Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 



Олон хувцастай байх, хувцсандаа их мөнгө зарцуулах зэрэг нь сайхан хувцаслахад огт хамааралгүй юм. Өдөр бүхэн солиод ч сайхан хувцасладаг гэж харагдахгүй. Орчин үеийн стиль, хэв маяг бол үзүүлэн шиг их хувцастай байхыг хэлдэггүй.

Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атал ”өмсөх юм олдохгүй юм” гэж гомдоллодог. Хэрэв та тийм эмэгтэйн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.

Нэг. Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл, хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.

Хоёр. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.

Гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамц нь юбкатай төдийгүй өмд жакет зэргийг гайхалтай зохицуулж өмсдөг.

Дөрөв. Зохицол муутай, ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосломгүй эд бараа авах хэрэггүй.

Тав. Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй. Ямар ч үед өмсөх боломжтой даруухан загварын даашинз дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай.

Зургаа. Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар хэт хөөцөлддөггүй. Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй. Тэр аливаа моод загварт болгоомжтой ханддаг.

Долоо. Тэр бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ өөрт тохирсон, орчин үеийн хувилбарыг сонгож чадна.

Найм. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавьдаггүй. Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг. Энэ нь зочид ирэхэд сандрах шаардлагагүй байдаг.

Ес. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг.

Арав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт, зуслан дээр байхдаа хаячихмаар хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз, өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг тэр мэддэг.

Арван нэг. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй хувцсанд чанараас гадна, ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг.

Арван хоёр. Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй. Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.

Арван гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.

Арван дөрөв. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө дутагдалтай талыг сайн мэддэг, зөв дүгнэлт хийж чаддаг.

Арван тав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав, оймс бээлий зэрэг жижиг сажиг зүйлийн зохицлыг ч сайн мэдэрдэг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2231532/b3d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210485
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238700
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365907
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364582
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523361
배너신청
자생병원

배너신청