Бичлэгийн тоо 5,522
Одоогоос арваад жилийн ємнє Чойжил, Тунгалаг хоёр долдугаар ангид байхаасаа нэг сургуулийн нэг ангид тохой нийлvvлэн сууж араваа тєгсгєєд Чойжил их сургуульд орж борог амьдралтай олон хvvхэдтэй айлын том нь болохоор Тунгалаг арга буюу амьдралын мєр хєєж vйлчилгээний газар ажилд оржээ. Тунгалаг энэ байгуулагадаа гурван жил болохдоо ааш зан хєєрхєн, ажил тєрєлдєє сайн хэмээх магтаал сайшаалын vг олонтой сонсож шагнал сайшаал хэдэнтээ авч явахдаа Чойжилтойгоо vерхэл нєхєрлєлєє таслалгvй харин ч хайр дурлалын халуун сэтгэлээр улам нягтарсаар бие давхар болж дараа жил нь Чойжилынх гэдэг нэгэн айл гал голомтоо бадраажээ. Тvvнээс хойш єдийг хvртэл хоёр хєєрхєн хvvхэдтэй болж ажил тєрєл, ахуй амьдрал нь єєдлєн дээшилж айлын дайтай айл болж байтал хэлж ирдэггvй хийсч ирдэг хvнд євчинд нэрвэгдсэн Чойжил эмнэлгийн бараа харах нь тэр. Хоног хугацаа єнгєрєх бvр Чойжилын бие илээрших байтугай цаг мєчєєр дордсоор байсанд эхнэр хvvхэд нь ээлжлэн сахиж аав ээж нь хурал номын газар лам хуврагаар явсан ч тусыг эс олсоор нэг л єдєр хорвоог орхих нь тэр. Хорвоо хатуугаа хvрэхээр аврал єршєєлгvй байдаг хойно ийм нэг сайхан айлыг хорвоогийн мєнх бусын харанхуй манан бvрхэх нь энэ. Талийгаачийг бурханы оронд залсанаас хойш шєнє болгон тvvний дvр зураг, байр байдал, vйл хєдєлгєєн бvр нь яг л гэр орондоо амьд сэрvvн байгаа шиг Тунгалагийн зvvдэнд ордог болжээ. Ийм vед нэг ширээнд тохой нийлvvлэн сууж хичээл номоо хамт vздэг байсан нь, хичээлээ тараад инээд баясал цалиган хєтлєлцєн гvйлдэж явсан нь, зєєлєн салхи vл мэдэгхэн сэвэлзсэн тэр нэгэн орой гэрт нь хvргэж єгєєд буцахдаа духан дээр нь ичингvйрэн vнссэн анхны vнсэлт энэ бvхэн нь баримтат киноны зураг адил нvдний нь ємнvvр хєврєн ганихарсан сэтгэлийг нь улам сэдрээдэг болжээ. Тэр бvхнээс хvvхэдтэй болсноо хэлэх гэж яарч баярлаж байсан тэр дурсгалт цаг мєч нь улам ч тод санагдах болжээ. Байгаль дэлхий алтлаг нємрєгєє хєдєрч, усны шувууд дулаан орноо зорихоор зэхэж байсан тос даасан намрын налгар єдєр долгиотон урсах голын хєвєєгєєр хайр сэтгэлийн vгээ шивнэлдэн хоёр биендээ инээд баясал хайрлан явж байсан нь нvдэнд нь харагдах шиг улам ч тод санагдахад нулимс нь єєрийн эрхгvй асгарч єнчин дэрийг нь норгох болжээ. Би тvvнийг намуухан салхины аясаар vл мэдэгхэн найгах єтгєн саглагар бургасны зєєлєн шивнээ, тvvний мєчир салаа дамжин шулганах борхон болжморын уран жиргээ, туналзан урсах голын харгиа, алсад цэнхэртэн дvнсийх уулсыг сэтгэл оюундаа шингээх мэт харж суухад нь "Би чамд гайхмаар ч гэх vv, баярламаар ч гэхээр юм уу нэг vг хэлэх vv" гэхэд минь тэгээч гээд дvрлэгэр алаг нvдээрээ цоо ширтэх мэт сvрхий харахад нь "Би хvvхэдтэй болчихжээ" гэсэн чинь мань эр ийм vг сонсонгуутаа "Нээрээ юv" гээд тэврээд авахад нь "Би чамдаа яалаа гэж худлаа хэлэхэв дээ" гэнгvvт "Миний хань ямар гоё юм бэ" гээд хvзvvдэн тэвэрч нvvр нvд, хvзvv хоолойгvй vнсэнгvvтээ гэдсийг минь илж байснаа ухасхийн босч "Би, бид хоёр хvvхэдтэй боллоо. Ямар гоё вэ. Амраг сэтгэл, аз жаргал мандтугай" гээд л vсэрч цовхорч голын хєвєє дагаад гvйчихсэн. Тэгэхэд мєн ч их баярласандаа хєєрхий минь. Ийм л бодол тархи толгойд нь амьд мэнд уулзаж учирч байгаа юм шиг аятайхан байснаа сvvлдээ єєрєєсєє айх шиг болж энэ тухайгаа ээждээ аминчлан хэлжээ. Эх нь ийм vг сонсоод "Хэн ч гэсэн vхсэнийхээ хойноос vхэх биш. Єєд болсон хvний хойноос их гуниж, гутарч санаж мєрєєдєєд байвал тэр хvндээ бас ар гэр, vр хvvхдэд нь муу юм авчирдаг юм. Тийм болохоор сэтгэлээ чангалж яв. Буян их vйлд. Ээж нь маргааш нэг хvнтэй уулзаж учир байдлыг мэдье" гэжээ. Ээж нь элдэв юмыг мэргэ тєлгєєр мэдэж аргалдаг ном эрдэмтэй гэгддэг євгєн ламтанд бараалхаж энэ тухайгаа айлдвал "Эхнэр хvvхдээ их бодож санаж байгаад єєд болсон юм байна. Иймэрхvv байдлаар их удвал сvнс сvvдэр нь хоргодож байгаад буруу тєрлєє олж гай барцад тарих нигууртай юм байна. Ийм болохоор энэ номуудыг гандангийн лам нараар уншуул. Би ч чадах ядахаараа оролдоод vзье. Хэрэв сайн тєрлєє амархан олвол баруун урд зvгт танайханы ойрын хvнд хvv болон тєрєх хувь тєєрєгтэй юм байна" гэжээ. Ээж нь тэр єдєртєє євгєн ламтны айлдсаныг ёсоор болгосоноос хойш талийгаачийн дvр тєрх, байр байдал Тунгалагийн зvvдэнд орохоо больж жилийн дараа нагацын нь охиноос Чойжилтой vйлийн vргvй адилхан хvv тєрсєн гэдэг. Хvн хvний хорвоо, хувь тавилан заяа тєєрєг ийм л байдаг ажээ.

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Үүрд хайрлая чамайгаа