Moderator: mgl_300

Халуун усанд орсны дараа бие хєнгєрч, сэтгэл санаа сэргэдэг. Сэтгэлийн ийм єєдрєг байдал нь бие махбодыг євчин эмгэгээс хамгаалах тэнхэл єгдєг нь аль эрт нотлогдсон аж. Халуун усанд ороход халуун уур, усын илч арьсны нvх сvвийг цэвэрлэн онгойлгож, хир буртгийг цэвэрлэдэг. Мєн арьсны дээд давхаргын vхэжсэн эд дэвтэж унана.
Эрvvл ахуйчид сауны єрєєний вандангуудыг олон хvн орсны дараа шинжлэхэд євчин vvсгэгч нян илрvvлээгvй байна. Учир нь халуун ууранд тухайн орчны болон биеийн арьсан дээрх нянгууд устдаг ажээ.
Арьсны уян хатан байдлыг сайжруулахын тулд тамирчин хvн булчингаа байнга сайжруулдаг шиг арьсаа тордож, дасгалжуулах хэрэгтэй. Ууранд суух нь арьсыг дээд зэргээр дасгалжуулж, хєлсний булчирхайн ажиллагааг сайжруулдаг. Халуун уурны илч эд эсийг хvчтэй цочроохоос гадна физиологийн маш олон урвалыг vvсгэдэг. Тvvний нєлєєгєєр цусны эргэлт идэвхжиж, бие махбодын vйл ажиллагаа сэргэнэ. Арьс дулаацаж, хєлс их ялгарна. Хєлсєєр дамжин зєвхєн илvvдэл дулаан тєдийгvй бодисын солилцооны эцсийн илvvдэл бvтээгдэхvvн гадагшилдаг.
Халуун усанд орсны дараа бие хєнгєрдєг нь зєвхєн арьсны нvх сvв онгойж цэвэрлэгдсэнийх бус, цусны эргэлт сайжирсантай холбоотой. Халуун ус, уур нь биеийн жинг нэмдэггvй.
Бvх тєрлийн євчний хурц vе, архаг євчин хурцадсан, халуунтай vед ууранд сууж болохгvй. Ууранд суухын ємнє их идэж болохгvй. Учир нь зvрхэнд хэт их ачаалал єгдєг. Хєнгєн маягаар л хооллох хэрэгтэй.
Ууранд суусны дараа биеэ аажмаар хvйтэн усаар шvршиж чийрэгжvvлвэл ханиад, томуу тусахгvйгээс гадна арьс чангарч толигор болно.