
Бичлэгийн тоо 4,494

Монгол гэрийн ханын шийрийг сөхөж, байшингийн цонх хагалж хулгай хийдэг байсан Баянгол дүүргийн харьяат 17 настай Г, 22 настай А нарыг тус дүүргийн цагдаагийн ажилтнууд баривчилжээ.
Тэд Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын ар талын хорооллын айлуудаас гар утас, өнгөт зурагт, хивс, хивсэнцэр, DVD тоглуулагч зэргийг энэ аргаар хулгайлдаг байжээ. Өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд хийсэн есөн удаагийн хулгайн үйлдлээ тэд хүлээгээд байгаа гэнэ.