Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд пургон автомашин шєнийн зам дээгvvр цас манарган хурдалж байв. Ганаа хэмээх гуч орчим насны энэ жолооч эр хоёр хотын хооронд гуравдахь жилдээ хvн зєєж буй нэгэн. Энэ шєнє нэг л ёозгvй бєгєєд гадаа тэсгим хvйтэн байгаа нь андашгvй аж.нvvр нvдгvй цасан шуурга шуурч ямар ч ээлжийн жолоочгvй тэрээр зорчигчдыг хугацаанд нь хvргэхийн тулд нvд цавчилгvй хурдалсаар. Уг нь єглєє аймгийн тєвєєс гарахад цаг агаар сайхан байсан боловч яг энэ эзгvй хээр талд хvн байтугай машин явахад бэрхтэй байлаа. Хvмvvсийн амнаас ч дуу шуу гарахгvй бvгд суудал дээрээ унтаа байдалтай явах бєгєєд харин жолоочийн хажуугийн суудал дээрх нэгэн настай эмгэний євєр дээр суух тавхан настай бяцхан охин л нvд цавчилгvй зам ширтэж явна. Машинд суугаа хvмvvс бараг vхчихсэн юм уу гэлтэй амьсгалах нь сонсогдохгvй байгаа энэ цаг мєчид зєвхєн танихгvй эмгэний євєр дээр томоотой суух бvлтгэр нvдтэй охин л Ганаад хань болж яваа мэт санагдаж байлаа. Машины моторын хvнгэнэсэн чимээ дуулдаж зах хязгааргvй зам vргэлжилсээр. Хэн ч юу ч ярихгvй унтах энэ харанхуй шєнє машин жолоодон яваа Ганаагийн нойр хvрч vе vе нvд нь анилдаж эхэллээ. Гэнэт “Ах аа, манай ээж сая зам хєндлєн гарлаа шvv дээ, унтлагынхаа хувцастай гvйж явна” гэсэн охины цовоо дуугаар Ганаа сэртэсхийх нь тэр. -Юу гэнэ ээ, миний дvv? -Манай ээж байсаан -Хаана? -Сая зам хєндлєн гvйснийг ахаа та хараагvй юм уу? -Vгvй ээ. Ганаа ингэж хэлээд хурдаа сааж эхлэв.”Машиных нь гэрлээс єєр ёлтойх ч зvйлгvй энэ эзгvй хээр газар амьд хvн байгаа гэсэн ямар ч ул мєр баймааргvй санагдах.Vгvй ер нь яаж ч бодсон энэ их цасан шуургатай, чєтгєр тогтохын аргагvй хvйтэн шєнєєр хэн л эзгvй хээр газар бvр унтлагын хувцастай гvйж явах билээ” гэсэн бодол тєрж охиныг дэмий ярьлаа гэж боджээ. -Миний дvv тvрvvн ээжийгээ харсан гэв vv? -Тийм ээ, унтлагынхаа хувцастай гvйж байсан. Машины урдуур гарахдаа намайг хараад инээгээд л байсан -Ахын дvv хий юм харсан байлгvй дээ. -Vгvй ээ, vнэхээр миний ээж мєн байсан. Тээр ахаа яг таны хажуугийн цонхны чинь харалдаа ээж маань гvйгээд байна шvv дээ. Машинаа зогсоо л доо ахаа. Манай ээж даарч байгаа гэж хэлээд охин уйлагнаж эхлэх нь тэр. Ганаагийн дотор харанхуйлаад явчихав. Бие нь жихvvцэж хажуугийн салхивч руугаа харна гэхээс хамаг биеийн нь хvйтэн хєлс аяндаа чийхраад ирлээ. Машинаа жолоодсоор... гэсэн хэдий ч маш удаанаар явж байв. Охин уйлж эхэлсэн ч машинд унтаж буй хvмvvс, бvр охиныг євєр дээрээ тэвэрсэн эмгэн ч сэрсэнгvй. Ганааг хажуугийн цонх руугаа харах тэр агшинд vнэхээр хэн нэгэн сэгсийсэн этгээд машиныг гvйцэж чадалгvй хоцрон vлдэх нь тэр. Ганаа хvмvvсийг дуудаж сэрээмээр байсан ч дуу нь ер гарсангvй. Баахан сандарч жолоогоо алдах дєхєв. Толинд хартал хэн ч юу ч алга. Ганаа машинаа зогсоолоо. Хачирхалтай нь одоо хэр нь зорчигчид юу ч ажралгvй унтсаар. -Миний дvv vнэхээр ээж чинь саяны хvн мєн байсан бол яагаад энд ингээд цасан шуурганаар гvйж байдаг билээ. Ээж чинь гэртээ vлдсэн биздээ. Энд бидэнтэй зэрэгцээд эзгvй хээр газар явах учиргvй хэмээн Ганаа тvрvvнээс хойш тайвширч чадахгvй эхэр татан уйлах бяцхан охиныг тайвшруулах санаатай дэмий л ээрч мууран асуулаа. -Миний ээж хэдэн хоногийн ємнє хадан гэртээ очсон. Тэгээд хадан гэр нь энд байдаг юм байлгvй хэмээн юмны учир ойлгох болоогvй жаахан охин уйлагнан хариулав. Ганаагийн нvд харанхуйлж нvдэнд нь нулимс гvйлгэнээд ирлээ. Гучин хэд наслахдаа vvн шиг юм vзсэнгvй хэмээн бодохын завсар тvрvvний нєгєє нvдэнд єртдєг сэгсийсэн амьтныг машиных нь араас хvрээд ирэх вий хэмээн болгоомжилсон нvдээр эргэн харав. Ээ тэнгэр минь, Ганаа ийн дуу алдаад нvдэндээ ч итгэсэнгvй. Vнэхээр машины араас нэвсийсэн хувцастай сэгсэлзсэн vстэй нэгэн этгээд асар хурдтай хурдлан ирж байлаа. Ганаа ч яахаа мэдэхгvй хэсэг алмайрснаа машинаа асааж хурдлан давхив. Vнэхээр л хvн дvрстэй сэгсгэр энэ амьтан гайхалтай хурдан гvйж эгээтэй л машиныг нь гvйцэх нь vv гэлтэй. Ганаа байн байн толиндоо харж хурдаа нэмсээр. Ямартаа ч яалт чvгvй араас нь гvйх чєтгєр шулмын алин болох нь vл мэдэгдэх энэ амьтанд л гvйцэгдэж болохгvйгээ тэрээр сайн мэдэж байлаа. Хэврээ тэгж гэмээнэ сайн юм болохгvй нь лав. Ядаж байхад ойр хавьд ямар ч суурин газар байхгvй. Зурайсан зам бvхий эзгvй хээр талд хот газрыг зорьсон пургон автомашинтай хэсэг хvмvvс л энэхэн хавьдаа амь голтой нь байх шиг санагдана. Охин ч уйлж миний ээжийг аваад яв л даа хэмээн эхэр татах ажээ.Ингэсээр удалгvй хальтаргаатай шєнийн зам дээгvvр хурдлан давхих пургон автомашин ховилд алгадуулан айхтар хазайж ирснээ ашгvй буцаад дєрвєн дугуйн дээрээ буулаа. Хvмvvс ч сэрлээ. Нvvрэнд нь хєлс дааварласан Ганаа машинаа зогсоож эргэн хартал харин єнєєх ад зэтгэрийн амьтан харагдахгvй байв. Машинд унтаж байсан хvмvvс ч яав ийв болцгоон бужигналдаж сандарч эхлэх нь тэр. Ганаа ч зорчигчдод юу болсноо нэгд нэгэнгvй тоочлоо. Нэгэн ад зэтгэрийн сэгсийсэн амьтан араас нь хєєсєн% жаахан охин тvvнийг хараад ээж ээ гээд уйлаад байсан тухай ч дурсаж та нар харин сэрэхгvй байсан гэдгийг ч хэллээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудал дээр зорчиж буй эмгэн миний євєр дээр байсан охин хаачив хэмээн хашхирах нь холгvй асуув. Vнэхээр охин алга байлаа. Эмгэний євєр дээр битгий хэл машинд байсангvй. Хvмvvс ч сандралдан машинаас буун гэрэл чийдэн тусгаад охины ямар ч ул мєрийг олсонгvй. Ганаагаар ахлуулсан дєврєн залуу хvнд тємєр маниулаар зэвсэглэн ирсэн замаараа гар чийдэн тусган гvйлээ. Амьд хvн битгий хэл гишгэсэн мєр ч байсангvй. Охин хэдий завандаа буугаад алга болдог байна аа. Vгvй ядаж буулаа гэхэд машин дvvрэн хvмvvсийн хэн нь мэдэхгvй єнгєрнє гэдэг байж боломгvй санагдана. Охины эрэлд мордсон таван залуу яалт чгvй гар хоосон машин руугаа буцаж ирлээ. Охин байхгvй одоо яах билээ гэсэн бодол Ганаагийн толгойноос гарахгvй сэтгэлийг нь зовоосоор. Бvх хvмvvс айдас тvгшvvрт бvрэн автжээ. Ядаж байхад vvр цайх болоогvй байдаг. Залуусыг машинд эргэн иртэл vлдсэн хэдэн эмэгтэйчvvд нус нулимсандаа хутгалдчихсан бєєн юм болчихсон байж байлаа. Юу болсон бэ яагаад ингээд сvйд болоо вэ? гэж залуусын нэг нь асуухад бємбєгнєтлєє чичирсэн хєєрхий эмгэн “Нєгєє чиний яриад байдаг сэгсгэр амьтан чинь энд ирж машин тойроод хаалга онгойлгох гээд сvйд боллоо” гэх нь тэр. -Охин яасан гэж балмагдаж чичирхийлсэн хоолойгоор Ганааг асуухад цєм мэдэхгvй гэж ам амандаа дуугаран хурдан явцгаая гэж яаруулав. Тvрvvнээс хойш яахаа мэдэхгvй чимээгvй суусан нэг эмэгтэй сая ам нээлээ. “Наад охиныг чинь Сэлэнгэ гэдэг юм. Долоо хоногийн ємнє ээж нь єєд болоод охиныг харгалзах хvнгvй учир хот руу аваачин асрамжийн газар єгєхєєр болсон. Би уг нь цэцэрлэгийн нь багшийн нь найз нь. Хот орох далимдаа хvvхэд vрчлvvлэх газар єгєхєєр явж байсан юм л даа” гэх нь тэр. Хvмvvс нэг нэгэндээ улам наалдан сууж, залуучууд єєрсдийнхєє гарт тааралдсан vзvvртэй хvнд гэсэн зvйлvvдээрээ зэвсэглээд авав. Ганаагийн хажууд сууж явсан эмгэн ч арын хэсэг рvv шилжиж харин оронд нь хамгийн хvдэр бадир зоригтой залууг суулгалаа. Гай болох нь тэр. Машин асдаггvй ээ. Єдий дайны хvйтэнд ер ажралгvй асчих ёстой машин нь бvр таг шvv. Ийнхvv маниулдаж ноцолдсоор байж арай гэж нэг юм машин асаад хєдєлж эхэллээ. Яг энэ vед ахаа намайг битгий орхиоч ээ гэсэн Сэлэнгэ охины дуу хvмvvст сонсогдох нь тэр. Машинд яваа хvмvvсийн хэнд ч тэр жаахан охиныг цасан шуурганаар хаяад зугтах хvсэл байсангvй. Машинаа зогсоотол охин ч ашгvй амьсгаадан гvйж ирлээ. Тэгээд л удалгvй охиныг машиндаа суулгаад Ганаа ум хумгvй давхиж гарах нь тэр. -Сэлэнгээ миний дvv чи зvгээр vv, чи хаашаа алга болчихов оо? -Ээжтэйгээ уулзаад ирлээ. -Юу? ээж чинь тэгээд юу гэж байна -Ээж даараагvй байна аа. Харин их єлсєєд мах л идмээр байна гэнэ ээ. Надад мах байхгvй болохоор та нараас мах аваад ир гээд явууллаа. Хэрвээ мах єгєхгvй бол намайг аваад явна гэсэн. Та нар одоо ээжийг одоо гvйцээд ирвэл битгий мах єгєєрэй, би ээжтэйгээ хамт явмаар байна гэж хэлэх нь тэр. Бvгд л мэл гайхаж цэл хєхєрнє гээч нь болоод дагжин чичирцгээж бараг зэрэг шахам эргэж харлаа. Vнэхээр єнєєх Сэлэнгээгийн ээж гэж нэрлээд байгаа vхээрийн амьтан маш хурдтайгаар хазганан гvйж айсуй. Машинд сууж яваа настай эмгэн “Ямар нэгэн юманд хоргодоод нєгєє ертєнцдєє очиж чадаагvй хvний сvнс vгээр хэлэхийн аргагvйгээр их єлсєж ховдог болдог юм гэсэн. Хурдан энэ газраас холдохгvй бол биднийг ч хvртэж мэднэ” гээд хvнгэнэтэл маани уншаад эхэллээ. Ганаа ч хурдаа нэмэв. Гэвч яаж ч хурдаллаа гээд єнєєх амьтан машиныг гvйцээд ирлээ. Ганаа ч зориг шулуудан зєвхєн ємнєх замаа л харан давхисаар. Нэг л мэдэхнээ єнєєх амьтан машины урдах зам дээр гараа алдлан хєндлєлдєн зогсож байх нь тэр. Ганаа нvдээ аниад хурдаа улам нэмлээ. Vнэхээр бидэнтэй адилхан хvн л юм бол хурдтай давхиж байгаа машиныг гvйцэж ирэх нь байж боломгvй зvйл гэж Ганаа бодож байв. Намайг битгий дайраач гэсэн охины дуутай зэрэгцэн хэн нэгнийг дайрах чимээ гарлаа. Уг нь элдэв сvнс, хий vзэгдэл байсан байж гэмээнэ зvгээр л хий дайраад єнгєрєх байсан гэж тооцоолж байсан Ганаа машинаа зогсоолоо. Vнэхээр ямар нэгэн зvйлийг мєргєж зам дагуу хол шиджээ. Цєм сандралдан гарч єнєєх ухаангvй хэвтэх амьтан дээр болгоомжлон очив. Ганаа нvдэндээ ч итгэсэнгvй. Саяхан л жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан тавхан настай бяцхан охин цустайгаа холилдон ухаангvй хэвтэж байна. Цємєєрєє гайхан балмагдав. Охиныг машиндаа байгаа эсэхийг нь олж vзэхээр яаран буцаж гvйх Ганаагийн нvд ёстой л нэг улаанаараа эргэлдэнэ. Охин машинд алга. Єнєєх ад чєтгєрийн амьтан ч дахиж харагдсангvй. Сэлэнгэ охин хэдийнэ амьсгал хураажээ. Ашгvй vvр цайж эхэлж буй энэ vед шєнєєс хойш тасралтгvй маани уншсан настай эмгэн “нас барсан эхийн сvнс охиноо ганцааранг нь хэцvv амьдралд орхиод явж чадаагvй бололтой. Охиноо аваад явсан нь энэ юм байлгvй дээ” гэсээр vгээ тєгсгєв. Нар мандаж цасан шуурга тогтон євлийн тогтуухан єдєр охины шарилыг ачсан пургон автомашин их хотын зvг алгуурхан дєхсєєр хотруу орсон гэдэг.
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53: