

Өмнөд Хятадын Сюнинг тосгоны оршин суугч 66 настай Дин Чингзи унтлагын өрөөнөөсөө гаж төрхтэй могой олсон байна. Уг могой нэг хөлтэй төдийгүй хөл нь хуруутай гэнэ.
Өдөр нь Дин унтлагын өрөөгөө шавардсан юм байна. Тэрбээр “Шөнө хана малтах чимээнээр сэрээд гэрлээ асаатал шалан дээр хачин амьтан цагариглаж байхыг харсан. Сарвуу гэмээр зүйлээрээ хана ухан үүрлэдэг байснаас зайлахгүй” гэжээ. Харамсалтай нь, айж цочсон Дин могойг гутлаараа цохин алсан байна. Гэхдээ үхсэн могойг хатуу архитай лонхонд хийн, Нанжингийн их сургуульд илгээжээ.
Тус их сургуулийн могой судлаач Лонг Шуай “40 орчим см урттай тэр амьтныг хараад үнэхээр цочирдсон шүү. Задлан хийж үзэхээс нааш тодорхой зүйл хэлэх боломжгүй. Гаднын нөлөөтэй гаж хөгжил байж болох юм. Мутацын өөрчлөлтийн улмаас сиамын ихэртэй адил хоёр толгойтой могой ховор боловч тааралддаг” гэлээ. Толгойнууд нь хоорондоо түнжин муу байдгаас ийм могой удаан амьдардаггүй аж.