Бичлэгийн тоо 5,522
БИ ЧАМД МЭНД ХҮРГЭЕ!
Хар уасан нулимс чиний минь мөрийг даган асгарч
Хаврын моддын дундаас ялгарах нь зүүд мэт сонин
Орчлон дээр надад нуух юм юу ч үгүй,олон л сайханд дурласан
Одоо хүртэл хэн нь ч чам шиг сэтгэлийн минь тэнгисийг эзэгнэсэнгүй.
Хайр дурлал,гуниг уйтгарын тухай эртний ном уншиж
Харагдахгүй ертөнц,гоо сайхны мандалд тэмүүлэн санааширч явахдаа ч
Цог төгөлдөр чинийхээ тансаг бүхний төлөө догдлон амьдарч
Цоргилон үлээх галын дөл мэт бардамхан бодолдоо үнэнч үлдэнэ.