2009 оны 10 сарын 22

Буурал суусан үсэндээ Орчлонгийн тоосыг аргадан   
Буяны нялх үрээ Тоглуулж өсгөсөн ээж минь ээ           
Боргил бага насандаа Бүүвэйн жаргал  үгүйлээд         
Буцаад ирэхийн цагтаа Баясан угтах  ээж минь ээ     

    
 Хайр гэрэлтсэн харцандаа Хорвоогийн үнэнийг тунгаан          
Хонгор жаахан үрээ Харамлан өсгөсөн ээж минь ээ   
Харгил залуу насандаа Хүндлэхийн хүслэн тээгээд    
Хүрээд ирэхийн цагтаа Хайрлан угтах ээж минь ээ      
                               
Үрчлээ суусан магнайдаа Үйлийн үнэнийг үргээн       
Үглээ бяцхан үрээ Үнэрлэж өсгөсөн ээж минь ээ         
Үлэмжийн идэр насандаа Ухаарахын учиг нэхээд       
Үймрээд ирэхийн цагтаа Үнсэн угтах ээж минь ээ       
               
Мэнэрсэн цагаан сэтгэлдээ Мөнхийн орчлонг хайлаан            
Мөндөл жаахан үрээ Энхрийлж өсгөсөн ээж минь ээ               
Мөнгөн сортой насандаа Санахын гуниг хураагаад     
Мөрөөсөөд ирэхийн цагтаа Зүүдэнд тодрох ээж минь ээ       
               
Ангир цагаан сүүндээ Бүлээн орчлонг уяраан               
Ангарай  нялх үрээ Арчлан өсгөсөн ээж минь ээ          
Аргимал зөөлөн насандаа Ачлахын зовлон амсаад    
Амьсаад ирэхийн цагтаа Зүрхэнд ивлэх ээж минь ээ

2009 USA

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ