Бичлэгийн тоо 2,391

Шатар ба Монгол оюун

Уншсан 5402 vote 1 2009.10.25 19:53:49

 

И-мэйл Хэвлэх PDF
Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг. Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. Бас угаасаа оюунлаг төрсөн болохоороо шатар сонирхож тоглосон биз.

Шатар нь спорт ч, шинжлэх ухаан ч, бас оюуны тоглоом ч. Шатрын хөлөг дээрх бүх байрлал 120 оронтой тоогоор илэрхийлэгддэг аж. Гэхдээ шатар нь шийдэлтэй тоглоом юм. Ийм учраас компьютерт шатрын нүүдлийн хувилбаруудыг оруулж болно, хувилбаруудыг жилээс жилд ахиулан баяжуулсаар хэр баргийн хүнд хожигдохгүй компьютертэй болж болно. Компьютер дэлхийн аварга Г.Каспаровыг хожсон бөгөөд эдүгээ шатрын бэлтгэлийг компьютерээс ангид төсөөлөх аргагүй болов.

Шатар хаана үүссэн бол?,...Шатар оюун ухааныг дээдэлдэг ард түмний дундаас төрсөн байж таарна. Шатар гэнэт үүсээгүй, нэг өдөр хэдэн хүн сууж байгаад шууд л шатрыг зохиочихож арай дийлэхгүй, шатар зохиогдох урьдач нөхцөл болсон олон янз тоглоомууд байсан, тэдгээрийн эцсийн төгс шийдэл нь болж шатар үүссэн. Энэ талаар гайхалтай сайхан сэтгэмжийг Ч.Эрдэнэ "Их гурвалжин"-даа хийжээ. Тэрээр "оюуны хөлөгт тоглоомын иж бүрдэл бүхий түүхэн систем өнөө үед зөвхөн Монголд л үе улиран үлдсэн баримт"-ыг ашиглан шатар Энэтхэгт үүсээгүй, Монголд үүссэн гэдгийг холоос угшуулан нотолсон байна. Хамгийн баялаг, тэр тусмаа зөвхөн үндэсний нэр томъёотой шатар нь монгол шатар юм. Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгаа, гэрийн боловсруулалтаараа хойч үеийнхэндээ үнэтэй материал үлдээсэн ачтай хүн.. Шатар Монголоос эх авч Майя, Хараппа, Сүмэр соёлд угшиж, Энэтхэг рүү нэвчиж, Арабаар дамжин Европт тархсан ажгуу.

Шатар үүссэн нь үнэн, тоглодог нь үнэн, асуудлын гол нь үндэсний тоглоом болгож уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Ямартаа ч шатар бол монголчууд бидний үндэсний тоглоом. Энэ л хамгаас чухал нь. Эдүгээ тоглоомын гэх З.Түмэн-Өлзий гуай олон орны олон янз шатрын цуглуулгатай болжээ. Тэрээр дэлхийн 50 гаруй оронд монгол шатрыг сурталчлан үзэсгэлэн гаргасан бөгөөд "Шатрыг монголчууд шиг бараг бүгдээрээ мэддэг үндэстэнтэй таарсангүй" гэж байна лээ. Энэ баримт юуг өгүүлнэ вэ. Монголд шатар хөгжих суурь угаасаа байсан гэсэн үг... байна гэсэн үг. Монголын бараг айл бүрд шатар байсан. Байх байхдаа олон хувилбартайгаа хамт байсан. Харин одоогийн монголчууд энэ том оюуны сууриа мартах аястай болов,... ёстой муу.

Шатар монгол хүнд ээлтэй. Монгол хүн ч шатарт талтай. Шатар нь оюун бодол шаарддаг . Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүн бүр, үндэстэн бүр ингэж чаддаггүй ажээ. Орчин нөлөөлдөг байх, бас угаасаа оюуны ачааллаас хөндийдүү хүмүүс, үндэстэн байдаг. Монголчууд бол тийм биш. Монголчууд аль эртнээс оюунаа чилээх сонирхолтой байжээ. Тархины том нь, оюуны өндөр чадвар нь үүнд түлхэц болоо байх. Манай шатрын хорхойтнууд бас ч гэж дэлхийн томчуудтай оюуны хүчээ шатраар сорьж, өгөө аваатай байсан юм. Т.Yйтүмэн Р.Фишертэй тоглоод тэнцэж байв. Хэрвээ Yйтүмэнгийн бэлтгэлийг дэлхийн түвшинд хийсэн сэн бол Фишерийг хожих байж. Фишер гэхээр хол тасархай ухаан,... XX зууны шилдэг шатарчин,...шатрын түүхэнд гайхалтай гэдэг тодотголтойгоор бичигддэг, хүлээн зөвшөөрөгдсөн аварга.

Дэлхийн шатрын аварга гэдэг бол үнэнхүү том зиндаа. Нэг л хүн хүртэнэ, ...тэмцээн нь дүрэмсээд байх юмгүй, ...хажуугийн шүүгчийн нөлөө, жингийн ялгаа, цуглуулсан оноо гэж байхгүй. Ямар ч найраагүй эд. Олон мянгаар тоологдох үзэгчгүй. Хөлбөмбөг мэт өөр спортын үзэгчид баясаж дэвхрэх гэж ирдэг, ...гэтэл шатрын үзэгчид бол тэс ондоо, ...оюунлаг спортыг оюунлаг хүмүүс л сонирхоно, ...тэдний хөгжилдөн баясах нь хөлбөмбөгийн үзэгчдийн орилолдон гуаглахаас өөр л дөө, шатрын дэлхийн аваргын тэмцээний үзэгчид гэж өмнөө шатар өрчихсөн бодолд дарагдсан цөөхөн хүмүүс л сууж харагддаг, ...ер нь оюунлаг хүмүүсийн инээх нь хүртэл өөр байдаг юм шүү дээ. Манай Мөнгөнтуул дэлхийд шатраар дээгүүрт бичигдэж байна. Ийм зиндааны охид хөвгүүд Монголд мөн ч олон байгаа даа. Тэгэхээр монголчуудад шатрын дэлхийн аварга гэдэг эрхэм цол холгүй байгаа ажээ.

Африк гаралтай хүмүүс яагаад олимпийн гүйлт харайлтад өндөр амжилт гаргах атлаа шатарт таг байна вэ? Олон үндэслэл бий, нэг нь: тэдний тархины хэмжээ биднийхээс даруй 102 грамм бага, бага тархинаас багавтар оюун гарна,... гэтэл бидний хөл шилбэ тэднийхээс богино. Том тархийг агуулж хамгаалахад том яс шаардагдана, тодруулбал, монгол хүний толгой том,...тэгэхээр урт чацтай жижиг толгойтой хар хүнийг том толгойтой богино чацтай шар хүн гүйцэх нь үгүй. Нэгийнх нь ачаа хүнд, дугуй жижиг,нөгөөх нь ачаа хөнгөн. дугуй том. Тархи толгой томтой монгол хүнд шатар илүүтэй зохихыг энэ мэтээр үндэслэж болох байна. Ажигласнаа хэлье. Дэлхийн шатрын аваргуудын толгой -тархи аргагүй л том юм шиг харагддаг,тэдний биеийн ерөнхий хэлбэр нь европчуудынх гэхээсээ Азийнхан шиг, ялангуяа монголчуудынхтай илүү төстэй юм билээ.Тийм ч байх үндэстэй. Шатрын хөлөг дээрх олон зуун хувилбарыг тооцож, ончтойг нь олно гэдэг том тархины хийх ажил. Том тархитай - Зантгар толгойтой -Шатарчин монгол.

Би ямар санаа хэлэх гэсэн бол?,... Монгол хүн шатар хоёр таарамжийн хувьд бусад үндэстэнтэй харьцуулахад илүү гэсэн санааг хэлэв. Монголчуудаас Фишерийн зиндааны шатарчин төрөх магадлал нь Европ, Америкаас төрөх магадллаас илүү гэж хэлэв. Төрөх суурь боломж байна гэж хэлэв.

Би юу гэж уриалах гэсэн бол?..
Шатар ба монгол оюуны хоорондох нандин холбоо нь монголчууд та бидний бахархал, та бидний бусдаас илүүрхэх туйлын давуу тал юм. Монгол оюуны давуу талыг юм юман дээр гаргаж дэлхийд дуурсгамаар байна. Суурь боломжоо сайтар ашигламаар байна, үндэснийхээ тоглоом шатарт анхаарах цаг ирлээ хэмээн сануулж, уриалж байна.

Доктор, профессор Ц.Дэмбэрэл

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2345227/931/trackback

hoo orlog

2009.10.26 19:05:04
*.142.38.155

mash saihan niitlel bna bayarlalaa
profile

chelsa

2009.10.27 01:38:15
*.235.75.46

taalagdlaa k

ДТ

2011.05.14 00:29:14
*.160.60.121

тийм шүү шатар бол гайхалтай ард түмний гайхалтай спорт юм шүү дэ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2390 Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? [12] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 1193
2389 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 1999
2388 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5331
2387 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2386 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2315
2385 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1357
» Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
2383 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
2382 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2381 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
2380 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
2379 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2068
2378 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8527
2377 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2376 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА [1] AJILKOREA 2016-08-15 533
2375 Seould er arbait ajil hiinee [1] nub 2016-06-21 579
2374 Seould er arbait ajil hiinee nub 2016-06-21 491
2373 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 703
2372 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-06-13 584
2371 GGE ANGLI HELNI SURGALTIN TOV ZUNI SURGALTAND BURTGEJ BAINA gggg5 2016-06-06 549
2370 Бүх төрлийн орчуулга хийнэ. /Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2016-12-09 601
2369 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 736
2368 zarna js2424 2016-07-02 519
2367 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-05-31 515
2366 Бүх төрлийн орчуулга хийнэ. / Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2017-01-01 546
2365 өдөр 1 цаг хүртэл, орой 7 цагаас хойш 40,000вон тарааж байна 40myanga 2016-07-02 560
2364 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-05-27 513
2363 harlaad erh ni neegdsen huniig solongosruu gargaj ugch chadah hun bnuu 99840645 mongolbagsh 2016-12-07 646
2362 Mongol buh huuhduudig urij baina. gggg5 2016-05-26 606
2361 Gazar hyamd zarna [1] gebe 2016-05-26 625
2360 Ажлын байранд байнга найдвартай зуулчилна. Solongoss 2016-08-15 566
2359 UURIINHUU OROND EMNELGIIN SHINJILGEEND HAMRUULNA Zoy 2016-05-21 474
2358 Дагалдах виз авч өгнө. 010-4894-1333(mongol) 010-7168-0090korea Анд Хууль Зүйн Фирм 2017-07-12 304
2357 ☆ Ansaand mash ih mongo huraah bolomj bn ★ dongpump 2016-03-07 672
2356 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН НАНҮРИ ЭМНЭЛЭГ nanoori 2016-08-05 484
2355 ANGLI SOLONGOS HELNI ANGID BURTGEJ BAINA gggg5 2016-10-05 680
2354 OHUI COSMETICS ohui 2016-02-12 654
2353 Гуанжуд мегны уйлдвэрт Эр хун авна.010-7350-8587 Littlelamb 2016-02-09 566
2352 Bair bn 1 uruu Бөмбүүлээ 2016-11-13 772
2351 AJIL BNA [4] Ertontsiin hyzgaar 2016-01-27 709
2350 БУУДЛЫН АЖИЛ БАЙНАА. Ertontsiin hyzgaar 2016-01-27 534
2349 Бүх төрлийн орчуулга хийнэ Happy55 2016-12-04 637
2348 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2016-01-18 531
2347 Солонгос хэлний орчуулга 한-몽, 몽-한 전문번역 oomoohom 2016-01-18 507
배너신청
자생병원

배너신청