Moderator: mgl_300

unshihad.............

Views 565 Votes 0 2009.09.15 13:42:22

Хэлгүй бол хөлгүй гэдэг алхам тутамд санагдах өнөө үед хүмүүс гадаад хэл сурахыг нэг их нүсэр, дааж давшгүй бэрх даваа мэтээр төсөөлдөг хэвээр байна. Тэгвэл тана гaдaaд хэл сурахад юу чухал болох, хэрхэн үр дүнтэй сурч болох аргуудыг хүргэе.

Эхлээд өрсөлдөгчтэй бол
Гэхдээ дайсан биш юуны өмнө та бусад хүмүүс хэрхэн гадаадаар ярьж байгааг хараад өөрийгөө хар. Атаархал төрж байгаа биз. Мэдээж хүн л болсон хойно атаархах нь дамжиггүй. Наад захын жишээ л гэхэд англи хэлний сургалттай сургуульд таниас жаахан хүүхдүүд англиар ярьж байгаа гэж бодоод үз. Тэгээд ч англи хэл дэлхийн хэл болчихоод байхад та дэлхийн иргэн болж чадаагүй байна шүү дээ. Тэд англиар сэтгэж, бодож, чөлөөтэй ярьж байхад та чадахгүй байна гэдэг харамсалтай хэрэг биш гэж үү. Тиймээс тэднийг өрсөлдөгчөө болго. Гэхдээ дайсан биш шүү.

Тольтой бичигтэй "гэрлэ"
Толь бичиг нь гадаад хэл сурах хүнд хамгийн сайн эрдэмтэн багш юм. Тиймээс дор хаяж нэг толь бичиг танд байх шаардлагатай. Энэ нь зүгээр ч нэг толь бус үгийн утгийн тайлбар толь байх хэрэгтэй шүү. Гэхдээ хамгийн гол нь танд мэдлэг өгч чаддаг байх ёстой. Тиймээс толь бичгээ сонгох үед хэдэн үгийн утга, уг гарвал, тайлбарыг хараад танд ойлгомжгүй бол арай хялбарыг, харин хэтэрхий хялбар бол илүү ахисан түвшинийг сонгоорой.

Бичиж цээжилбэл илүү хурдан тогтоогдоно
Гадаад хэл сурахад үг цээжилнэ гэдэг хамгийн чухал зүйл. Цээжилнэ гэхээр хэн хүний толгойд уншиж цээжлэх арга хамгийн түрүүнд рефлексээр толгойд буудаг. Тэгвэл та уншиж цээжлэхийн хажуугаар мэдэхгүй үгнүүдээ жагсаан бичээд үзээрэй. Олон дахин уншсанаас илүү хурдан тогтоогдоно. Хэд уншаад цээжээр бичээд үзээрэй.

Зөв хэлж суртлаа дахин дахин хэл
Зарим үгийг сонсоод хэлэх гэхээр буруу хэлээд байдал тохиолдол олон. Хэрэв ингээд анхнаасаа л буруу сурчихвал цаашдаа засахад маш хэцүү болдог. Өөрөөр хэлбэл "сурсан юмыг сураар боож болдоггүй" л гэсэн үг. Тиймээс тухайн үгээ чангаар зөв үсэглэж уншаад, чаддаг болтлоо дахин дахин чангаар дуудах хэрэгтэй

Тухайн хэлээрээ сонс
Сурч байгаа хэлээрээ радио, нэвтрүүлэг, хүний яриа зэргийг сонсоно гэдэг таны чихийг онгойлгоно л гэсэн үг. Өөрөөр хэлбэл ном, хичээл дээр заадгаас амьдрал дээр арай өөр байх тохиолдол бий. Тиймээс яг бодит байдал дээр хэрхэн ярьдаг, үгнүүдийг хэрхэн дууддагийг сурах үүнээс илүү сайн арга байхгүй. Мөн тэр хэлээрээ дуу хөгжим сонирхоно гэдэг маш чухал хичээл шүү.

Хүнтэй ярилц
Хэл сурахад наад зах нь жил орчим шаардагдана гэж ярьдаг. Үүний жишгээр жил гаруйн хугацаанд баахан үг, дүрэм цээжилсэн байж болно. Гэхдээ та хамгийн гол нь сурсан юмаа амьдралд ашиглах хэрэгтэй. Ингэвэл жил биш дээрх хугацаа cap ч байж болох юм. Зарим хүмүүс энд өчнөөн жил сурчхаад яг гадаадад очоод чөлөөтэй ярьж чаддаггүй. Харин нутагт нь очоод ганц хоёр сарын дараа л яг өөртөө хэрэгтэй чухал зүйлүүдийг сурч эхэлдэг гэж ярьсан хүмүүсийн туршлага ч бий.

Сонирхдог зүйлээ унш
Таны сонирхлыг татдаг зүйлтэй холбоотой ном зохиол, сонин сэтгүүл орчуулж уншихыг оролд. Магадгүй та хөлбөмбөгт дуртай бол түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл уншиж болох юм. Ингэхдээ анх уншаад бүгдийг нь заавал ойлгож чаддаг байх тохиолдол ховор. Сонирхдог зүйлээ унших нь ойлгоход хялбар бөгөөд ихэвчлэн заадаг англи хэлнээс шилжсэн утгатай хэлц үг зэргүүд нь спорт мэтийн сэдвүүдэд олон тохиолдоно. Гэхдээ ойлгохгүй байлаа гээд орхиж унш гэж байгаа юм биш. Аль болох үг, утга бүрийг орхигдуулахгүй анхаарч унших хэрэгтэй.

Уншихдаа мэдэхгүй үгээ бүү алгас
Ямар нэг текстийг гадаад хэлээр уншихад дунд нь дээр хэлсэнчлэн мэдэхгүй үгс их тохиолддог. Иймээс тэр үгийг алгасаж унших нь уншигчийн нэг том алдаа бөгөөд хэрэв алгасвал дараагийн үгнүүдийг ойлгоход хэцүү болж, бүр ганц үгнээс болж өгүүлбэрээ ойлгохгүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл аливаа текстийг уншиж дуусахад ойлгоогүй хэсэг үлддэг үү. Тэгвэл тэнд таны орчуулаагүй үг, эсвэл зөв утгыг олоогүй үг байгаа. Тиймээс буцаж очоод тэр үгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал илүү ихийг мэдэх болно.

Тухайн хэлээр сэтгэ
Улс орон бүрийн зан заншил өөр. Үүнтэй адил тухайн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх нь хүртэл өөр. Тэгэхээр тэр хэлээр ярьдаг хүмүүс бас л өөрөөр сэтгэж ярина гэсэн үг шүү дээ. Хэрэв та тэдэнтэй адил сэтгэдэг болчихвол ярихад, ойлгоход бүр амар болж байгаа юм. Тиймээс тэднийг сайн судлах хэрэгтэй. Жишээ татбал манайд орчуулснаар "Алибаба ба дөчин дээрэмчин" гэж зохиол байдаг. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ "Алибаба ба олон дээрэмчин" гэж орчуулж болох зүйл. Учир нь "дөчин дээрэмчин" гэдэг нь манайхны ярьдаг "наян юм" гэдэгтэй адил маш олон гэдэг утгийг заасан хэлц үг бөгөөд орчуулагч тухайн хэлний уншигчидтай адил сэтгээгүйн улмаас шууд үгчилсэн байгаа юм.

Интернэтээр аял
Дэлхий нийтээр интернетээр холбогдож байгаа энэ үед интернет гэдэг хамгийн сайн багш. Зарим хүн интернетгүй амьдарч болдоггүй гэдгийг үгүйсгэдэг боловч интернет таныг хэл сурахад маш том түлхэц, туслалцаа болж чадна. Түүгээр ч зогсолгүй интернетээр та маш их мэдээлэл авч дэлхийтэй хөл нийлүүлж чадах болно.

За ингээд эцэст нь хэлэхэд гадаад хэл сурах хамгийн гол хүч бол зүтгэл юм. Та сурна гэсэн зорилгыг өөртөө чанад тавьсан тохиолдолд "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно" гэсэн Д.Сүхбаатар жанжны үг шиг нэг мэдэхэд та тухайн хэлээрээ ярьж, сэтгэж, уншиж бодож чаддаг нэгэн болно


profile

van sembervv

2009.09.15 14:04:26
*.232.243.236

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211395
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239302
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366750
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524313
7176 elegee chi tegej ihvzen yaddag sogoos zailuul bvh zvil shiidegdene [1] fghgfjhkh Sep 15, 2009 593
7175 egch naraa daxaid 1 ym asuuy [2] van sembervv Sep 15, 2009 1000
7174 eejuudee [2] booby Sep 15, 2009 819
7173 heleed ogoorei hvmvvsee [2] 1113 Sep 15, 2009 999
7172 asuuh yum bnaa helj uguuch ... [3] Бамбаруу. Sep 15, 2009 1035
7171 yaraltai.... [2] magic88 Sep 15, 2009 672
7170 eejuudee [4] j and s Sep 15, 2009 931
7169 hi ulaan zagalmain emnelegt hewtej emchluulbel [1] turka0921 Sep 15, 2009 513
7168 hi eejuudee [2] anu2007 Sep 15, 2009 711
7167 elgemsvvgees asuyaa [6] chchchch Sep 15, 2009 733
7166 unshihad............. magic88 Sep 15, 2009 520
7165 busguichuudee magic88 Sep 15, 2009 502
7164 unshihad............. magic88 Sep 15, 2009 576
» unshihad............. [1] magic88 Sep 15, 2009 565
7162 unshihad............. [1] magic88 Sep 15, 2009 497
7161 unshihad............. magic88 Sep 15, 2009 503
7160 unshihad............. magic88 Sep 15, 2009 899
7159 <<<БҮСГҮЙЧҮҮДЭЭ МӨНГӨ ЗЭЭЛЭЭЧ>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 15, 2009 610
7158 <<БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ АНХААРАЛД>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 15, 2009 523
7157 dahiad l asuuh ym bna.eejvvdee [6] odki Sep 15, 2009 641
7156 Hi all.My LG 070 internet utasnii talaarx medeelliig xaanaas avch bolox ve. [2] Mongolbvsgvi Sep 15, 2009 716
7155 <<ЭР ХҮНД ИТГЭХЭЭР>>>>>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 15, 2009 733
7154 eejuudee hariulj ogooch [5] g gv i Sep 15, 2009 857
7153 helj ogooch!!! [1] ,mgl Sep 15, 2009 1224
7152 .........СОЛОНГОС ИРГЭНТЭЙ СУУГААД ЗУГТААСАН............. [7] Ц.ЭЛГЭМСҮҮ Sep 14, 2009 934
7151 huuliin zowlogoo [2] Laterne Sep 14, 2009 1206
7150 eejuudees? [3] enu Sep 14, 2009 888
7149 Asuuh ym bna. [1] \\\\\\ Sep 14, 2009 519
7148 huuhnuudee mededeg bol heleech [8] yvanaa Sep 14, 2009 997
7147 mgl-ruu baraa yawuulah??????? [4] ps4905 Sep 14, 2009 870
7146 eej naraa helj uguuch [2] odki Sep 14, 2009 756
7145 helj ogooch [2] aylguu88 Sep 14, 2009 722
7144 mongol butsnaa [1] dudik Sep 14, 2009 626
7143 asuuya [1] chaba Sep 14, 2009 694
7142 hi oyutnuudaa tuslaach [3] mgldevochka Sep 14, 2009 944
7141 bvsgvichvvdeesee asuuy [2] van sembervv Sep 14, 2009 717
7140 ohiduudaa [3] magic88 Sep 14, 2009 663
7139 hi egch naraa helj uguuch [3] bvjinxen Sep 14, 2009 740
7138 ELGEMSUU.d [14] j and s Sep 14, 2009 1019
7137 hi yum asuuy [2] az88 Sep 14, 2009 742
7136 samsung-iin zuragt??? [2] ps4905 Sep 14, 2009 770
7135 huuhed yavuulna [1] sheet Sep 14, 2009 597
7134 end haraar bdag humuust unegui emchilgee [2] turka0921 Sep 14, 2009 595
7133 soko 2006, shot_gap nart bayarlalaa, amjilt, sain saihniig husie. [2] huuuuue Sep 14, 2009 798
7132 ID neehed tuslaachee bvsgvichvvdee [2] off Sep 13, 2009 896
배너신청
자생병원

배너신청