Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 Хvний эрхийг дээдэлж, Даяарчлалын замд буцалтгvй орсон єнєєдрийн Дэлхийн хамгийн аймшигтай асуудлуудын нэг бол далд боолчлол буюу хvний наймаа билээ. Тэгвэл энэхvv аймшигтай vзэгдлийн золиос нь ихэвчлэн буурай хєгжилтэй орнуудын хvvхэд, эмэгтэйчvvд болдог.
Тэр дундаа манай орны охид бvсгvйчvvд харийн оронд хvчээр биеэ vнэлэх явдал сvvлийн жилvvдэд эрс ихсээд байгаа юм. Тэр дундаа Эрээн, Макао мэтийн газруудад тоо томшгvй олон Монгол эмэгтэйчvvд бэлгийн vйлчилгээний салбарт сайн дураараа болон хvчээр ажилладаг талаар та бvхэн олонтаа сонссон байх. Ингээд бид та бvхэнд єнєєдєр Дэлхийн нэгэн томоохон мэдээллийн агентлагийн вэб хуудаснаас авсан Хятадын Эрээн хотод биеэ vнэлдэг Монгол охидын аж амьдрал, тэнд ямар замаар очдог талаархи фото мэдээллийг тайлбар, жишээний хамт хvргэхээр бэлтгэлээ.

Завхан аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн Номин бvсгvй гурван жилийн ємнє Их Сургуулийн зардлаа олохын тулд зарын сонингоос ажил хайж байгаад: “Солонгосын Их Дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах хєтєлбєрт залуу эмэгтэйг зуучлана. Байр, хоол даана. Арван жилийн гэрчилгээ, паспорттойгоо ирж уулзана уу.”- гэсэн зарын дагуу ханджээ.
Номин тэрхvv Солонгосын Их Сургуульд жуучилдаг гэх нэгэн монгол хосод шаардлагатай бvхий л бичиг баримтаа бvрдvvлэн єгснєєр хэдхэн долоо хоногийн дараа єєр хоёр бvсгvйн хамтаар Солонгосыг зорьсон байна. Хожим нь 25 настай Номин (тvvний жинхэнэ нэр биш) тэндээс оргож, Улаанбаатарт ирснийхээ дараа дээрхи агентлагийн сурвалжлагчид ийн хvvрнэжээ: “Биднийг онгоцны буудал дээр буухад єнєєх зуучлагч хос маань сургууль эхлэх болоогvй тул та нар энэ хооронд шєнийн клубт ажиллаж мєнгє олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэндэхийн бvх хvмvvс солонгосоор ярьж байсан тул бид юу ч ойлгоогvй. Юу болоод байгааг мэдэх ч сєхєє байгаагvй”- гэжээ.

Ингээд охидыг Чежv арал дээр аваачиж, нэгэн жижиг єрєєнд хорьж, єдєр бvр зодон, ойролцоох шєнийн цэнгээний газарт хvчээр биеийг нь vнэлvvлэх болжээ. Ингээд Номин гурван жилийн дараа шєнийн клубт танилцсан монгол бизнесмэн залуугийн тусламжтайгаар угаалгын єрєєний цонхоор оргож, Сєvлд очоод, тєд удалгvй эх орондоо эсэн мэнд очжээ. Харин гэр бvлийнхэн нь охиндоо юу тохиолдсоныг одоо хvртэл мэдээгvй л байгаа гэнэ.
"Хvний Эрхийг Хамгаалах Бодлого Судлалын Тєв" Т.Б.Байгууллагын судлагаагаар энэ мэтээр хvний наймааны золиос бологсдын тоо Монгол орны хувьд жил бvр 3000-5000 байгаагийн ихэнх нь хvvхэд, эмэгтэйчvvд байх бєгєєд бэлгийн мєлжлєгєд дагнан єртєж байгаа юм. Хvний наймааны хохирогчид нь гадаадад шєнийн клубт ажиллах, массажчин хийх мэтийн далд агуулгатай хуурамч заруудын шугамаар орчин цагийн боолчлолд єртєх замдаа “морддог” байна. Зуучлагчид нь тэдний пасспортыг хураан авч, замын болон бусад зардлынхаа єрийг барагдуулахаас нь нааш тавьж явуулалгvй, “єрийн барьцаанд” авч, биеийг нь vнэлvvлдэг аж.

Зарим охид нь Номин шиг оргож чаддаг бол мєнгє, бичиг баримт болон бусад зvйл хомс нэг нь хэдэн жилээр ч хамаагvй харь нутагт бэлгийн дарамтан доор амьдарсаар байдаг. Олон олон монгол бvсгvйчvvд зодуулж, хvчээр хар тамхи хэрэглэн, хvсээгvй бэлгийн харьцаанд бор мєнгєний тєлєє удаа дараа орсоор байна. Сар шиг холын газарт, хvний эрхэнд биеэ vнэлж байгаа монгол охидын тєлєєллийг харая гэвэл Бээжингийн зарим шєнийн клубууд, Макао-гийн ихэнхи халуун усны газар, болон Хятадын хил дээр орших Эрээн хотын дурын эмсийн хvрээнгээр ганцхан шагайхад л хангалттай болох нь гашуунаас гашуун vнэн болоод байна. 

Улаанбаатар хот дахь "Хvний Эрхийг Хамгаалах Бодлого Судлалын Тєв" Т.Б.Байгууллагын тєслийн удирдагч Эрдэнэчулууны Амгалан: “Манай орноос хvний наймаанд єртєгчдийн тоо жилээс жилд єсч байна. Залуу охид хаа холоос, харь нутгаас аз жаргалыг хайдаг. Тэд гадаадад гарвал илvv сайхан амьдарна гэж итгэдэг. Тэдний ингэж бодох нь зєв ч гэсэн, зуучлах хvнээ сайн судлаагvйн улмаас хилийн чанадад очмогцоо шєнийн жаргал бэлэглэгч, гунигт дэнгийн эрвээхий болж хувирдаг. Нэг vгээр хэлбэл тэд бол зvгээр л нэг боол болдог.” – гэж байна.
Бас нэгэн сэтгэл сэртхийлгэсэн мэдээ гэвэл, 2009 оны 6-р сард АНУ-ын Засгийн Газраас гаргасан Хvний Наймааны Судалгааны дvнд Монголын хохирогчид улам хvрээгээ тэлж, Герман, Израил, Арабын Нэгдсэн Эмират болон бусад орнуудад биеэ vнэлэх болсон гэсэн албан ёсны мэдээлэл юм. Тvvнчлэн сvvлийн жилvvдэд монгол бvсгvйчvvд гадаадын иргэдтэй, тэр дундаа Ємнєд Солонгосчуудтай гэр бvл болох явдал хэт олширч байгаа ажээ. Тэдний ихэнх нь мєн л адил дарамт шахалт, хvчирхийлэл доор амьдардаг нь нотлогджээ.

Харин зуучлагчдын хувьд бас л сайхан амьдарч, баян болохын тvvс болсон, боловсрол муутай, хvчирхийлэлд дуртай хvмvvс байдаг юм байна. Зарим нь бvvр хохирогчдын ойр дотны найз нєхєд, хамаатан садан нь байдаг нь даравч дардайх хамгийн аймшигтай vнэн ажээ. Харин хохирогчид нь ажиллах нєхцєл, шан харамжных нь арай барагтайг харсан мэргэжлийн биеэ vнэлэгчид болон гадаадад сургууль ажилд зуучлана гэсэн сонин, телевизийн заранд хууртсан эмэгтэйчvvд гэсэн хоёр янз байдаг.
Солонгост vнэгvй суралцуулна гэсэн зард хууртан Чэжv аралд очин 3 жилийн турш хvчээр биеэ vнэлж байгаад эх орондоо оргож ирсэн Номин бvсгvй. Тэрээр одоо хvртэл ажилгvй байгаа бєгєєд ахин баригдаж, хvний наймаанд єртєх эрсдэлтэй нєхцєлд амьдарч байна.
Жил бvр 3000-5000 монгол хvн хvний наймааны золиос болдог гэсэн албан ёсны тоо гарчээ. Тэдний ихэнх нь ядуу амьдралтай, боловсрол муутай охид бvсгvйчvvд байдаг бєгєєд ихэвчлэн зураг дээрхи шиг Улаанбаатарын захын дvvрэгт орших гэр хорооллуудад амьдардаг.  Монголчуудын дєрєвний нэг нь амьдралын баталгаажих тєвшингєєс доогуур амьдардаг байна.

Хvний наймаанд єртєх магадлал хамгийн єндєртэй залуу vеийнхний аюулгvй байдлын тєлєє ажилладаг Хvvхэд Залуучуудын Хамгаалал, Хєгжил Т.Б.Байгууллагын ажилтан Аня Манга: “Ийм байдалд орсон охид ихэвчлэн ядуу зvдvv амьдралтай байдаг. Тэд бусад охид сайхан хувцаслаж, их дээд сургуульд явж байгааг хараад єєрийн эрхгvй тэдэнтэй адилхан байхыг хvсдэг. Ингээд тэд гадаадад гарвал л сайхан амьдарна гэж итгэдэг. Тиймдээ ч єєрсдийг нь гадаадад гарахад нь туслах хvмvvсийг хайж эхэлдэг юм. Ингээд л тэдний энэ гэнэн сэтгэл, итгэлийг зучлагчид ашигладаг байна.”- гэжээ.

Хил дамнуулан “зарагдсан” бvсгvйчvvд эх орондоо эргэж ирэхдээ ч бие болоод сэтгэл санааны нєхєж баршгvй хохирол амссан байдаг. Тэдний ихэнх нь бэлгийн замын маш олон тєрлийн євчинтэй, бэлгийн дарамтнаас vvсэн олон янзын шарх сорвитой болсон байдаг. Тэднийг эргэж ирэхэд нь нийгэм, гэр бvл нь халуун дотноор хvлээн авалгvй, гадуурхаж, доромжилдог нь бас vнэн юм. Тvvнчлэн тэд ажлын ямар нэгэн дадлага туршлага байхгvй, хvнтэй харилцах орчин хязгаарлагдмал байсан тул эргээд л биеэ vнэлэгч юмуу, хvний наймааны зуучлагч болж хувирах нь олонтаа тохиолддог байна. Энэ бол хvний наймаа хэмээх аймшигтай тахлын гарах гарцгvй чєтгєрийн тойрог юм.

Улаанбаатар дахь Монголын Хvйсийн Тэнцвэрт Байдлын Тєв ТББ нь хvний наймаанд єртєж байсан хохирогчдыг эргvvлэн нийгэмшvvлж, эрvvлжvvлэх сургалт явуулдаг юм байна. Тус тєвийн тэргvvн Ганбаясгах Гэлэгийн хэлснээр, уг байгууллага нь 2003-2007 оны хооронд 115 хохирогчтой ажиллаж, тусгай хєтєлбєрт хамруулан сургасан боловч 23-т нь эргээд хэвийн амьдралдаа ороход нь тус болж чадсан байна. Тэрээр: “Охид маш гvн шарх, амьдралдаа арилгаж баршгvй хар толботой vлдсэн байдаг. Тэд эргээд хvний наймааны зуучлагч юмуу золиос болох, амиа хорлох магадлал тун єндєр байдаг юм. ”-гэлээ.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336686/99f/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.23 00:28:36
*.99.15.50

OMHIIRSON   SOLONGOSCHUUD  AMERIK JAPAN  ZEREGTEI L HARITSANA BUSAD ULSIIG TOOHGUI ..DELHIIN HAMGIIN HOGIIN OMHII SETGEHUITEI HUMUUS BAIHGUI YU...EDNII  TV -IIG HARAAD UZEEREI DANDAA ALLAGA HYADLAGA ZODOON TSOHION NEGEN BOL BUSGUICHUUDIIG GUTAAN DOROMJILSON HUCHIRHIILSEN ZUIL MASH IH ODOR TUTAM..IIM BAIDLAAR TARHIA UGAALGAJ BAIGAA GAR ZANGIDSAN  HUMUUS YAMAR OODTEI BAIH BE DEE..NEG L IH YAMAAN OMOG..ER EMGUI GAR ZANGIDSAN...HOGIIN HUMUUS
삭제 수정 댓글
2009.10.19 19:28:33 (61.251.203.18)
[레벨:18][레벨:18]Ц.ЭЛГЭМСҮҮ
profile
2559342018_a8bc80ff95.jpg


СО ХҮН ХҮН БИШ     ... ХҮНИЙ ГОЛОГДОЛ НҮДНИЙ БУЛАЙ НИЙГМИЙН ХОГ ...
삭제 수정 댓글
2009.10.19 22:26:38 (61.99.15.50)
[레벨:18][레벨:18]Ц.ЭЛГЭМСҮҮ
profile

  • Bi solongos Hun,solongos hel,solongos Kino solongostoi holbootoi buhniig tevchij chaddagui yum.ogiod baidag yum mash ih umhii muu humuus..

  • profile

    Ц.ЭЛГЭМСҮҮ

    2009.10.23 00:31:01
    *.99.15.50

    ҮХЭХ ДӨХСӨН    ТОСТОЙ ХАР ӨВГӨЧҮҮЛ Л БАЙГАА ЮМ ЧИНЬ..ЗАЛУУ НЬ ТООХ Ч ҮГҮЙ .ИЙМ ХҮМҮҮСТЭЙ   ЗИНДАА  ЗЭРЭГЦЭЖ   ЦУСАА  БУЗАРЛАЖ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ  ИЧМЭЭР  ӨЧҮҮХЭН  ....ДЭЛХИЙД ГАДНЫ  ХҮҮХЭН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ     БАЛАЙ ЗАВХАРСАН   ГАЗАР  ХААНА Ч БАЙХГҮЙ   НҮДНИЙ БУЛАЙНУУД  ИЙМ   ҮНЭН БИЧЛЭГ ОРУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ  СУРГАМЖ БОЛОГ ТАРХИ ТОЛГОЙ ЭРГЭЛДЭН БАЙГАА НЬ  БОДОГ САНАГ

    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
    Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
    Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366659
    Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
    Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
    7851 Намхан харагдахаас залхаж байна уу? [1] uvgun 2009-10-23 784
    7850 Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү? [1] uvgun 2009-10-23 693
    7849 asuuh ni [2] ,mgl 2009-10-23 574
    7848 orchuulj ogooch [1] ,mgl 2009-10-23 698
    7847 Хүний наймаа хүчээ авч байна [2] uvgun 2009-10-23 963
    7846 ЧИ ГЭР БҮЛ ЯАГААД САЛДАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ..ТЭГВЭЛ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-23 738
    7845 xuuxdee yaj untuulax ve......... [7] pambak 2009-10-23 1308
    7844 ym asuuya [3] 1298 2009-10-23 726
    7843 Emnii talaar asuuya,,,hariulj tuslaarai... [2] 이태&#46 2009-10-23 688
    7842 asuuh yum bna [3] britz_ 2009-10-23 787
    7841 kargo! [4] jueun 2009-10-23 1125
    7840 asuuh yum bna [2] tubshin 2009-10-23 683
    7839 YARALTAI ASUUYA AA [2] Мишээл 2009-10-23 774
    7838 tuslaarai [4] okaymgl 2009-10-23 912
    7837 orchuulj ogno uu yaraltai. [2] antolkaa 2009-10-23 778
    7836 Huuhdiin or togloomtoi n file [1] mbmmbm 2009-10-23 762
    7835 nudendee dawharaa..... [4] giordani 2009-10-23 2846
    7834 USA YAWAX BOLOMJ! USA yawaarai 2009-10-23 510
    7833 delhii sonoh uu???? [10] j and s 2009-10-23 7898
    7832 eho ? [2] j and s 2009-10-23 822
    7831 Нярай хүүхдэд иллэг хийх сайн [1] uvgun 2009-10-23 919
    7830 huuhedtei bolohiig husej bnaaa [2] bovka 2009-10-23 1136
    7829 Үргэлж залуу харагдах нууц [1] uvgun 2009-10-23 2081
    7828 Хvvхдийнхээ хvйсийг мэдэх сонирхолтой арга [1] uvgun 2009-10-23 720
    7827 Ерөндөг жирэмслэлтээс хамгаалдаг хэрэгсэл боловч архаг үрэвсэл үүсгэхийг үгүйсгэхгүй uvgun 2009-10-23 1619
    » Бэлгийн “бизнест” Монголоос хулгайлагдсан охид [2] uvgun 2009-10-23 1019
    7825 ХАРИЙН ХYНИЙ ЄВЄР ТVШИЖ САЙХАН АМЬДРАЛ МЄРЄЄДСЄН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ [2] uvgun 2009-10-23 1020
    7824 Хил дамнасан хүний наймаа ба Монгол бүсгүйчүүд [2] uvgun 2009-10-23 1497
    7823 yaraltai helj ogooch [1] ,mgl 2009-10-22 583
    7822 helj ogooch [1] ,mgl 2009-10-22 578
    7821 Хятад иргэд монгол охидыг эзэгнэсээр байна [13] uvgun 2009-10-22 2695
    7820 Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ [3] uvgun 2009-10-22 757
    7819 Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна [2] uvgun 2009-10-22 1251
    7818 sonsooroooooooo magic88 2009-10-22 566
    7817 hvvhediin toroh hugatsaag medej boldog sait bna uu [3] namuunka 2009-10-22 887
    7816 hi huuhnuudee [1] burhan ejii 2009-10-22 733
    7815 kargo helj uguuch! [2] jueun 2009-10-22 1048
    7814 hi so helendee sain busguichuudee orchuulj ogch tuslaach [2] turka0921 2009-10-22 761
    7813 G MOBILE [1] lg123 2009-10-22 536
    7812 busguichuud ee asuuh yum bna [4] sar_nai 2009-10-22 1347
    7811 MONGOL TOGROGIIG SOLONGOST [1] hohohohoho 2009-10-22 720
    7810 hi [3] Uugiishde 2009-10-22 904
    7809 ??? bnaa [4] j and s 2009-10-22 729
    7808 hi eejuudee yum asuuya [5] manuka 2009-10-22 716
    7807 БОДОХ ЦАГ БОЛЖЭЭ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ГАДААДАД ИНГЭЖ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-22 801
    배너신청
    자생병원

    배너신청