Дур тавилт гэдэг нь грек гаралтай orgao-дур тачаалаар дүрэлзэх гэсэн утгатай үг юм. Дур тавилтыг орон орныхон янз бүрээр тодорхойлдог. Тухайлбал, францчууд “бяцхан үхэл” гэдэг бол англичууд сексгүй шөнииг “зөгийн балгүй шөнийг өнгөрүүлбэл өглөө нь эрч хүч байхгүй” гэж тооцдог байна. Дур тавилт болон сэрэл нь зүрхний цохилтыг минутад 180 хүртэл нь түргэсгэж, цусны эргэлтийг сайжруулж, нүдний хүүхэн харааг тэлж, уруул, хөхийг булцайлгадаг тустай юм.

Хайртай хүнтэйгээ энгэр зөрүүлж дур тавилтыг мэдэрч чадах нь гар хангалгын дур тавилтаас хамаагүй чанартай, гоё байдгийг Английн эрдэмтэд тогтоосон. Учир нь ердийн сексийн үед дааврын агууламж дахь пролактин өөрөө өөртөө таашаал өгснөөс даруй 400 хувиар илүү боловсрогддог ажээ.

Сексийн үед эрчүүдийн 68, эмэгтэйчүүдийн ердөө 26 хувь нь л дур тавьж чаддагийг Америкийн шинжээчид судалгаагаар тогтоожээ. Гэхдээ эмэгтэйчүүд гар хангалга хийвэл тэдний 81 хувь нь дур тавьж чаддаг байна.
Эмэгтэйчүүдийн дур тавилтын асуудал дэлхийн секс судлаачдын хувьд нэгэн чухал асуудал болоод байгаа гэнэ. Эмэгтэйчүүд дур тавилтыг мэдрэх нь эрчүүдээс харьцангуй бага байдаг тул өөрөө өөртөө сайхныг мэдрүүлэгч бүсгүйчүүд их байдаг аж. Тухайлбал, жагсаалтыг мексик эмэгтэйчүүд 51 хувиар тэргүүлсэн бол Өмнөд Африк 48, Итали 48, Орос эмэгтэйчүүд 37 хувиар удаалжээ. Харин япон эмэгтэйчүүд хамгийн бага буюу 11 хувь нь л өөрийн хүчээр аз жаргалыг мэдэрдэг гэнэ. Мөн Гонконг эмэгтэичүүд дур тавилтыг мэдэрдэггүйн дээд амжилтыг тогтоожээ. Тус улсын эмэгтэйчүүдийн ердөө найман хувь нь сексийн үеэр дур тавьж чаддаг байна.

Дур тавьж чадах нь маш их энерги зарцуулдаг ажил бөгөөд 20 минут алхсантай дүйцэх калорийг хүнээс гаргадаг аж. Тиймээс хэрэв нэг дор хоёр удаа тус бүр 26 минутын турш секс хийж дур тавьж чадвал 550 килокалори хасч чадна гэсэн үг. Учир нь дур тавилтын үеэр 500 гаруй булчин идэвхтэй ажилладаг тул тийм хэмжээний калорийг устгаж чадах нь ээ.

Дур тавилт нь эрэгтэй, эмэгтэй алинд ч яг л хоргүй мансууруулах бодис шиг үйлчилдэг аж. Яг дур тавих мөчид хүний тархи хар тамхи татсантай адил идэвхждэг байна.
Дур тавилт нь хүнийг дур татам, үзэсгэлэнтэй болгодог үйлчилгээтэй. Дур тавилтыг өдөр бүр мэдэрдэг азтанууд долоо хоногт хоёр, гурван удаа дур тавьдаг хүмүүсээс хамаагүй залуу, эрч хүчтэй харагддаг байна.
Дур тавилт нь гэр бүлд аажмаар ховорддог гэсэн ойлголт худлаа аж. Харин ч байнгын харилцаатай бус хүмүүсээс гэр бүлийн хосууд дур тавилтыг мэдрэх нь олширдог.