Тэнгэрт гялалзах түм буман одтой Монголчууд билээ, бид. Өчигдөр манай урлагийнхны хувьд нэгэн баярын өдөр нь байв.
10 жилийн ойтоогоо золгож буй “UBS MUSIC” зургаа дахь удаагаа өчигдөр Соёлын төв өргөөнөө “UBS music awards”-ийг зохион байгууллаа.
18.00 цагаас шагнал гардуулах ёслолын өмнөх улаан хивсний ажиллагаа болох байлаа. Гэвч хэтэрхий их биеэ тоосон урлагийн одод маань бараг бүтэн цагийн дараанаас ёслол төгөлдөр улаан хивсэн дээрээ алхаж эхэлсэн юм.
Үнэндээ Монголын цаг нэгээр түрүүлж зарлагддаг гэдэг ч одоо бид энэ хоцрогдсон бүдүүлэг соёлоо халах цаг болжээ.
Үүнд бухимдсан хөгжмийн зохиолч Б.Долгион “UBS music awards -2009”-ийн тайзан дээрээс шагнал гардуулахаар гарч ирэхдээ “Би ганцхан л юм хэлье. Бүгдээрээ цагаа барьдаг болъё!” гэж тэсгэлгүй аваад хаяв. Тэрбээр улаан хивсний ёслолд яг цагаа барин ирсэн харагдсан юм.
Одод ийнхүү улаан хивсний ажиллагаандаа уван цуван ирсээр тоглолтыг бараг 30 минутын дараа эхлүүлэв.
Үнэндээ улаан хивсний ажиллагаанаас оддын ямар хувцсаар гангарч ирсэн, тухайн арга хэмжээнд юу гэдэг уран бүтээлээр өрсөлдөж, алинд нь илүү найдвар тавьж байгааг хэвлэлийнхэн асуудаг. Гэвч энэ боломжоор тун маруухан байв.
Hel saitai humuus hurdan orchuulaad uguuch. Yaraltai hereg bolood bn