img-thing.jpg
 Чи хаана байсан юм бэ?

Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ

Би...
Хаврын шувуудын түрүүч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ

Би...
Хайрын анхны болзоонд зогсоход
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ

Би...
Хамгийн сүүлчийн навч байхад
Чи...
Хаашаа урссан нулимс байсан юм бэ


Чи хаана байсан юм бэ
Чимээгүй уйлахад минь ...
Чичиртэл даархад минь ...
Чи хэнийх байсан юм бэ

Г.Гантулга
profile

Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав.
Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав”