол дараагийн асуудал.

Тэгэхээр хуулиа дагах зарчмаа сонгох уу, хааяа тааралдах “сүпэр эрх ашгуудаа” сонгох уу. Хуулиа дагаад одоо хямрах нь хуульгүй болоод алсдаа мөхөхөөс хамаагүй дээр санагдаад байх юм. Танд ямар бодол байна вэ? Ер нь хэдүүлээ Адамс өвгөний үгийг авбал яасан юм бэ?

Өнөх.Б 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2358325/16f/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:42:43
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24466
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
1491 Эрхүүгийн оросжсон буриад.элстийн ууссан халимагийн тухайд Skymen 2009-11-23 1900
1490 Улаанбаатар шөнийн сурвалжлага Skymen 2009-11-22 1595
1489 Moderator-t [3] ~Зул~ 2009-11-20 1771
1488 Зөвшөөрөлгүй халдан гадаадын ажилчдыг хоморголон баривчлах нь хүний эрх зөрчиж буй явдал. [4] ӨДРИЙН МЭНД 2009-11-19 2346
1487 МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ [5] .Sarnai. 2009-11-19 3279
1486 Монгол бүсгүйчүүдээ Монгол Эрчүүд бид л өмөөрнө шүү дээ [4] uvgun 2009-11-19 2639
1485 Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!! [1] uvgun 2009-11-19 2055
1484 Гадаадын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг интернетээр хялбархан шалгах боломжтой [1] mgldevochka 2009-11-18 1858
1483 Хятадтай явсан охины үсийг хусав [1] mgldevochka 2009-11-18 1404
1482 Д.Батбаяр, Т.Баясгалан нар хүүхдийнхээ угаалгаас багагүй орлого олжээ [2] mgldevochka 2009-11-17 2053
1481 Онцгой байдлын үеийн онцгой тэнэглэлүүд [3] Monte_kristo 2009-11-17 1799
1480 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13428
1479 Үйлдвэрийн ослын даатгал гэж юу вэ? mgldevochka 2009-11-14 2606
1478 Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол [3] uvgun 2009-11-11 2086
1477 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2258
1476 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4948
1475 БҮЖИГЧИН ШАЛГАРУУЛЖ АВНА... [2] Ganuuk 2009-11-09 1539
1474 Солонгос эр Монгол эмэгтэйг зодож, хоолонд шүлсээ нулимсаар байх уу та минь!!!!!!!! [1] uvgun 2009-11-08 2124
1473 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10900
1472 Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа. Monh-monh 2009-11-06 6541
1471 ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭС СУРАХ... [2] Monh-monh 2009-11-05 1914
1470 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8757
1469 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8582
1468 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10467
1467 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10538
1466 Нэтээр мөнгө олцгооё !!! Нутаг нэгтнүүдээ! /Танилцуулга/ [2] Tamir 2009-11-04 3285
1465 Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж [1] Monh-monh 2009-11-03 2120
1464 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1373
1463 Эрхэм гишүүд хаана хөрөнгө оруулдаг вэ? [1] uvgun 2009-11-03 2919
1462 МОНГОЛ УЛС ЦААЗЫН ТАВЦАН ДЭЭРЭЭС. . . [1] Monh-monh 2009-11-02 2051
1461 “Банхар” (Тэмдэглэл) [1] uvgun 2009-11-02 2238
1460 Монгол улсын дампуурал [4] uvgun 2009-11-01 2159
1459 Кальчик Голын Тулалдаан [1] uvgun 2009-10-31 2526
1458 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 3 [1] uvgun 2009-10-31 2076
1457 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 2 [1] uvgun 2009-10-31 2845
1456 Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх 1 [1] uvgun 2009-10-31 2317
1455 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. [1] sergeg suns 2009-10-31 1447
1454 Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдана ӨДРИЙН МЭНД 2009-10-31 1553
1453 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3647
1452 Ханиадтай зэрэгцээд эмч нар ажил хаялт зарлажээ Маралгоо 2009-10-30 1530
1451 Яавал аз жаргалтай байх вэ? [2] ЧЭЖҮ 2009-10-30 1936
1450 Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] uvgun 2009-10-29 1860
» Rule of Law [1] uvgun 2009-10-29 1920
1448 Айсуй шар тахлын аюул [1] uvgun 2009-10-29 1869
1447 НYБ-д элсэх єргєдлєє єгсєн нь [1] uvgun 2009-10-28 2070
배너신청
자생병원

배너신청