jasen
Бичлэгийн тоо 4,494
Бичсэн suprememastertv.com   
Пүрэв, 2009 Есдүгээр сар 17 11:47
 

janiЭнэхүү нэвтрүүлэгт  агаараар хооллогч буюу хоолгүйгээр амьдарч болдог тухай өгүүлдэг юм. Энэ бол бүрэн заавар биш тиймээс эрхэм үзэгч та мэргэжилтний заавар зөвлөмжгүйгээр доорхийг дагах боломжгүй юм.
Сайн байна уу. СМ Телевизийн “ Багш шавийн шүтэлцээ” нэвтрүүлэгт тавтай морилно уу.
Өнөөдөр бид Энэтхэг улсад амьдардаг өнөө цагийн агаараар хооллогч, 65 жилийн турш хоол идээгүй хүнтэй уулзах болно. Прахлад Жани нь Гималайн агуйдаа өөрийн ер бусын хоололтын ачаар дэлхийн анхаарлыг татсан гэгээн хүн юм. 2003 оны 11 сарын сүүлээр Энэтхэгийн мэдээний эхний нүүрт “Гайхамшигтай хооллолт: агаараар амьдрагч” сонины өгүүлэл гарсан.
Өгүүлэлд: Прахлад Жани /76/ - алдартай “Матажи” нь сүүлийн 65 жил 1 дусал ус ч ууж байгаагүй. Мөн хоолны жижиг хэлтэрхийг ч амандаа ч амандаа хийж байгаагүй” гэж бичжээ.

Цаашаа бичсэнээр Ахмедабадын Эмч нарын холбооны эмч нар 10 хоногийн турш Прахлад Жанийг судалж, түүний агаараар хооллох ер бусын чадварыг шалгасан байна.

“Судалгааны хэсэгт түүнийг шалгахаар эмч нар, зүрхний эмч, мэдрэлийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч, дотрын эмч, дааврын эмч, чихрийн шижингийн эмч, бөөрний мэс заслын эмч, ЕНТ мэс засал, сэтгэл зүйч, нүдний харааны эмч, гены зөвлөх, радио, дуу авианы судлаачид зэрэг маш олон эрдэмтэд багтсан.
Үнэндээ, холбооны 100 шахам эмч нар Жанийг 10 өдрийн турш шалгажээ.
Прахлад Жанийн тухай мэдээлэл Энэтхэгийн сонинд гарснаас хэд хоногийн дараа ВВС-н мэдээгээр мэдээлсэн. Сүүлийн хэдэн арван жил юу ч идэж уугаагүй Энэтхэгийн даянчийн эрүүл мэнд нь маш сайн байгаа нь эмч нарын болон шинжээчдийн багийг мухардуулсан байна. Сүүлийн 200 жилд анагаахын мэргэжилтэнгүүд хүний биологийн талаар маш олон зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн ба эрдэмтэд хүний бие махбодийн бүтэц, механизм бүрийн талаарх мэдлэгт их ойрхон байгаагаа зарлаж байна. Хэдий тийм боловч Прахлад Жани шиг хүмүүс хоолгүйгээр хялбархан, эрүүл амьдарч байгаа чадварыг тайлбарлаж чадаагүй юм.

Прахлад Жанигийн тухай, хоолгүй амьдарч байгаа түүний биеийн механизм Энэтхэгийн Ахмедабад ба дэлхийн дахины эрдэмтдийг хэрхэн гайхшруулж байгаа тухай өгүүлье.
Прахлад Жани Энэтхэгийн Гужарад мужийн Чарод тосгонд төрсөн. Дөнгөж 7 настайдаа оюун санааны гэгээрлийг хайхаар гэрээ орхисон. 4 жилийн дараа Матажэ гэж алдаршсан Дурга дарь эх түүнийг адислажээ. Үүнээс хойш тэрээр идээ ундаагаа орхиод тагнайгаас урсан орж ирэх тэнгэрлэг бурмыг хүртдэг болов. Гэгээн даяанч Прахлад Жанигийн хэрхэн амьдарч байсныг бидний ихэнх нь төсөөлж ч чадахгүй. Прахлад Жани нь Гималайн ууланд дахь агуйг өөрийн гэр болгон бараг 65 жил хоол ундгүйгээр амьдарсан. Дисковери сувгаар гарах үедээ тэр 80 настай байв. Хэдийгээр би 80 настай ч одоо хирнээ ч идэж байсангүй. Прахлад Жани юунд дуртай байснаа мөн хоолны амтыг ердөөсөө санадаггүй, яагаад гэвэл тэр их удаан идсэнгүй. Үүнээс гадна амьдралынхаа 45 жилийг юу ч ярихгүй өнгөрүүлсэн. Тэр “Амрита” гэж нэрлэдэг огторгуйн энергитэй холбодог эртний иогаар хичээллэдэг ба олон цагаар бясалгах үедээ тэр асар их гэрэл, туйлын аз жаргалыг мэдрүүлдэг “Самади”-д ордог.
“Би ширэнгэн ойд 100, 200 км явган аялдаг ч хэзээ ч хөлөрч, ядарч, нойрмоглодоггүй.
Би 3, 8 ,12 цагийн турш, бүр сараар ч бясалгаж чадна” гэдгээ тэрээр бидэнд хэлж өгсөн юм.
Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгаа Шинжилгээний дипломны дараах сургалттай Шез KM сургуулийн мэдрэлийн тасгийн дарга, Доктор Судхир Шах урт удаан угацааны турш бясалгадаг хүмүүс дээр тулгуурлан сонирхолтой судалгааг удирддаг ба тэр “Энэ бол хүн төрөлхтөнд тустай ангаахын шинжлэх ухаанд шинэ хэмжээсийг ойлгох гэсэн оролдлого юм" гэжээ.
Энэ багийн хийсэн онцгой судалгаанд хэдэн жилийн турш хоолгүй амьдарч ирсэн 64 настай механик инженер Хира Ратан Манек хамрагдсан байжээ. Эмч нар ямар ч хоол идэхгүй, зөвхөн буцалсан ус уусан ноён Манекыг 411 хоногийн турш маш анхааралтай ажигласан. Ноён Манек судалгааны бүхий л туршид өөрийн биеэ зөвхөн ус, нарны энергиэр тэтгэж байсан хэмээх дүгнэлтэнд хүрчээ.

Шах болон түүний баг Манек дээр хийсэн судалгаандаа урамшин, хүний бие организм хоол ундгүйгээр амьдарч чадах гайхалтай чадварын тухай мэдлэгт тус дөхөм болохыг хүсч ажилласан байна. Тэд Прахлад Жани нь ямар ч хоол идэж, ус уулгүйгээр 69 жилийн турш амьдарч байгаа талаарх олны яриаг маш их сонирхон хүлээн авчээ. Хэвийн үед хүн дунджаар усгүйгээр зөвхөн 4 өдөр амьдарч чаддаг бол энэ тохиолдолд гэгээн даяанч хүн хагас зуун жил усгүйгээр амьдарч чаддаг байх нь ээ. Эцэст нь 2003 оны 11 сард жил гаруй уйгагүй гуйсны дараа Прахлад Жани Энэтхэгийн Ахмедабадын Стерлинг эмнэлэгт Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд орохыг зөвшөөрчээ. Доктор Шах: "Гэгээн даяанчийг судласан энэ боломж нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн ба энэ зүйл нь дэлхийн анагаах ухааны үзэл баримтлалыг өөрчлөх болно гэдгийг би мэдэж байна” хэмээн гэгээн даяанчийг судласан сэтгэлээ илэрхийлжээ. Прахлад Жаний өрөө шилэн хаалгатай, тасралтгүй ажиглах дүрсний камертай байв. Үнэхээр тэр юу ч идэж уухгүй байгаад итгэлтэй байхын тулд түүнийг ажиглах ажилчид хамт байсан. Түүнийг ямар нэг хэмжээгээр шингэн зүйл хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд усанд орохын өмнө дараа ч гэсэн усыг нь хэмжиж байсан.

Доктор Шах: "минут бүр, секунд бүрийг ажиглан, түүнийг гаднаас тусгаарлаж, түүний угаалгын өрөөг бас тусгаарласан байжээ. Манай туслахууд 24 цагийн турш түүний дэргэд ээлж солилцон харж хандаж байв.
Эмч нар түүнд хэлэхгүйгээр өдөр болгон өөр өөр цагуудад ирж байсан. Бүх зүйл ёсоор явагдаж байгаад бид хяналт тавина. Шинжлэх ухаан анагаахын ертөнц тэндээс гарах ямар ч нүх байхгүйг мэдэх учиртай". Discovery сувгийн ярилцлагын үер даянч ямар судалгаа шинжилгээ хийлгүүлсэн тухайгаа өгүүлжээ: . “Тэд өдөрт 3 удаа өглөө,өдөр, орой цусыг нь шинжлэхээр авдаг байсан. Тэд миний бөөр, тархи судлаж, бүх биеэр минь төхөөрөмж суулгасан.Тэд миний бие ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ажиллаж байгааг олохыг хичээж байсан. Миний биеийн дотор талд хүртэл төхөөрөмж суулгасан" гэжээ.
Эмч нар даянчийн байдлын талаар санаа нь зовж байсан ба төслөө долоо хоногийн турш үргэлжлэхийг төлөвлөж байв. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд тэднийг маш их гайхан балмагдуулсан тул тэд судалгаагаа 10 хоног хийхээр тогтжээ. Доктор Шах: Түүнд ямар ч идэж , уух зүйл өгөхгүй болохоор түүнээс шингэн, өтгөн гардаггүй байсан. Бүр дусал шингэн ч гардаггүй байсан. Хэдэн өдрийн дараа давсаганд жаахан шингэн зүйл харагдсан ч гэсэн шээс давсаганд гарч ирээд алга болдог байв.

Эмч нар Прахлад Жани ямар ч хоол идээгүй, бүр юу ч уугаагүй, мөн протоколыг хатуу барьж байсан тухайгаа баталсан.
Түүний давсган дотор шээс бүрдэхдээ тэр нь эргээд давсагны хананд шингэж байсныг судалгаагаар тогтоожээ. 10 өдрийн турш юу идэж уугаагүй ч даянчийн биеийн байдал нь маш сайн байсан гэж судалгааны дүнд бичжээ. Доктор Шах: 10 өдрийн дараа параметр хэвийн зааж байсан. Бид эпидимиологийг нь судалсан, та нарын төсөөлж болох бүх судалгааг явуулсан. Шах өмнө нь Үндэсний Жайн Эмч нарын холбооны дарга байхдаа эрүүл чийрэг мацаг хоолтонтой учирч байсан ч Прахлад Жанийн эрүүл мэндийн талаар өгүүлэхдээ: “Магадгүй тэр өөрийнхөө насны бусад хүмүүсээс илүү хүчтэй байж болох юм. “гэжээ. Түүний даралт 55 байсан нь түүн шиг настай хүний хувьд санаанд багтамгүй зүйл бөгөөд шилдэг тамирчин хүнтэй ижилхэн байжээ. Тэр эмч нарт: надад хэзээ ч эмнэлэгт очих асуудал гарч байгаагүй ба агаараар хооллох амьдралын энэ хэв маяг нь түүний бие организм дахиад олон жил болсон ч тэсээд гарна, би яг энэ бие организмаараа 1000, 5000 магадгүй бүр 10,000 жил ч амьдарч чадна” гэж хэлсэн. Эрчимтэй судалгаа явуулсан эмч нарын баг сансрын энергиэр тэтгэх чадварыг өөртөө агуулсан түүний энэхүү гайхамшигт байдлыг гайхаад хоцорчээ.
Тэд сүүлийн илтгэлдээ: юу ч идэхгүй байгаа ч тэр амьд байж, шингэн гаргахгүйгээр 10 хоног бие махбодийн хувьд эрүүл чийрэг байгаа нь биднийг алмайруулсан” гэжээ. Прахлад Жани хоол идэхгүйгээр амьдрах ер бусын энэ чадвараа онцолж үздэггүй ба энэ бүхнээ тэнгэрийн ивээл, адислал гэж үздэг. Судалгааны дараа Прахлад Жани баяртайгаар агуй руугаа буцсан ба оюун санааны бясалгалаа үргэлжлүүлсэн юм. Зөвлөгөө хүсэж ирсэн хэн ч байсан тэр чин сэтгэлээсээ хэлдэг ба тэд явахдаа өргөл барьц өгвөл түүнийг нь ядуу болон хэрэгтэй хүмүүс руу явуулчихдаг байна.

2009оны 8-р сарын 2 Ням гараг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2238616/f61/trackback

Мичидмаа

2009.09.18 20:04:32
*.221.132.16

ТА    БҮХЭН   АГААРААР   ХООЛЛОГЧ   НАРЫН    ТУХАЙ    МЭДЭХИЙГ  ХҮСВЭЛ
http://www.suprememastertv.com/bbs/board.php?bo_table=featured&wr_id=391&url=link2_1#v
ҮЗНЭ  ҮҮ

jumbo

2009.12.04 13:20:35
*.101.75.136

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1479 Үнэхээрийн гайхамшигтай ороод дуустал нь үзээрэй [5] ***Энxзaяa*** 2009-10-02 2483
1478 mgl huuheldein kino ~~~*oGoGo*~~~ 2009-10-02 8652
1477 Асашёорюү, Хакухо нарын барилдаан ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 1633
1476 Асашёорюү бүх цаг үеийн шилдэг гурван сумочийн нэг боллоо ~~~*oGoGo*~~~ 2009-09-28 2167
1475 mongol aylguu vneheer saixan shv.setgel xodlogoj uilmaarch ym shig.tanid neg ym bodogduulnaa gej. file [2] beschke_love 2009-09-28 3825
1474 uschin hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-28 1897
1473 bold ft oyun-erdene-anhnii hair bi chamd hairtai 2 ost maralmaa&MARALMAA 2009-09-26 2131
1472 ah egch naraa sumo yag vzeh be zagaad ogooch guij bn [1] 5959 2009-09-26 1877
1471 Би чамд хайртай” киноны Үрлээ, Баяраа нарын охины дүрийг залуу жүжигчин Ч.Ундрал амилуулсан юм [1] power23 2009-09-26 2558
1470 Харанга" хамтлаг power23 2009-09-26 2715
1469 Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв (,,,kkk) [11] **bluesky** 2009-09-24 3318
1468 solongost haraar ajilladag hvmvvsiin amidral emneglet yavdal amidarliig haanaas unshij boloh bol ?????? [2] hdgfsagff 2009-09-24 2482
1467 500 myanga hoshin shog [2] maralmaa&MARALMAA 2009-09-24 2094
1466 ТАНЫ ИДЭЖ БУЙ ХООЛНЫ ҮНЭН ТӨРХ [3] Мичидмаа 2009-09-23 3065
1465 morin huurch baina uu [1] shininju 2009-09-23 1749
1464 LET'S GET IT STARTED - MC HAMMER shuu [1] **bluesky** 2009-09-23 1667
1463 Let's get it started KOREA MC **bluesky** 2009-09-23 1384
1462 gertee uidaj bgaa humuus bval sonsooroi goe duunuud bna file [2] **bluesky** 2009-09-23 1917
1461 24 24 ISA HIIDEG HVMVVST [1] MOTORO 2009-09-22 1796
1460 anhaa haliunaa-dandaa chamaigaa hairlaj yvya [1] maralmaa&MARALMAA 2009-09-22 2546
1459 муу сайн хужаа нар яаж байгааг хараач [12] ~~~*oGoGo*~~~ 2009-09-22 2519
1458 МОНГОЛ РЕНБҮҮЧИЙН АЙЛТГАЛ НОМ Monh-monh 2009-09-22 1374
1457 6-n davharaas usrelt [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-22 1781
1456 Hot Stuff - DaVichi ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-21 1254
1455 egshiglen - yag odoo [1] СИКА 2009-09-21 1653
1454 Whitney Houston _ i Look To You _ ( New Music Video) [1] Xарису* 2009-09-21 1632
1453 Whitney Houston _ Million Dollar Bill _ (New music video) Xарису* 2009-09-21 1632
1452 Эхний өдрийн гурван бөх амжиж очсоноор тэмцээнээ эхлэхээр боллоо [1] lollipop976 2009-09-21 1492
1451 Амжилт гаргахгүй бол алдаагаа өөрсдөөсөө хайгаарай [1] lollipop976 2009-09-21 1596
1450 “Би чамд хайртай″киноны жужигчид ярьж байна [2] daruuhan01 2009-09-20 3085
1449 ~~~FUNNY........kkkkkkk~~~~ [1] .Sarnai. 2009-09-20 1510
1448 Эцэг (УС кино) [1] daruuhan01 2009-09-20 2013
1447 Мөрдөгч Дэррик Нэвтрүүлэг 5-р хэсэг [3] daruuhan01 2009-09-20 2554
1446 Beyoncé - Halo [1] kerisy 2009-09-20 1544
1445 Hugjim oilgodog huuhed [2] ~~~*oGoGo*~~~ 2009-09-20 1977
1444 П.Сэрдамба Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо [2] **bluesky** 2009-09-19 1517
1443 naadmiin daraa hoshin shog [3] maralmaa&MARALMAA 2009-09-19 2014
1442 999999999 [4] ...999999999 ... 2009-09-18 3112
» АГААРААР ХООЛЛОГЧ БУЮУ,ХООЛГҮЙГЭЭР АМЬДРАГЧ [2] Мичидмаа 2009-09-18 2007
1440 Саятны амжитлтанд хүрэх 21 нууц / [4] **bluesky** 2009-09-17 2028
1439 geriin hana suhdug hulgaichiig ilruuljee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 1567
1438 umnud hytadad hultui mogoi garchee [3] maralmaa&MARALMAA 2009-09-17 2526
1437 Дэлхийд ганцхан монгол наадам ,,,nice pic **bluesky** 2009-09-17 1792
1436 anhaa haliunaa-hairiin hvcheer [1] maralmaa&MARALMAA 2009-09-17 1851
1435 БНСУ-д ажиллаж байгаад эрvvл мэндээрээ хохирсон Мөнхтoгтoхын тухай [7] daruuhan01 2009-09-16 3150
배너신청
자생병원

배너신청