☆★ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>> ☞ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>>☜   




    Чамайг ярина гэж догдолоход
    Хоног яасан урт вэ
    Хоног Нойроо хулжаан чамайг бодлоо
    Урт амьсгаа авмаар цээж давчидахад
    Утасны товчлуурт гар минь буцлаа
    Саналаа гэж чамд эрхэлсэн ч
    Хайрлахын жаргалыг сэтгэлээрээ амссан
    Удлаа гэж би чамд тунисан ч
    Угаас надад хайртайг чинь мэднэ
    Амьдрал хэмээх их далайд чамтайгаа учирсан
    Амин хайрын минь эзэн юмсан
    Буг бурханаас хайрт чамдаа итгэдэг
    Бусдын харцнаас харамлаж хайрладаг
    Хайртай гэж шивнэх тоолонд чинь
    Халуун сэтгэл минь булгилан догдолдог чамдаа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...