>





    Өнгөт орчлонгийн орь ганц үнэнч амраг
    Өр зүрхний цор ганц догшин шүтээн
    Санчиг мөнгөртөл ханилах хань минь
    Санаж эрхлэх томоогүй хайр минь
    Зүүдний холд явахад зүрх аргамжсан хань минь
    Зүүрмэглэхийн төдий орчлонд нас аргамжсан хань минь
    Сарны ходд явахад санаа аргамжсан хань минь
    Сансрын энэхэн чөлөөнд тавилан аргамжсан хань минь
    Оройтож харихад саначихсан суудаг хайр минь
    үгсийн дундаас итгэлээ авардаг хань минь
    Олoн биш ганц оломгүй хайрын шүтээн хань минь
    Орчлонгийн далайг туулах завины эзэн ханьминь
    Зөрүүд занг чинь усны ургамал шиг дагах
    Зөөлөн над шиг нь орчлонгоос чамд олдох болов
    Зөнгөөрөө бодоод хүүхэд шиг өмөөрч суухад
    Зүрхний цохилтыг минь сонсож ажирдаг болов уу
    Өөрт нь хайртайн төлөө намайгаа зэмлэдэг эрхтэй
    Өндгөе хамгаалсан бүргэд шиг намайг харамладаг
    Өмөөрөхийн хэрээр үг нь хатуурдаг хань минь
    Өрөвч сэтгэлээр асран сувилдагхань минь
    Хангайн нуруу шиг налайж суугаа эр хүн
    Харц хөмсөгөөр хүүхдээ захирсан эцэг хүн
    Ханийн журамд бардам хатуу эр хүн
    Хайр нь дотроо хал нь гаднаа эцэг хүн
    Хоёр биенээ харамлан суух нь
    Хорвоогийн нэгэн гэнэхэн жаргал
    Өврийн сэвгүй янагшин дасах нь
    Өнгөт орчлонгийн тэгшхэн жаргал
    Үр ачийг аргадаж үйлийн тавиланг томох хань минь
    мөнх бусыг аргадаж ханийн тэнгэрийг тахих хайр
    Хотол олныг аргадаж насыг нөмөрлөх хань минь
    Хоёрхон биенээ аргадаж ертөнцийг туулах хань
    Бардам залуу насны найм есөн жил
    Бадарсан дурлалын галд шатаж дуусчээ хайрт минь
    Хорь гучин жилийгтүлшийг
    Хоёр зүрхэндээ базаая даа хань минь







































profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...