jasen
Бичлэгийн тоо 4,494

Талцал ба хорсол

Уншсан 1608 vote 0 2009.10.12 12:31:52
.6 сая орчим хүн амтай Монгол оронд 30 орчим улс төрийн намууд оршин тогтож, "гишүүнчлэл" нэрээр ард олныг хуваан талцуулж, өөр хооронд нь тэмцэлдүүлж байна. Эцэс сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ залгиж, өдгөө улс төрийн тавцанд МАХН, АН хэмээн хуваагдаж, элдэв булхай, зальхай луйвар, эрээ цээргүй хууль бус үйлдлээрээ өрсөлдөн гайхуулах болов.

Гишүүнчлэл хэмээх нэрийн дор ард иргэдийг талцуулж, эгээ л хотны ноход шиг архиралдуулан хэрэлдүүлж, харин намуудыг удирдаж буй цөөхөн бүлэг эрхмүүд, уулын орой дээр суун 2 барын ноцолдооныг харан баясах сармагчингийн үлгэр лугаа адил. Хатуу чанга үзэл бодол итгэл үнэмшлээрээ бус эрх мэдэл, хууль бус ашиг олзын төлөөх хэсэг бүлэг эрхмүүдийг даган хийрхэх талцааны сонгодог жишээ нь энэ жилийн УИХ -ын сонгуулийн дараа болсон 7 сарын 1-ний үймээн, ирц хүрээгүй хэдий ч ор нэр хэмээсэн саяын орон нутгийн сонгууль байлаа. Энэ бүхний эцэст бүгдийн хүсэн хүлээж байгаа "шударга ёс" бий болсонгүй ээ.

Жалгархаг үзэл ба нутгийн зөвлөл

Монгол улс 21 аймаг бас нийслэл хотод хуваагддаг. Нийслэл Улаанбаатар хотод 21 аймгийн нутгийн зөвлөлтэй. Хэрэв та анзаарсан бол энэхүү нутгийн зөвлөл гээчийг тэр нутгаас төрсөн УИХ гишүүн эсвэл мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн эрхэм удирдаж бусдыг үлгэрлэн дагуулж байдаг. Тэд тэр л нутгаасаа төрсөн жаахан боломжтой иргэдээсээ мөнгө цуглуулж, хэн нэгэн эрхэм эсвэл одонцрыг алдаршуулан мандуулахын тулд бөх барилдуулан, дуу хуур дэглэж, сая саяар нь мөнгө өгч, байр машин бэлэглэж бусдын атаархлыг төрүүлж хорыг малтана. Гэсэн атлаа тэр нутгаасаа гарч, өвдөж зовж, ядарч зүдэрч яваа хэн нэгэнд туслан буян үйлдэж багаа талаар би лав сонссонгүй. Тэд улс төрийн намуудын талцаагаа ч умартан, өөр хоорондоо нам эвлэлдэж, сэм хуйвалдан улс төрийн наймаа арилжаа хийнэ. Улс төрийн жалгархаг бүлгүүдийн сонгодог жишээ тэртээ нэгэн цагт Увс аймгаас гарч, Завхан аймгийг дамжин, өдгөө Архангай аймагт ирээд буй.

Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртсэн Н.Түвшинбаярын амжилтын төлөө монгол орон даяараа бахдан баярлаж байхад "Монгол орны бүх зүйлийн анхдагчид нь зөвхөн Булган аймгийнхан байдаг" хэмээн ярилцлага өгөх хөөрүү нэгэн, нутгаасаа төрсөн аваргадаа бие биесээсээ өрсөн гайхуулан өргөх бэлэг сэлт, найр наадам энэ бүхний сонгодог жишээ байлаа. Бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх нутгийн зөвлөл гээчийн ач тусаар ''тасартлаа" хөгжчихсөн нэг ч аймаг өнөө хэр алга л байна даа.

Хот хөдөөгийн талцаа

Нийслэл Улаанбаатар хотод Монгол орны нийт иргэдийн тал хувь нь буюу 1.3 сая хүн суурьшиж, 21 аймгийн нутгийн зөвлөл байгуулагдаж, найр наадам зохиож наргиан цэнгээн үүсгэхээр, нийслэл хотод төрж өссөн нэг хэсгийнх нь эгдүү хүрч "улаан хацартай', "найр наадамд дуртай", "бүдүүлэг'' гэхчлэн шоолон тохуурхана. Ямар Улаанбаатар хотдоо Улаанбаатарын нутгийн зөвлөл байгуулалтай биш. Хариуд нь хотод суурьшсан хөдөөнийхэн ''их зантай", ''амьдрал мэдэхгүй'', "цамаан зантай, ямаан омогтой" хэмээн цоллож хариу барина.

Энэ эгдүүцэл зохиолын болон бусад дуучдын тоглолтын үеэр багагүй илэрнэ. Ядахнаа л өргөн уудам газар нутагтаа эзний ёсоор тархан суух боломжийг нь олгох санаачлага өнөө хир үгүйлэгдсээр л байна.

Эх орондоо байгаа болон гадаадад байгаа монголчуудын талцаа

Цахим мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт олон төрлийн цахим хуудас болон блогуудийн бичлэгүүдийн доорхи сэтгэгдэлүүдээс үүнийг мэдэрч болно.

Монголын хөгжлийн төлөө олон янзын санаа бодол, хэлэлцүүлэг болон бичлэгүүдийн доор "эх орноосоо урвагч' "хувиа бодогч',"ажилгүй залхуу" "эх орноо худалдагч" хэмээх олон цол нэрнүүд болон элдэв хараал зүхэл занал, бүдүүлэг үг хэллэгүүдийн гайхамшигт цуглуулгыг уншиж болно.

Энэ бүхний сонгодог жишээ нь саяхан Р.Эмүжингийн бичсэн "Америк хээнцэрлэл" бичлэгийг тойрсон бухимдал байлаа.

Ердийн нэгэн сэтгүүлч өөрийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан мэт ингэтлээ ач холбогдол өгч тэвдэцгээх хэрэг юусан билээ. Эцэс сүүлдээ "Эх орондоо хэн нь илүү хайртай вэ? гэдэг уралдаанд оролцож буй мэт маргалдаж, бие биеэ гутаан доромжлох нь хэнд хэрэгтэй вэ?

Өдгөө цаг дор Монгол орон дахь шударга бус байдал, авилгал, хүнд суртал, хээл хахууль, элдэв бүлэглэлүүдийн хууль бус үйлдлийн эсрэг эвлэлдэн, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх цаг болжээ.

Яаж өөрчлөхийг би мэдэхгүй ч ''бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" болдгийг мэднэ. "Олны хүч оломгүй далай" гэдэгчлэн хэн нэгийгээ шүүмжилж доромжлох бус зөв сайн санаа бодлоо дэмжиж, санаа бодлоо уралдуулбаас зөв сайн гарц олдоно гэдэгт итгэж байна. Хорсол МАХН, Монгол орныг 70 гаран жил удирдахдаа олон нийтийн санаа бодлыг тандаж, өөрсдөд нь ховлон мэдээлж байдаг мэдээлэгчдийн нууц сүлжээг бий болгосон юм.

Тэд бусдын санаа бодлыг мэдээлээд зогсохгүй, бусдын дунд яс хаяж, хутган үймүүлж, хэн нэгнийг дарамталж, бусдаар үзэн ядуулж, сэтгэл зүйг нь сэглэн зовоож байсан нь одоо улам бүр ил болсоор байна. Ийм хүмүүсийг тэр цаг үед "бууны ноход" гэж жигшин нэрлэж байсан юм даа. Эдний ач тусаар "сэхээтний төөрөгдөл" нэрээр олон эх оронч, ухаантан мэргэд түүний дотор Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Төмөр-Очир, Р.Чойном нар амьд ахуй цагтаа ч үзэн ядалтын хар дарамтан дор сэтгэл зүрхээрээ "ял эдэлж" байсан. Хүнийг ил далд дарамтлан доромжилж, үзэн ядахыг олон нийтэд уриалж, элдэв алдаа оноо, хувийн амьдрал болон асуудлуудыг нь олон нийтэд дэлгэж, гутаан доромжлох нь хамгийн хүнд гэмт хэрэг юм. Ийм үйлдэл нь хүнд ил биш сэтгэл зүрхийг нь шархлуулж, зовоон тарчлаадагаараа, үүнийхээ төлөө ял шийтгэл хүлээдэггүйгээрээ хамгийн хорлонтой.

Цахим мэдээлэл хөгжиж байгаа өнөө үед, олон төрлийн цахим хуудас болон энэ төрлийн мэдээллийн хэрэгслэлүүд дээр гарсан бичлэгүүдийн доорхи сэтгэгдэл гэгчүүдийг уншиж байхад тэртээ нэгэн цагт МАХН -ын бий болгон хөгжүүлж байсан "бууны ноход" өнөө цагт дахин сэргэж байна уу даа гэж бодоход хүргэж, харамсал төрүүлж байна.

Энэ сэтгэгдэл гэгчийн цаад зорилго нь уг бичсэн зүйлийн талаар олон хүмүүс өөрийн санаа бодлоо дэлгэж, дээр хэлсэнчлэн "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй'' гэдгийг харуулах гэсэн болов уу гэж бодном. Гэтэл энд сэтгэгдэл бичигч өөрийн нэр хаягаа тавьдаггүйг далимдуулан бичсэн зүйлийнх нь тухай биш бичиж байгаа хүнийх нь талаар даанч эрээ цээргүй бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжлон чухам ингэхийг бусдад уриална.

Саяын УИХ-ын сонгуулийн үеэр ийм байдал бүр ихээр даамжирч, тэр л хийрхэл хөөрөл нь өнөө хэр дарагдахгүй байна.

Улс төрийн зорилгоор аль нэгэн намууд ийм хүмүүсийг бэлтгэж бас цалинжуулж ажиллуулсан хэмээн нотлогдоогүй атлаа хардлага төдий яриа гараад замхарсан. Хэрэв энэ бүхэн үнэн байгаад нотлогдох аваас тэр улстөрийн намыг татан буулгахыг шаардах ёстой. Энэ үйлдэл нь Монголчуудын эв нэгдлийн эсрэг, хагалан бутаргах зорилготой маш хүнд гэмт хэрэг мөн.

Ийм зүйл бичигчид хүний гарал үүсэл, удам угсаа, нүүр царай бие эрхтэний согог, хувийн амьдрал болон хувийн асуудлуудыг нь эрээ цээргүй дэлгэж, монгол орос англи хараалыг гайхамшигтайгаар урсгаж, шоолж үзэн ядахыг бусдад уриална. Тэр ч байтугай эх орноос нь хөөж, эсвэл эх оронд нь дуудаж, алж хядах бас юуг ч юм үзүүлж өгөхөө амлана. Ингэж болно гэж үү? Хэн нэгний тухай ийм зүйл бичигч нь уг хүний хамгийн дотно байсан , эсвэл сайн танил магадгүй сайн найз нь ч байгаа нь бичиж буй мэдээллээс нь харагддаг.

Тэд юуны тулд ийн хорсож, хорслоо ингэж илэрхийлнэ вэ?
"Цөөхөн Монголчууд бид эв нэгдэлтэй байж, бие биеэ хүндэлж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцье" гэж бичвэл хариуд нь "Үхэр Монголчууд яг нэгдэж харагдаач" гэж бичнэ. Харин үхэр биш тэр Монголын нэр хаяг нь байдаггүй. Хэрэв тэд хэн нэгний бууны нохой биш юм бол, Монголчуудын эв нэгдлээс тэгтлээ хорсож татгалзаж байгаа бол "үхэр оготно" шиг л амьтан байж болох юм даа.

...Хэдий муу муухай зүйл олон байгаа ч Монгол орон минь өдрөөс өдөрт хөгжиж л байна. Жижиг гэлтгүй гаднаас тусламж авалгүйгээр өөрчилж болох олон боломжууд бидэнд бий. Бие биеэ ойлгохоос эхлээд бие биеэ хүндлэх, зөв аятай бас бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэх, зөв санаа бодлоо дэмжиж олон талаас нь хэлэлцэж өөрсдөө үлгэрлэх гээд л.

Заавал засгийн газрын тогтоол хүлээлгүйгээр өөр хоорондоо эелдэг найрсаг харьцаа бий болгох гээд оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. Монголчууд бид хувиа бодсон, атаархуу, арчаа муутай хүмүүс гээд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд суувал хэн нэгэн сайхан сэтгэл хөрөнгө мөнгө гаргаад, зээл тусламж олгоод биднийг өөрчлөхгүй шүү дээ.

Бүх зүйл өөр хэнээс ч биш Монголчууд биднээс өөрсдөөс шалтгаална. Өөрийнхөө төлөө эс гэхэд үр хүүхэд хойч үеийнхнийхээ төлөө хийх, өөрчлөх зүйл олон байнаа.

Эвлэлдэн нэгдэж хүчирхэг болохын эхлэл эндээс л тавигдана. Хэлэхэд амархан хийхэд хэцүү ч "Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй" гэдгээ хэзээ ч бүү мартагтун.

Харнууд овгийн Г.Галбадрах

Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2304588/aa5/trackback

profile

oyuca99

2009.10.13 21:23:39
*.127.0.76

avah,sanah,oilgoh zyiltei niitlel bna daa.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1569 Bold Yaj chi oorchlob oo [1] maralmaa&MARALMAA 2009-10-24 1726
1568 gazriin achaa avch bna ovs 2009-10-24 1180
1567 ZUGEER.......................L 유상철 2009-10-23 1522
1566 mam talent монгол залуу оролцов [5] ~~~*oGoGo*~~~ 2009-10-23 2526
1565 Ирээдvйн Mercedes F700 uvgun 2009-10-23 2191
1564 Даваадоржийн Төмөрхүлэг – Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт [1] uvgun 2009-10-23 1788
1563 Хамгийн муу 10-н технологи [2] **bluesky** 2009-10-23 2242
1562 Solongos gar.gana naidvartai [1] T.ushig 2009-10-23 2100
1561 ~~~You're so sexy~~~~ .Sarnai. 2009-10-23 1921
1560 alah shahav ~~~*oGoGo*~~~ 2009-10-23 1508
1559 Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн чимгийг нь хураана [2] uvgun 2009-10-23 1582
1558 Amidraliin amt OST Hairiin duu maralmaa&MARALMAA 2009-10-22 2218
1557 Amidraliin amt OST Amidrah saihan maralmaa&MARALMAA 2009-10-22 3766
1556 gazriin achaa avch bna ovs 2009-10-22 1189
1555 Ta M-Radio-r uuriin zar-aa yavuulaarai ... [2] түмний нэг 2009-10-22 1494
1554 ОЛОН УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦОНО УУ [2] Монгол бүлгэм 2009-10-22 1384
1553 Christina Aguilera - Pero Me Acuerdo De Ti [M/V] .Sarnai. 2009-10-21 2163
1552 Hi ..Sarnai mend uu? [1] ankuu 2009-10-21 1759
1551 SHINE TAVILGANII SITE NEEGDLEE . ekhomina 2009-10-20 1669
1550 usa,japan,singapur,china ruu 2$ oor yri origbaagii 2009-10-19 2085
1549 Peugeot Time trial Game kerisy 2009-10-19 1444
1548 Land Rider Game kerisy 2009-10-19 1349
1547 Cats me if you can Game kerisy 2009-10-19 1260
1546 Ace driver Game kerisy 2009-10-19 1417
1545 Funny Crazy Babies And Kids [1] kerisy 2009-10-18 1613
1544 Funny baby Arabic dance [1] kerisy 2009-10-18 1544
1543 DEMON_BABY kerisy 2009-10-18 1157
1542 bx-tugs tuguldur goo maralmaa&MARALMAA 2009-10-18 1936
1541 bold mp3 file **bluesky** 2009-10-17 2431
1540 Хоолны өдөрлөгт урьж байна file [1] vege 2009-10-16 1451
1539 서인국~부른다 sonsoh lollipop976 2009-10-15 1313
1538 ~~Helene Rolles - Donna Donna~~ [1] .Sarnai. 2009-10-14 1615
1537 Оюу толгой 1 ~~~*oGoGo*~~~ 2009-10-14 1853
1536 Оюу толгой 2 [1] ~~~*oGoGo*~~~ 2009-10-14 1784
1535 Өдрийн тэмдэглэл Хошин шог ~~~*oGoGo*~~~ 2009-10-14 1918
1534 Отгон Охин Өөдөс Хошин шог ~~~*oGoGo*~~~ 2009-10-14 1859
1533 Obamagiin naiz ohin ~~~*oGoGo*~~~ 2009-10-13 3515
1532 Солонгос хэл сурахыг хүсвэл ороод үзээрэй. [1] boloroo 2009-10-13 2098
1531 . Зөн билгийн тулаан 2 [2] daruuhan01 2009-10-13 3444
1530 Ноцтой мэдээ. [3] daruuhan01 2009-10-13 3131
1529 UBS Music VA 2009" Улаан хивсний ёслол file **bluesky** 2009-10-12 3343
» Талцал ба хорсол [1] soracsan 2009-10-12 1608
1527 650 OST sarmis..... 2009-10-12 1291
1526 sumo [1] ts5 2009-10-11 1406
1525 Ямар ч л байсан галт тэрэг замдаа гарлаа. [1] 유상철 2009-10-11 2008
배너신청
자생병원

배너신청