Сэтгэлийн минь тольруу харсан
Сониучхан нүд чинийх
Зүрхний утсыг хөглөсөн
Уянгат эгшиг хайрынх
Гуниг уйтгарыг үргээсэн
Анхны хайр үүрдийнх
Гутрал цөхрөлөөс аварсан
Чиний итгэл сэтгэлийнх.