Айраг, агь хоёрын ааг хүн, малын уруул чимчигнүүлнэ. Мөчир дээрээ молцоглосон хүрэн тошлой бөнжийн харагдах нь аяндаа арааны шүлс асгаруулна. Хадланчдын задгай гал дээр үүл хөвүүлэн даргилах цайг хөдөө нутгийн ариун тансаг агаар сүлэн, ажлын алжаал тайлах нь ээжийн сүү шиг гайхамшиг. Намрын улирлын тунгаамал охь ханд аяндаа тагнайд амтагдана.

Н.Өлзийбат

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn