jasen
Бичлэгийн тоо 4,494

sonirholtoi l niitlel bna

Уншсан 2006 vote 0 2009.10.09 21:54:08


Хvн тєрєлхтєний хєгжлийн тvvхийн нэг том эргэлтийн vе нь манай Чингис хааны байлдан дагуулалт байлаа л даа. Манай Чингис хаан чинь зvгээр нэг байлдан дагуулагч байгаагvй , мєн агуу их эрдэмтэн хvн байсан юм байна лээ. Тиймээс хvний нийгмийн тvvхийг vндсэндээ Чингисийн байлдан дагуулалтын ємнєх vе ба тvvний байлдан дагуулалтаас хойшхи vе гэж хоер хуваадаг юм байна лээ. Чингис хаанаас ємнє дэлхийн улсуудын хооронд захидал харилцаа гээд байх юм байгаагvй. Зєвхєн тагнуул туршуулуудаа илгээж л тухайн улсынхаа тухай мэдээлэл олж авдаг байсан ба харин хоорондоо хаад ноёд нь харилцахаасаа айдаг, Тиймээс нэг нэгийгээ ойлгодоггvй байсан гэж байгаа. Зєвхєн найрсаг улсын хаадууд л хоорондоо харилцахаас биш огт таньж мэдэхгvй vлсvvд, дайсагнасан улсууд бол хоорондоо бvр ч харилцдаггvй байсан гэж байгаа юм. Тиймээс дэлхийн Чингисээс ємнєх тvvх нь зєвхєн хоорондоо ямарч холбоогvй тасархай бутархай бие даасан улсуудын тvvхийн нийлбэр л байсан байгаа юм. Харин Чингис хаанаас хойш дэлхийн тvvхэнд дипломат харилцааны дэг журам гэж цоо шинэ зvйл бий болсон гэсэн. Улс орнууд хоорондоо дайтаж дайсан ч, найрсаг байсан ч, нэг нэгнийгээ огт мэддэггvй байсан ч хаадууд нь хоорондоо заавал харилцаатай байдаг, харилцан илч илгээн захидлаар харилцдаг шинэ дэг журам бий болсон юм байна лээ. Энэ нь дэлхийн тvvхэнд маш том эргэлтийг авчирсанаар барахгvй Дэлхийн улсуудын хєгжлийг цоо шинэ шатанд гаргасан байгаа юм. Yvнийг одоо л дэлхийн их гvрнvvд хvлээн зєвшєєрч эхэлж байгаа боловч бид монголчууд чухам юу болоод байгаагийнх нь нарийн учрыг нь сайн мэдэхгvй л сууцгааж байх юм даа. Энэ хаадуудын захидлаар харилцах шинэ дэг журам нь жирийн ардуудын дунд ч маш єргєн дэлгэрч хаана сайн хэрэгтэй юм зохион бий болгоно , тэр нь технолого ч юм уу юу ч байж болно шдээ. Тэр бий болсон юм нь бусад улсууддаа дорхоноо тардаг болсон байгаа юм. Харин Энэ Дипломат харилцааны дэг журмыг анх Чингис хаан яагаад тогтоосон бэ гэхээр ганц хан юмыг л дэлхийн бvх хаадуудад тулган хvлээлгэсэн байгаа юм. Тэр нь юу бэ гэхээр элчийг алж болохгvй гэсэн ганц л єгvvлбэр ийг тулган хvлээлгэсэн байгаа юм.

Элчийг алсан улсын бvх ард иргэдийг нь хvйс тэмтрэн устгадаг байсан учир vvнээс нь дэлхийн бvх хаадууд vхтэлээ айгаад энэ л цаг vеээс эхлэн яаж ч vзэн яддаг байлаа ч уг элчийг алж хороохоо больсон юм байна лээ. Ингэж элчид хэн ч гар хvрч болохгvй гэдгийг дэлхийн захын муу тариачин ядуус хvртэл мэддэг болсон учраас л одоогийн дипломат харилцааны дэг журам бий болсон гэнэ лээ . Харин нэг муу элчийг алсны тєлєє бvхэл бvтэн ард тvмнийг хvйс тэмтэрдэг байсан нь зарим хvмvvст одоо ч гэсэн ойлгогддоггvй юм шиг байгаа юм. Энэ нь Чингис хааны єєрийнх нь нээсэн нээлттэй холбоотой юм. Чингис хаан энэ нээлтээ хоёрхон єгvvлбэрээр хэлсэн. Толгой буруудвал нурууг нь зод. Хаан буруудвал ард тvмнийг нь шийтгэ. Анх сонсоход их л харгис мэт сонсогдож байгаа юм. Учир нь яахаараа тэр дээр байгаа хаан буруу шийдвэр гаргахад хэнд ч падгvй мєрөөрөө явж байгаа намайг алах ёстой гэж. Харин Чингис хаан тухайн улсынх нь хаан нь буруу шийдвэр гаргасных нь тєлєє хааныг нь бус харин ард тvмнийг нь шийтгээд хvйс тэмтэрдэг байсан ба сайндаа л боол болгодог байжээ. Yvнийгээ мєнх тэнгэрийн зарлиг ёсоор гэж хэлдэг байсан байгаа юм. Харин одоогийн хэлээр хэлвэл хvний нийгмийн хєгжлийн зvй тогтол ёсоор гэж хэлж болмоор юм л даа. Аливаа улсын уруудах, єєдлєх нь тухайн улсыг удирдаж байгаа тєрийнх нь тэргvvний гаргаж байгаа шийдвэрээс зуун хувь хамаардаг гэсэн vг. Тэнэг хаантай байвал Чингис хаантай хаангvй тэр vндэстэн доройтно гэсэн vг л дээ.

Тєрийнхєє тэргvvнээр хэнийг тавьсанаас бидний сайн муу амьдрах зуун хувь хамаардаг хvний нийгмийн ийм хачин хуулийг л анх манай Чингис хаан нээсэн байгаа юм л даа. Сталины vед оросуудын шоронжсон амьдрал Хрушевийн vеийн цатгалан амьдрал, Манай Цэдэнбалын vеийн эрчимтэй хєгжсєн vе, харин очирбат, ардчиллынхны vйлдвэрvvдээ хувьчлах нэрээр устгасан хvмvvс vй олноороо ажилгvй болж гудамжинд гарсан, ,ядуурсан, голдуу гуч хvрээгvй залуусын булшаар Нарангийн энгэр дvvрсэн vе, гээд , Маогийн vеийн хятадуудын тамын амьдрал, Дэн даргаас хойшхи хятадын эрчимтэй vйлдвэржсэн, хvчирхэгжсэн, vе, гээд энэ хvvлийн vнэн болох нь одоогийн жишээнээс ч харж болж байгаа. Манай монголчууд Чингис хаанаа тєрийнхєє хойморт нь залчихсан мєртлєє, тvvний энэ тэнэг хvнээр удирдуулж хэрхэвч болохгvй, энэ нь vхэлтэй адил гэсэн энэ vзэл санааг нь тєрийн бодлогийнхоо хойморт нь залахгvй vл ойшоосоор л байна шvv дээ.. Өнөөдєр хvний нийгмийн ийм том гол хуулийг нь аль найман зуун жилийн ємнє их хаан маань хоёрхон єгvvлбэрээр маш тодоор . ойлгомжтойгоор томьёлчихсон байхад бид тvvнийх нь эсрэг явж л байх юм даа. Багш хvн эрvvл мэндийн сайд болчихсон ч байх шиг, vйлдвэрчний эвлэлийн мэргэжилтэн хvн батлан хамгаалах яамны сайд ч болж байх шиг, Зам тээврийн сайдаар нэг сайн жу-догийн тамирчин болчихсон ч байх шиг.

Хvний нийгмийн хуулийг уландаа гишгэснийхээ шанг монголчууд л монголын ард түмэн л нуруундаа үүрч байгаа. Юуны урьд элчийг алж болохгvй гээд байсны гол учир нь аливаа маргалдаантай асуудлыг эв зvйгээр хэл амаа олж харилцан бие биенээ ойлголцож болох цорын ганц боломжийг vгvй хийхгvй гэсэн санаа л юм л даа. Тиймээс л тэр элчийн авч яваа захидал дотор бvхэл бvтэн ард тvмний сайн муу амьдрах биш харин ухэх сэхэх хувь тавилан нь байсанд л хамгийн гол учир нь байгаа юм. Харин хаан буруу шийдвэр гаргахад бидний ойлголтоор хааныг єєрийг нь шийтгэх ёстой байтал ямар ч буруугvй ард тvмэн нь шийтгvvлдэг байсан жишээг монголынхоо тvvхээс харж болно. Ингэхэд одоо тэгээд ухаантай хааныг яаж олох вэ гэдэг асуулт аяндаа гарна даа. Yvнийг Чингис хаан хэрхэн шийддэг байсныг нь нэг дурсчихья. Жишээ нь аравт зуут,. мянгатын зохион байгуулалтын хамгийн доод нэгж нь аравт гэж бодьё. Харин Чингис хааны нээсэн хvний нийгмийн хєгжлийн гол хуулиар бол арван цэргийн vхэх сэхэхийг нь арваны дарга л мэднэ биз дээ. Харин яаж арваны даргыг томилох вэ гэхээр Чингис хаан vvнд ганц хан шалгуур тавьдаг байжээ. Энэ арваны дарга чинь тэгээд дарга хийх, бусад арван цэргийнхээ амь насыг дааж явах ямар гавьяа байгуулсан юм бэ гэдэг ганц шалгуур тавьдаг байж л дээ. Тэр байгуулсан гавьяаг нь тэр арван цэрэг нь бvгд маш сайн мэддэг байсан юм байна лээ. Харин арван арватын дарга нар дотроос хамгийн том гавьяа байгуулсан нь зуутын дарга болдог Гэх мэтчилэн тvмэн цэргийн даргаар нилээд том гавьяа байгуулсан хvнийг Чингис хаан тvмэтийн даргаар томилдог байжээ. Иймээс цэрэг болгон гавьяа байгуулахыг л их хичээдэг байж. Одоогийнхоор монголын эмч сувилагчдыг эрvvл мэндийн салбарт хамгийн том гавьяа байгуулсан багш Ламбаа даргалж Эрvvл мэндийн сайд болох ёстой юм. Гэтэл багш Ламбаа эрvvл мэндийн салбарт ямар том гавьяа байгуулсныг нь хэн ч мэдэхгvй . Аягvй бол ямар ч гавьяагvй хvн байж мэдэхээр. Батлан Хамгаалахын Салбарыг Иракт байлдаж байгаагvй, Сансарт нисч байгаагvй , Хил дээр тагнуул, хил зєрчигч ч барьж vзээгvй Лу. Болд толгойлж байх юм даа. Тэгээд цэргийн салбарт ямар ч гавьяа байгуулаагvй хvний гаргасан хачин хачин шийдвэрээр цэрэг, офицерууд баахан савлаж заримдаа учраа олохгvй тэнэг байдалд орж байх.

Энэ нь нєгєє л сvйрлийг ёрлоод байгаа хэрэг шvv дээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь нєгєє Лу . Болд нь тэнэг юм уу гэхээр тийм тэнэг хvн биш юм шиг байгаа юм. Энэ Лу . Болд гэдэг хvн огт єєр салбарт гайхамшигтай гавьяа байгуулчихсан байгаа юм л даа. Энэ л гавьяаг нь бодоод тэр гавьяатай нь шууд холбоотой салбарт нь тvvнийг сайд болгох ёстой байсан юм. Жараад далаад онд Монголчууд учир зvггvй том том vйлдвэрvvд бариад, бариулаад эхэлж л дээ. Тэр vед нь монголд мэргэжлийн ажилчин инженер гэхээр хvмvvс бараг байсангvй. Ази тив дээ хамгийн том, хамгийн орчин vеийн цемэнтийн vйлдвэрийг Хєтєлд, азийн хамгийн том махны vйлдвэрийг Улаанбаатарт мах комбинат нэрээр, азийн хамгийн том хивсний vйлдвэрийг Эрдэнэтэд, азийн хамгийн том нэхий дээлний vйлдвэрийг Дарханд, азийн хамгийн том гутлын vйлдвэрийг , Азийн хамгийн том цахилгаан станцыг улаан баатарт дєрєвдvгээр цахилгаан станц,. азийн хамгийн том угсармал байшин vйлдвэрлэх vйлдвэр одоогийн Эрэл vйлдвэр. азийн хамгийн том Баяжуулах vйлдвэрийг Эрдэнэтэд гэх мэтчилэн, жижиг хэн ганц хан сая хvнтэй Бvгд найрамдах Монгол ард улс барьж босгосон байх юм. Энэ vед долоон зуун сая хvнтэй Хятад , таван зуун сая хvнтэй Энэтхэгийг ардаа орхин юун ємнєд , хойд солонгос , тайван, малайз , сингапур бэ энэ жижиг улсууд бараа ч vгvй байсан байгаа юм. Тэр vед нэг монгол хvнд 700 долларын дотоодын бvтээгдэхvvн оногдож байсан бол ємнєд солонгос , сингапурт нэг хvнд 20 доллар оос 30 доллар л оногдож байсан байгаа юм. Єєрєєр хэлбэл Жар, дал, наяад онуудад нэг жилд нэг монгол хvний хийж байгаа ажлыг хорь гучин сингапур , ємнєд солонгос хvн хийж байсан гэсэн vг л дээ. Ингээд азийн хєгжиж байгаа улсуудын тєрийн удирдагчид нь туршлага судлах гээд монголоос салахаа больсон байгаа юм. Манайхан хамаг юм аа vзvvлээд л гайхуулаад л байдаг байж дээ.

Ингээд Хамгийн тvрvvнд Cингапурчууд монголыг дууриагаад , бvр давж дууриагаад азид биш дэлхийн хамгийн том, хамгийн орчин vеийн усан боомтыг бариад эхэлж дээ. Дараа нь дэлхийн хамгийн том усан онгоц засварлах vйлчилгээ хийх vйлдвэр барьчихаж. Дараа нь дэлхийн хамгийн том , хамгийн орчин vеийн , хамгийн аюулгvй аврага том нисэх онгоцны буудал бариадах жээ. Одоо энэ нь Хитроугийн дараа ордог гэсэн.Нєгєє жижигхэн манайхтай адилхан хоёрхон сая хvнтэй улс Сингапур шvv дээ. Дараа нь дэлхийн хамгийн том нефть боловсруулах нефть химийн vйлдвэрийг бариадах жээ. Энэ vйлдвэр нь одоо ч гэсэн Баруун германы химийн vйлдвэрийн дараа хоёрдугаарт ордог гэсэн. За тэгээд дэлхийн хамгийн том усан дорхи аквариаум, дэлхийн хамгийн том бєєний барааны дэлгvvр гээд яг л биднийгээ дууриагаад эхэлж дээ. Yvнийг нь Сингапурын хамгийн туршлагатай мэдлэгэтэй удирдагч Ли Кван юу удирдаж гэнэ дээ. Одоо сингапурын нэг хvнд оногдох бvтээгдэхvvн нь 40000 доллар буяу дєчин монголын нэг жилд хийдэг ажлыг нэг Cингапур хийдэг гэсэн vг л дээ. Ємнєд солонгос яг энэ л замаар явсаар дэлхийн хамгийн том усан онгоцны vйлдвэр бариад, дэлхийн хамгийн том комьюторын хатуу дискний, рам-ны vйлдвэр гээд тоочих нь илvvц биз ээ. Харин энэ vед нь бид тэр том vйлдвэрvvдээ шинэчлэхийн оронд зvгээр л хувьчлах нэрээр задлаад , устгаад, vгvй хийчихсэн шvv дээ. Хэн vvнийг хийснийг захын бацаан ч мэднэ дээ. Харин монголд анх удаа нєгєє тэнэг ч юм шиг, батлан хамгаалахын сайд хийгээд манаргаж байгаа Лу Болд чинь Сингапурыгаа бас дууриагаад Дэлхийн хамгийн том уул уурхайн корпорац байгуулах саналыг тавиад нарийвчилсан тооцоо судалгааг нь хийчихэж дээ. Энэ Баян монгол гэдэг дэлхийн хамгийн том уул уурхайн корпорацийнх нь хувь нийлvvлэгчид нь монголын бvх ард тvмэн байна. Гээд жил болгон энэ хувцааны ашиг гэж монгол иргэн бvр доод тал нь 1000 доллар авч байхаар тооцоо хийжээ. Монголын стратегийн ордуудын газар доорхи баялагийг vнэлээд энэ Баян монгол гэгч корпорацийн ємч болгоход л автоматаар тэр корпорац нь Нокиа, Тоёота-гаас хэд дахин том аврага корпораци болчих юм байна лээ л дээ.

Энэ л тооцоог хийж, анх санал тавьсаныг нь би Лу Болдын єєр салбарт хийсэн гайхамшигтай гавьяа гээд байгаа юм л даа. Ийм гавьяа байгуулсных нь тєлєє Лу Болдыг харин батлан хамгаалахын сайд хийлгэж маанагтуулах биш, шууд ерєнхий сайд болгож тэр аварга корпорацийг нь єєрєєр нь хийлгэх ёстой юм даа. харин одоо энэ газрын доорхи баялагийг 51 хувийиг эсвэл 34 хувийг нь монголчууд аваад vлдсэн хэсэг нь гадаадынхны ємч болох гэж байгаа ч юм шиг тунч бvрхэг тогтвортой байдлын гэрээ хийгдэх шатандаа орсонд л маш их харамсаж байна. Ингэснээр стратегийн ордуудын одоо байгаа газар дорхи баялагийг мєнгєєр vнэлээд тvvнийгээ Баянмонгол корпорацийн vндсэн хєрєнгє болгоод дэлхийн хамгийн том , хамийн их vндсэн хоронгєтэй оорєєр хэлвэл 180 миллиард долларын хєрєнгєтэй уул уурхайн корпораци байгуулах тєсєл будаа болж байна даа. Энэ корпорацийн бvх хувь нийлvvлэгчид нь монголын бvх иргэн байх ба жил бvр нэг хvн доод тал нь 1000 доллар дээд тал нь 8000 долларын хувьцааны ашиг аваад сууж байх тєсєл л будаа боллоо доо. МАХН-ын сая таванзуун мянган тєгрєг хvн бvрт єгье гээд байсан нь энэ Баянмонгол тєслийг л давж гарах гэсэн ямарч тооцоогvй амлалт байсан юм шvv дээ. Хаан буруудвал ард тvмэн нь шийтгvvлдэг гэсэн их Чингис хааны маань цаг хугацаанаасаа хамаагvй тvрvvлж нээсэн энэ л хуулиар монголчууд бид муугаа vзэх жилvvд цаашид ч vргэлжэх нь нэгэнт тодорхой болов оо хєєрхий. Мєхчихгvй л юмсан даа. Одоо энэ сая таван зуун мянган тєгрєг нь жил бvр биш харин ирэх гурван жилдээ л багтаж ганц удаа єгєх мєнгє болж хувирч байх шиг байна даа. Тэгээд ч аврага том vйлдвэр л барьж чадахгvй юм бол Монголчуудын амьдрал энэ сая таван зуун мянган тєгрєг оор л сайжраад Сингапурыг гvйцэнэ гэдэг юу л бол доо. Дэлхийд нолоолохоор , дэлхийн интеграцад чухал vvрэг гvйцэтгэж чадах тийм л аварга том зvйлийг бид хийхгvй юм бол бидний амьдрал олигтой сайжрахгvй гэдэг нь БНМАУ-ын эдийн засагтаа олсон гайхамшигтай амжилтууд харуулж байгаа шvv дээ. Монголын ард тvмэн яавал баян болж чадахыг Цэдэнбал дарга аль далаад онд vзvvлсэн ш дээ. Ганц монголчуудад ч биш бvх азийн баруудад хичээл заасан байгаам даа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2296927/d99/trackback

hurd_123

2009.10.11 10:36:20
*.207.103.64

manaid alsiin bodlogo gej yum bn uu <script src="http://service.dragsearch.com/iess/bho/dragsearch_mediaweb.js" type="text/javascript"></script>

maralmaa&MARALMAA

2009.10.11 16:14:59
*.158.117.177

SHAL TE1 NIITLEL BNA BARAG NIITLEL CH BISH 1 NASTAI HUUHED HELD URJ BAIGAA YUM SHIG L BNA BAS NIITLEL CH GEH SHIG

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1524 uneheer tasartsan kino 2012 OST udahgui garah gej bna sarmis..... 2009-10-11 2319
1523 sumyabazar suga-----hahahahaha sarmis..... 2009-10-11 2413
1522 orhidos OST sarmisxan 2009-10-11 2864
1521 TANAID HONOY NEBTRUULEG BAYARMAGNAIGIIND maralmaa&MARALMAA 2009-10-10 1753
1520 ANHAA HALIUNAA-LUSIIN DAGINA maralmaa&MARALMAA 2009-10-10 1527
» sonirholtoi l niitlel bna [2] oyuca99 2009-10-09 2006
1518 Энэ MGL CLUB гэдэг чинь 9 эрдэнийн билээ.. [1] ...999999999 ... 2009-10-09 1674
1517 999999999 ...999999999 ... 2009-10-09 1041
1516 Дэлхийн аварга дуучин 999999999_ 2009-10-09 1371
1515 "Үнэн үү"-ТВ ШОУ Miss Хoнгoрзул [3] .Sarnai. 2009-10-08 4415
1514 Төрийн дайсан [Монгол кино] [1] lеxus 2009-10-08 1622
1513 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг.Дуудлагын массажист нэрийн цаана [7] daruuhan01 2009-10-07 5459
1512 999999999 999999999_ 2009-10-07 1596
1511 ''Төрийн дайсан'' онц сонирхолтой кино [6] daruuhan01 2009-10-06 1804
1510 mongol shirek idol [1] maralmaa&MARALMAA 2009-10-06 1945
1509 Katar ulsiin irged huuli busaar shonhor bariad TV-giinheniig doromjlov [2] daruuhan01 2009-10-06 3801
1508 world xamgiin urt uxsen mogoi genee [2] ts5 2009-10-05 2701
1507 yaj video oruuldagiin be [1] bi bol sexy 2009-10-05 1701
1506 25-н Танайд хоноё нэвтрүүлгээр Гамбуушынд [7] ***Энxзaяa*** 2009-10-05 4836
1505 이민우 - Minnovation [1] жор 2009-10-05 1490
1504 손담비 - 토요일밤에 [1] жор 2009-10-05 1587
1503 김종국 - 별, 바람, 햇살 그리고 사랑 жор 2009-10-05 1752
1502 Bad Boy жор 2009-10-05 1561
1501 바다 - Mad (Feat. 언터쳐블) [1] жор 2009-10-05 1564
1500 아몰레드 жор 2009-10-05 1351
1499 G-Dragon - Breathe жор 2009-10-05 1611
1498 티아라 - T.T.L (Time To Love) [1] жор 2009-10-05 1928
1497 백지영 - 내귀에 캔디 жор 2009-10-05 1580
1496 Indian Boy жор 2009-10-05 1434
1495 DISCO жор 2009-10-05 1291
1494 뮤직비디오 [MV]f(x) - LA.chA.TA 티저 жор 2009-10-05 1579
1493 2pm - Again & Again жор 2009-10-05 1412
1492 브아걸 - 아브라카다브라 жор 2009-10-05 1566
1491 hoshin taabar [1] maralmaa&MARALMAA 2009-10-05 1476
1490 소녀시대-gee жор 2009-10-05 1444
1489 빅뱅 - 하루하루 жор 2009-10-05 1352
1488 롤리팝 жор 2009-10-05 1175
1487 ☆원더걸스 So Hot 트로트버전 [1] жор 2009-10-05 1537
1486 쏘리쏘리 жор 2009-10-05 1355
1485 2ne1-fire жор 2009-10-05 1561
1484 태군 속앗다 뮤비 [1] жор 2009-10-03 1481
1483 {♥4}~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~! жор 2009-10-03 1083
1482 카라 жор 2009-10-03 1291
1481 DC ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~!** жор 2009-10-03 1289
1480 G ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~! жор 2009-10-03 1220
배너신청
자생병원

배너신청