Бичлэгийн тоо 2,391

 Н.Даваа.  ИХ Намын дарга
   
     “Чингис хааны булшийг Монголчуудын ариун дагшин уул гэж үздэг  Бурхан Халдуны орой дээр бий гэж хэлж болно. Булшлахад оролцсон хүмүүсийг нууц задраахгүй хэмээн хөнөөсөн” /Вильям де Рубрук. Монголын эзэнт гүрнээр зорчсон нь. УБ. 240 дэх тал/. Рубрукийн бичмэл эхүүдийг нягтлан шүүсний дүнд дээрх мэдээг олсон   бөгөөд хэр зэрэг үндэслэлтэй болох талаар тухайн үеийн бодит байдлаас харахыг оролдьё.

XIII зууны дунд үед христ болон лалын шашин шүтдэг улс орон, ард түмнүүд Монголын Эзэнт Гүрний эрхшээлд орж, тэдний  цаашдын хувь тавилан монголчуудын хүслээр болж байлаа. Тухайлбал 1241 онд загалмайтны шилдэг 30000 хүлэг баатрууд Доод Силезийн /Польш, Германы хил орчмын/ Лигниц хотын ойролцоо Байдар жанжины удирдсан 5000 цэрэгтэй тулгарч бут цохигджээ. Үүний дараа богинохон  хугацааны дотор болсон  3 удаагийн том тулаануудад загалмайтны цэргүүд цөөн тооны монголчуудад дараалан  ялагдаж байсан байна.    

Ингэж Ромын Пап лам  IV Инносений /Иннокентий/ Загалмайн шашинт Франц, Англи, Итали, Герман, Польш зэрэг Европын вант улсуудын цэргийн хүчээр Монголчуудын довтолгооныг зогсоох боломжгүй болсоноо сайн ойлгосон юм. Гэсэн ч 1242 онд  Их хаан Өгөөдэй нас барж  Монгол цэргийн давшилт зогссон цаг хугацааг нь ашиглан тэдэнтэй найрамдах, тулгамдсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэн тэднийг тагнан тандах  зорилготойгоор Монголын их хаадад  элч зарж захидал  илгээж байв. Газрын дундад тэнгист Сицил, Сардина, Киприс хэмээх том гурван арал байдаг бөгөөд Киприс нь байрлалын хувьд стратегийн чухал ач холбогдолтой, үзэсгэлэнтэй сайхан, байглийн баялаг ихтэй арал тул  Христ, Лалын  шашинтнууд мянга, мянган жилийн туршид өвөр зуураа булаацалдсаар ирсэнийг бид мэднэ. Тухайн үед францын ван агсан  Гэгээн Луй /Людовик/ загалмайтны аян дайнд бэлтгэн арлыг эзэмшиж байхад 1248 оны 12 сарын 14-нд Монголын элч нар Киприст очиж мөн сарын  19-нд Гэгээн Луйтай уулзаж байсан байна. Харилцан элч илгээх тохиролцооны дагуу  1253 оны хавраас Гэгээн Луйгийн захидлыг их хаан Мөнхөд хүргэж өгөх түүхэн үүрэг Рубрукт оногджээ. Францчуудын хамгийн их ван Гэгээн Луйгийн ойрын итгэмжит санваартан Рубрук нь эрүүл чийрэг том биетэй, гайхалтай тэвчээр хатуужилтай, ухаалаг үнэнч шударга хүн байжээ. Ихээхэн  чухал захидал бичиг хүргэн өгөхөөс гадна тагнан тандах гол үүргээ биелүүлэхээр Монголын эзэнт гүрний нутгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй зорьжээ. Тэд  16000 км замыг морьтой туулж, өвлийн тэсгэм хүйтэнд  даарч өлсөн, өөрийнх нь бичсэнээр  монголчуудын ихэмсэг дээрэнгүй зан, цэрэг дарга нарын дарамт шахалт бүрийг даван туулсаар  1254 оны 1 дүгээр сарын 4-нд Монголын эзэнт гүрний газар нутгийг хамгийн ихээр тэлж өргөтгөсөн  дөрөв дэх их хаан Мөнхөд өөрийн шашны ёс заншлыг баримтлан толгой нүцгэн, хөлдөөсөн хөлийн хуруунуудаа үл тоомсорлон хөл нүцгэн бараалхаж, Гэгээн Луйгийн захидлыг өргөн барьжээ. Рубрук нутгаас гаран Батын том хүү Сартагын эзэмшлээр дамжиж Бат хааны хүрээнд байхдаа хааны дагуулж яваа цэргийн тоог хэд хэдэн удаа тоолж үзэхэд 500-аас хэтрэхгүй байжээ. Ийм цөөхөн цэрэгрэй хаан Европыг  түгшүүлж байгаа нь бүр ч түүний гайхлыг төрүүлсэн. Рубрук их хаан Мөнхийн ивээлийг хүртэж, Монголд 6 сар байх хугацаандаа олон сонин юм ажиглаж, Хархорумд үлдэх хүсэлтэй байгаагаа удаа дараа уламжилсан ч Мөнх хаан түүнийг буцаах шийдвэр гаргажээ. Рубрук өөрт нь Мөнх хаан болон ордныхоны өгсөн алт мөнгийг огт авдаггүй байсан бөгөөд энэ газар мөнгө олох гэж ирээгүй гэдгээ шулуухан хэлдэг байсан байна. Тэрээр 1255 оны сүүлээр Киприс аралд эргэн ирж Мөнх хааны тулган шаардах бичиг болон Хархорум хот хүртэлх улс үндэстнүүдийн газарзүйн байршил, амьдралын хэв шинж, ёс заншил, цэргийн зохион байгуулалт, зэвсэглэлийн талаар нарийн судалгаа хийн 169 хуудас тэмдэглэлийг пап ламд өргөн барьсан байдаг. Рубрукын аялалын тэмдэглэл, дүгнэлтүүд мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн бөгөөд цөөн тооны цэрэгтэй, түүний бичсэнээр зэвсэглэл муутай, биеийн хөгжлөөр европчуудад хүрэхгүй Монголчууд яагаад ийм их хүчтэй байгаа учрыг олж тогтоож чадсан.  Рубрук Монголчуудын эсрэг дэлхий дахины бүх хүмүүсийг дайнд уриалан дуудаж, номлон сургахад бэлэн байгаагаа замын тэмдэглэлдээ нэг бус удаа илэрхийлсэн байдаг. Учир нь өөрсдийгөө бөрт чонын удам гэж бахархдаг монголчууд хаагуур нутаглаж, эзэмшлийнхээ хязгаараа  хаагуур тогтоох нь их хааны хүслээр байсан бөгөөд  монголчууд айх аюулгүй, чоно шиг эрх дураараа, өөрийн сонголтоор амьдарч байв.    

Монголын их хаадаас загалмайтны эздэд илгээж байсан захидал Хубилай хааныг хүртэл шууд бууж өгөхийг тулгаж шаардсан  “Мөнх хөх тэнгэрийн зарлиг” хэмээгээд “…эс дагавал бэрхийг хялбар, холыг ойр болгож чаддаг Мөнх тэнгэр мэдтүгэй” хэмээн тулгадаг байжээ.

        Чингис хааныг нас барахад түүний голомт сахисан бага хүү Тулуйн ахмад хүү Мөнх 18 орчим настай байсан. Их хааныг онголоход Өгөөдэй, Тулуйн гэр бүл гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Рубрук нь Алтан ордны Сартаг, Бат болон Гүег хааны бэлэвсэн гэргий, Мөнх хаан түүний хатад ордныхонтой холбоо тогтоож, монгол цэрэгт олзлогдоод Хархорумд суурьшин Ангел бурхантай мөнгөн модыг урласан францын дархан Гийом Бушетэй найз нөхрийн дотно холбоотой болж, хамтдаа амьдрах ч байсан тул Чингис хааны бунханы талаар хамгийн бодит мэдээлэл үлдээж чадах хүний нэг мөн байлаа. Мөн тэрбээр үхэгсэдээ онголж нутаглуулдаг Монголчуудын ёс, булш бунхны талаар нилээд судалж түүхэн тэмдэглэлээ үлдээсэн. Монголчуудын хүчтэй байгаа нь ямар нэг далдын хүчин зүйл бус “цэрэг дайчид нь үйл хэргээ ухамсарлаж, хамгийн шилдэг хүчирхэг авьяастай хүнээр хаанаа сонгосон” гэсэн эцсийн дүгнэлт өгсөн. Рубрук шулуун шударга санваартан тул Хархорумд энэ хүчирхэг сайхан хүмүүсийн дунд үлдэн амьдарлаа өнгөрөөхийг хүсч байсан.

Мөнх хааныг түүний төрсөн дүү Хубилай хаантай харьцуулашгүйн адил Рубрукыг Марко Полотой харьцуулашгүй юм.

      Хубилай хааны үеэс Монголын дотоодод хөлгүй дайн эхэлж,  ахан дүүс хоорондоо алалдаж, Монголчууд бие биенийхээ цусыг урсгаж эхэлсэн. Хубилай өөрийн дүү Аригбухтай хаан ширээ булаалдан тулалдаж, Хубилайн нөгөө дүү Хүлэгүгийн Ил хаадын улс, Зүчийн хүү Бэрхийн Алтан ордны улсын хооронд ширүүн тулаан өрнөсний дүнд лал, христ шашинт улсуудын хувь заяа аврагдаж Монголын эзэнт гүрний задрал эхэлж, сул дорой мунхаг хүн төр удирдвал түүний дутууг ард түмэн цус хөлсөөрөө нөхдөг түүхэн жишээ давтагдаж эхэлсэн. Марко Поло түүний аав, авга нарын аялал нь ашиг харсан худалдаачдын аялал байсан. Марко Поло 1272 оноос Хувилай хааны дэргэд 17 жил итгэлт хүнээр ажилласан. Энэ л үеэс Монголын их хаад Ромын папад  найрамдлын зөөлөн үгтэй захидлыг илгээж байлаа.       

Миний бие нөхдийн хамт дээрхи түүхэн нутаг болох Кипр арал, Түрк, Түркменистан, Казахстан, Киргизийн нутгаар хоёр ч удаа очиж Рубрукын зарим нэгэн мэдээллийг газар дээр нь нягтлан үзсэн болно. Жишээ нь одоогийн Түркменистаны нутагт бухыг дийлж, арсланг ч барьж иддэг зэрлэг авиртай лут том биетэй ноход байдаг гэж өгүүлсэн нь дэндүү үндэслэлгүй худал зүйл шиг санагдаж байсан ч газар дээр нь очиж үзэхэд бат бөх төмөр хаалгыг галзуурсан мэт эвдэх шахан дайрч байгаа арслан шиг толгойтой, бяруунаас ч том биетэй, догшин араатныг тулан харж, хамт яваа нөхдийн хамт ихэд цочирдон сандарч билээ. Ийм нэг нохойн гаалийн татвар 60.000$ гэж нутгийнхан ярьсан. Мөн 40 км зайд уралддаг, жирийн морьноос 2 дахин том зүрхтэй түркмен морьдыг сонирхуулж байсан.

         Би судлаач нөхдийн хамт Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт, шийдвэрлэх том тулалдаануудын тактик,  хаадууд болон удирдагчдын удирдах арга барил, авьяас чадвар, сэтгэл зүй, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн уламжлал, тэднийг оршуулах зан үйл  зэргийг судлан  газар дээр нь батлан тогтоох зорилготойгоор  олон жил ажиллаж байна. Үүгээрээ ч бид улс орныхоо цаашдын хөгжлийн замаа тодорхойлно гэж үздэг .

Марко Поло Чингисийн удам угсааны их хаадыг Алтайн их ууланд онголон оршуулдаг, зуун өдрийн хол газар байсан ч ялгаагүй тэр ууланд нутаглуулдгийг мэдвэл зохилтой гэж тэмдэглэн үлдээсэн. Их хаадын онгонтой холбоотой эх сурвалжууд түүхэн ном сударт нилээд тэмдэглэгдэн үлдсэн. Жишээ нь Монголын нууц товчоо, Хөх судар, Алтан товч, Судрын чуулган, академч Пэрлээ, доктор Бадамхатан нарын бүтээлүүдийг ихээхэн цаг зав гарган мэдээлэл, үнэн бодит байдлыг тус бүрд нь нягтлан үзэх шаардлагатай нь ойлгомжтой. Нөгөө талаар нэгдүгээрт, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн цаг хугацаанаас хамааралгүй эртний Египэд, Грек, Ромын, Англи, Хятадын томоохон хаадын бунхныг газар дээр нь судлах, хоёрдугаарт, Монголын их хаадын бунхан оршуулгатай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн газар нутаг, их бага уулын оройн хэсэгт археологи, геофизикийн судалгаанууд хийх зайлшгүй шаардлагатай.

Бидний хэсэг судлаачид булш бунхан болох нь тогтоогдсон байгууламжид тандан судалгаа, малтлага хийх зэргээр олон жилийн судалсаны дүнд 10 гаруй хаадын бунхныг илрүүлснээс Чингис хааны бунхан болон Түрэгийн эзэнт гүрний Билгэ хааны бунханыг баттай тогтоогоод байна.
Энэ бүхний эцсийн дүнд Mонголчууд бид өөрсдийгөө олж авах урд, хойд хөршийн нөлөөнд 300 гаруй жил амьдарч оюун санааны доройтолд орсон төр, иргэдийнхээ сэтгэл санааг өөрчлөн Шинэ Монголыг байгуулах явдал юм.

Би өөрийнхөө энэ үзэл бодол дээрээ хувиралтгүй бат зогсож, өөрийнхөө үнэ цэнийг ойлгож итгэл үнэмшилтэй ажиллах болно. Миний бие хийсэн гэм үгүй тул айж эмээх явдал алга. Ганц худгийн мөрдөнд бараг сар шахам болж байна. Энэ хорих ангийн бие бүрэлдэхүүн хуулиа чандлан мөрддөг юм байна.

Монголчууд бид өөрсдөө л Чингис хааныхаа хөрөгтэй мөнгөн дэвсгэртээн дээдлэн эх орондоо итгэхгүй юм бол банк санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжгүй. Бид ирээдүйдээ бат итгэж, өөрсдийнхөө гараар ирээдүйгээ цогцлоож, шинэ үзэл баримтлалаар амьдарч, өөрөө өөрсдийгөө л аврахгүй бол аль нэг гадны улс орны дэмжлэгтэйгээр өөрчилж чадахгүй нь тодорхой бөгөөд түүх гэрчилнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2342522/75f/trackback

wowca

2010.01.05 18:24:40
*.120.154.205

ssss
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24483
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28008
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115762
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1710
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1784
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3223
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2687
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6144
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2163
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1975
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4915
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2397
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2730
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3225
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2491
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4552
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3102
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1888
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1556
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1186
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1178
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1128
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2378
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5426
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3029
» Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1748
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1472
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1331
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1357
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2226
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1391
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1870
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1262
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1619
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1665
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1150
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1258
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2278
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1448
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1104
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2408
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1769
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 4010
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1183
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1744
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1156
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1374
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1956
배너신청
자생병원

배너신청