“Asterix Obelix хоёр” нэрээр бидний сайн мэдэх киноны цуврал комик ном энэ өдрүүдэд 50 жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. “Asterix Obelix хоёр” цуврал анх 1959 онд францын Pilote сэтгүүлд гарч байсан бол өнгөрсөн 3дах өдөр "The Birthday Of Asterix And Obelix. The Golden Book", цуврал 50 жилийнхээ баярын хүрээнд нээлтээ хийсэн байна. Ойн баярын хүрээнд энэ долоо хоногийн турш цуврал үзэсгэлэнгүүд, онцгой арга хэмжээнүүд зохиогдох юм байна. Asterix цувралын фен: “Хүмүүс энэ номыг унших их дуртай байдаг. Номон дээр гарсан зүйлийг дагаж хийхээс холгүй байдаг. Тийм л учраас энд Asterix-аа уншихаар ирээд байна даа.” Номын гол дүрүүдийг анх Albert Uderzo, Ren Goscinny нар зурж байсан бол өнөөдөр энэ ном дэлхий даяар 325 сая хувь борлогдож 100 гаруй хэлрүү орчуулагдаж байжээ