Keep me signed in.
2009.10.06 13:18:11 *.192.182.9
Хэзээ oнгoрчихсoн юм бол доо хорвоогийн алтан oдрvvд Хvлээ гэхийн ч завдалгvй чимээгvй орхиод одох.. Хаашаа явчихсан юм бол доо хайрлаж чадаагvй жаргал минь Нуугдаж надаар тоглох гээ юу Намрын бороонд ч алга байна шvvдээ чи Хэт гvнзгий дотносол надад бэлэглэчихээд Хэлэх ч vгvй явчихлаа гэж vv дээ чи Хэрсvv суух нас минь болсон ч гэлээ Хэнээс ч илvv эрхэм юм даа чи наддаа Наадаж тоглодог номин талдаа очоод хvлээн сууя Хурдхан ирээрэй Надад oгсoн ухаан бvхнээр тань vлгэр амилааж байя Заавал хараарай Надаас хол мoч бvрийн тань тоогоор нулимс дуслуулж байна oр oвдoхгvй байна уу Наран хаяарах vvрийн таван жинд ч зvvд хургаж байна Сэтгэл vл хoндvvрлэнэ vv Нэвширтлээ уйлсан ханцуйныхаа нударгаа эргvvллээ Нэг л хэвийн гунигтай ..... Хан Хoхvйн оргил шиг oндoр холын уулзварт Харц харцаараа хайрлалцах учрал бий итгэл минь ээ
>