☆★ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>> ☞ <***АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ***>>>>☜ 










Бодох тусам дасах гээд
Болж л өгвөл санах гээд
Богино богиноор зүүдлэх гээд
Болохгүй л байна даа сэтгэл минь
Мөр холын тавиланд дурлавал
Мөн ч ихээр шанална даа
Мартахын мананд дүрийг нь нуух гэж
Магадгүй олон жилийг үднэ дээ
Санахын өвчинд цээж хөндүүрлэж
Салахын зөрөгт итгэл эмтэрч
Өглөгөө нуусан орчлон бол гэж
Өр зүрх минь жиндэнэ дээ.
Хэзээ oнгoрчихсoн юм бол доо хорвоогийн алтан oдрvvд
Хvлээ гэхийн ч завдалгvй чимээгvй орхиод одох..
Хаашаа явчихсан юм бол доо хайрлаж чадаагvй жаргал минь
Нуугдаж надаар тоглох гээ юу
Намрын бороонд ч алга байна шvvдээ чи
Хэт гvнзгий дотносол надад бэлэглэчихээд
Хэлэх ч vгvй явчихлаа гэж vv дээ чи
Хэрсvv суух нас минь болсон ч гэлээ
Хэнээс ч илvv эрхэм юм даа чи наддаа

Наадаж тоглодог номин талдаа очоод хvлээн сууя
Хурдхан ирээрэй
Надад oгсoн ухаан бvхнээр тань vлгэр амилааж байя
Заавал хараарай

Надаас хол мoч бvрийн тань тоогоор нулимс дуслуулж байна
oр oвдoхгvй байна уу
Наран хаяарах vvрийн таван жинд ч зvvд хургаж байна
Сэтгэл vл хoндvvрлэнэ vv

Нэвширтлээ уйлсан ханцуйныхаа нударгаа эргvvллээ
Нэг л хэвийн гунигтай ..... Хан Хoхvйн оргил шиг oндoр холын уулзварт
Харц харцаараа хайрлалцах учрал бий итгэл минь ээ
.
.
.















profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...