Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Vр нь хэвлийд нь бойжино гэвч нялх vрээ тэжээж чадахгvй, магадгvй тэжээж чадахгvйдээ ч гол нь биш зvгээр л тэр залуу хайрлана гэчихээд мах цусны тасархайгаа хэвлийд нь орхичихоод л явчихсан.
Vзэн ядалт өшөө хорслоо тайлах эсвэл ирээдvйд амаа ангайх vрээ тэжээж чадахгvй байх зовлон, эцэггvй хvvхэдтэй байхын гутамшигаас салах цорын ганц зам нь мэс ажилбараар хэвлийдээ бойжих vрээ авхуулах. “Яах гэж би тэр залууд итгэв ээ, яах гэж тvvнд өврөө нээвээ, тэр юу ч хийж чадахгvй, хvvхэд битгий хэл өөрийгөө ч тэжээж чадахгvй. “Эцэггvй хvvхэд тээлээ” гэж ээж аав уурлана. Тэр ч ажилгvй би ч ажилгvй. Тэр бид хоёр нийлээд нийгмийн доод давхаргынхан. Бид яаж хvvхдээ тэжээх юм бэ? Хамгаалалт хэрэглэх нь яалаа, яагаад жирэмсэн болчихов оо? Би чамд битгий жирэмсэн бол гэж хэлээ биз дээ, би лав эцэг нь биш шvv, май энэ хэдэн төгрөг, явж авхуул”. Энэ хэдэн vгс өнөөгийн нийгэмд байгаа залуусын айдас, бас амьдрал… энэ хэдэн vгсийг би хичнээн олон охидын амнаас сонсож хацар даган урсах нулимсыг нь харж суухдаа өөрөө эр хvн ч эрийн ёсоо хvндэлж эцэг байхаас умартсан залуустаа хичнээн их гомдож vзэн яддаг гэж санана. Өнгөрсөн зун найз минь над дээр ирлээ, манай их сургуулийн дажгvй хөөрхөн охидын нэг, тэрээр шал согтуу, vгээ зөөж ядан, “Найзыгаа уучлаарай, би чам дээр ийм байдалтай ирье гэж бодсонгvй. Найз нь өнөөдөр vрээ авахуулчихлаа, би шал согтуу байсан, согтуу байсан ч биед орж буй тэр хутгыг мэдэрч байсан” гэж уйлахыг нь харахдаа vнэндээ хэлэх ч vг олдоогvй.

Зөвхөн статистикийн тоогоор дэлхий нийтээр жилдээ 42 сая, өдөрт 115 мянган хvvхэд эхийн хэвлийгээс мэс ажилбараар мөнх бусыг vзэж байна гэвч энэ тоо бол бvрэн бус тоо статистикт ороогvй хичнээн сая хvvхэд байгааг хэн ч мэдэхгvй. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр… 2007 оны сvvлийн судалгаагаар Монгол дахь нийт жирэмсэн эхчvvдийн 36,6 хувь абортонд орж байна гэвэл та итгэх vv? энэ бас л статистик яг амьдрал дээр хэд байгаа бол? Тэдгээрийн ихэнх нь 20 -иос доош насныхан гэхэд та бас итгэх vv? 2004 оны судалгаагаар нийт абортонд орсон бvсгvйчvvдийн 25 хувь хvvхэдтэй болоход бэлэн бус, 23 хувь нь хvvхдээ тэжээж чадахгvй, 19 хувь нь гэр бvл нь хэдийн хvvхэдтэй болсон дахиж болох хvсэлгvй, 8 хувь нь гэр бvл vерхэлд нь асуудал гарсан эсвэл ганц бие хvмvvс байжээ. Хvчирхийллээс болж жирэмсэн болоод хvvхдээ авхуулахыг хvсэж буй бvсгvйчvvд 0.5 хувь байсан байна.

Аборт бол хvн төрөлхтөнд тохиолдож буй хамгийн том аллага бас хэлмэгдvvлэлт. Vvнийг хvмvvс мэдэхийг ч хvсдэггvй. Өнөөдөр яана аа гэж бодовч маргаашийн уршгийг мартдаг. Абортонд орсон бvсгvйчvvдийн ихэнх нь бие мах бодиос гадна оюун санааны асар их дарамтанд ордог бөгөөд, абортонд орж байсан мэдрэмж, дvр зураг насан туршид нь дагалддаг байна. Зөвхөн сэтгэл санааны дарамтанд ороод зогсох ч vгvй ахиж хэзээ ч хvvхэдтэй болж чадахгvй амьдралыг гаслан ч дагадаг.

Хэдхэн минутын өмнө охин дvvтэйгээ мессэнжэрээр ярьсан явдал энэ л асуудлыг хөндөж бичихэд минь хvргэсэн юм. -Агаа дvv нь өнөөдөр хоёр ахдаа маш их баярласан. Одоо хvртэл намайг хамгаалж vргэлж цагдаж байдаг учрыг өнөөдөр дvv нь ойлгосон шvv. Дvvгийнх нь зөндөө олон найз нар охин насаа аль хэдийн алдсан төдийгvй зарим нэг нь зөндөө олон удаа абортонд орсон байна лээ. Хэдий дандаа захиргаадуулах хэцvv байдаг ч дvvгээ л гэж барьдаг байсныг чинь өнөөдөр л ойлгосон шvv, дvv нь томоотой байх болно. Хоёр ахдаа хайртай шvv!” гэж хэлэх охин дvvгийнхээ vгсийг уншаад арай л уйлсангvй. Миний охин дvv дөнгөж 16-тай гэтэл дvvгийн минь найз нар бас л нас чацуу охидууд. Гэвч нэг бус нэлээн хэдэн охидыг нь абортонд орсон гэж сонсож байсан. Намайг 10-н жил төгсөхөд лав л манай ангийн 3,4 охин абортонд орсон байсан юмдаг. Энэ бол нийгмийн хамгийн эмгэнэлт асуудал. Өнөөдөр манай эмч эмнэлэгийнхэн хэдэн настай ямар хvнд аборт хийж байгаа нь гол асуудал биш харин хичнээн төгрөг гар дээр нь унаж байгаа нь л чухал асуудал. Зарим нэг нь хvнд аборт хийж байгаагаа ч vл ойлгон хайнга хандаж эд эс vлдээн бохир оруулах бөгөөд энэ асуудлаас vvдэн дахин абортонд орж эсвэл амиа алдсан бvсгvйчvvд Монголд асар олон. Энэ бvхэнтэй тэмцдэг хууль хяналтынхан шалгадаг байгууллага ч гэж байдаггvй. Байдаг нэг нь бас л мөнгөнд автсан, өнөөдөр тэр эмнэлэг хаагдлаа гэхэд маргааш онгойчихсон л байна. Хvмvvсийн хамгийн их хэлэх дуртай vгс нь бид тэжээж чадахгvй! гэх. Ямар ч нийгэмд хvн хэзээ ч хvvхдээ өсгөж бойжуулахад бэлэн бас санхvvгийн хувьд хангалттай байж чаддаггvй. Ээж минь нэгэнтээ надад “Ээж аав нь хоёр бор чемодантай нийлж байсан. Хvvхдээ битгий хэл өөрсдийгөө ч тэжээж чадахгvй хvмvvс чинь бид байсан. Гэвч хvн чинь болгодог л байхгvй юу” гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггvй юм. Нээрэн л бид асуудлаас зугтаж алаг vрийнхээ амь насыг хэвлийд нь устгаж байна. Ирээдvйд ямар хvн болохыг нь мэдэхгvй байж хамгийн тvрvvнд гаргадаг шийдвэр бол абортоор авахуулах. Чингис хаан Монголд ахиж төрнө гэж зурхайчид хэлдэг. Бодвол бас абортонд ороод авхуулчихсан юм биш байгаа. Бодоход зvрх шимширмээр… Гурван сая шахам хvн ардтай 1500000 км2 нутагтай Монголд хvнээс илvv хэрэгтэй юм алга, хvн л бидэнд хэрэгтэй байна. Коммунист vед бид хуулиараа абортыг хориод болоод л байсан тэр vед хvмvvс зөв сайхан хvмvvжилтэй өсөж, залуу хосууд vр хvvхдээ тэжээгээд болоод л байсан. Одоо яагаад болохоо байчихсан юм? Яагаад гэвэл та бидний бодол санаа болохоо байчихсан учраас, нэг нь ч болгоё бvтээе гэж бодохоо байчихсан учраас. Өө нээрэн vр хөврөл чинь хvvхэд биш шvv дээ, хvvхэд чинь төрөн төртлөө хvн биш байдаг байхгvй юу гэж бид өөрсдийгөө зөвтгөдөг. Тийм асуулт та өөртөө тавьдаг уу, тэгвэл би таниас асууя? Хvн яавал vхсэнд тооцогддог юм, яавал амьд хvнд тооцогддог юм? Хариулт, зvрхний цохилт тиймээ? Хvний зvрх цохилж байвал хvн амьд, зvрх нь цохилохоо боливол хvнийг нас барсанд тооцдог шинжлэх ухаан байдаг. Тэгвэл дөнгөж 4-5-хан долоо хоногтой vр хөврөлийн зvрх цохилж эхэлдэг гэдгийг та мэдэх vv? Зvрх нь зохилдог ч гэсэн хvн биш vv? Vгvй гэвэл таны зvрх цохилж байна уу? шалгаарай, өөрийгөө ч vгvйсгэж буйтай адил эвгvй л хариулт өгөх вий. Мөн абортонд орох нь хvний хувийн асуудал, хувийн сонголт гэлvv? гэвч энэ дэлхий дээр ирэхээр тэмvvлж буй тэр vр, амьдрал өөд тэмvvлэх тvvний сонголт яачихсан бэ? Өөрийнхөө сонголтыг бусдын өмнө тавьдаг та бид харгис хvн биш vv? Тэр нялх vр бас сонголтгvй гэж vv? Манай төр энэ аборт гэгч амьд хvн тамлагч, хvн төрөлхтний хамгийн том хэлмэгдvvлэлтийн системийг vндэс угсаатайгаар нь авч хаях цаг болжээ. Юм бvхэн эхэндээ хэцvv л байна, хууль бус болгочихвол зарим нэгэн хvнд хэцvv л байх биз. Гэвч сvvлдээ хvмvvс минь өөрсөддөө шаардлага тавьдаг залуучууд минь юмыг ухаардаг болж наанатай цаанатай хандаж эхэлнэ. Нийгмийн энэ замбараагvй завхайрал ч гэсэн жаахан хумигдах биз дээ. Энэ бvхнээс хамгийн чухал зvйл бол, алтан амь аврах асар их буян, улс эх орны ирээдvйг харсан асар стратегийн vйл хэрэг болох болно. Vнэхээр хvvхдээ тэжээж чадахгvй яах ч аргагvй болбол бид өргvvлье л дээ. Зөвхөн Монголоос хvvхэд өргөж авахад бичиг баримт энэ тэр гээд л дор хаяж 40000 америк доллар зарцуулдаг гэвэл та итгэх vv? Vрсийнхээ амь нас ирээдvйгээр мөнгө олдог энэ бусармаг зvйлийг боливол яасан юм бэ, тэгвэл харьд байгаа сайхан сэтгэлтэй хvмvvс өргөж авна шvv дээ. Мөн өргvvлсэн хvvхдээ ч гэсэн харж хандаж араас нь яаж ийж байна гэж сураглаж байх хэрэгтэй, тэгээд 16 нас хvрэхээр нь Монголын иргэн болох эсвэл тэр улсынхаа иргэн болох асуудлыг ч хөнддөг байх хэрэгтэй. Залуучууд минь хамгаалалт хэрэглэж сурьяа бvсгvйчvvд минь өөрөө өөрийнхөө биед vнэ цэнэтэй хандаж, ирж яваа vрдээ амьдрал бэлэглэе! Ирж яваа vрсээ бид аваръя, хэн ч болж өсөө билээ. Нэгэн жишээ та бvхэндээ хэлэхэд, АНУ-ын алдарт жvжигчин дуучин, Nick Cannon-ыг ээж нь жирэмсэн байхдаа авахуулах гэж байсан юм гэнэ лээ, тэгээд авхуулахаа больсон бөгөөд тэр vр нь өнөөдөр хичнээн сайхан амьдарч явна. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монголын vрс маш олон болтугай” гэж хэлсэнчлэн нээрэн Монголын vрс маш олон бvр олон болох болтугай!

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2211620/04b/trackback

oomygaad

2009.09.11 19:54:36
*.51.58.121

elgee chi yanz buriin tus bolxoosoo iluu muu zuil bodogduulsan bichleg tuuj oryylxaa bolmoor yum. balair myy energiin ajuma. busad exchuudiin adil xund tys bolx medeelel oryylaach. gertee nuxurteige xov jivee yariad syyj bai. so saitnaas xachin2  zurag copydoj xun buriin comment dor oryylaad. zurgach aytaixan copidoj chdaxgui neex ondor dpte tataad ergvv ajuma
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.11 20:02:23
*.5.101.162

сайн муу сайхан муухай хосолдог орчлон бүгдийг оруулж байх болно сонирхолтой хурц амьдрах хэрэгтэй

enhriienhrii

2009.09.12 12:48:08
*.58.82.16

ugaasaa bur tsaanaasaa hunii muud durtai baliar avgaishd oruulj bgaa yumnaas n l shuud medegdej bgaa biz dee aimar muu energetei baliar avgai
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211402
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366824
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
» <<<ҮР НЬ ХЭВЛИЙДЭЭ .....ЭНЭ БОЛ ЭМГЭНЭЛ>>>>>>>> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-11 916
7085 Үрийн зулай үнэрлээд 4 -хөн сар болж байгаа нялх биетэй Ундрал киноны дүрийг чадварлагаар бүтээлээ [1] Маралгоо 2009-09-11 725
7084 helj ogooch!!! [3] ,mgl 2009-09-11 730
7083 gazariin achaa gj yu we??? [3] ps4905 2009-09-11 719
7082 Anson bolon Yonin-d goo saixnii sain emneleg baina uu.Nvdendee davxaraa xiilgex gesen yumaa.(1 sariin dotor edgex bolovuu) Davxaraa yamar vnetei baidag bol [2] Mongolbvsgvi 2009-09-11 1357
7081 magic88-aas asuuh ni [5] sunyeon 2009-09-11 998
7080 <<<ЭНЭ ҮНЭН ҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-11 730
7079 ЭХО-д харуулснаар ураг амьгүй болох уу? [3] БОЛОР2 2009-09-11 1080
7078 <<<<ЭЛГЭМСҮҮГЭЭС АСУУЯА>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-11 746
7077 busguichuudee magic88 2009-09-11 569
7076 бусад [2] jiji 2009-09-11 560
7075 eejuudee dahiadl ? yum bna [4] 1981_0104 2009-09-11 919
7074 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-11 470
7073 egch naraa helj uguuch [4] tsen togoruu 2009-09-11 1214
7072 Medeh hun bnu.. tuslaach [1] CHAAK_V 2009-09-10 719
7071 bayrlalaa n_111 2009-09-10 722
7070 medeh ni helj ogooch [6] brh 2009-09-10 1234
7069 hi eejuudee oroin mend asuuh yum bna [7] todgor 2009-09-10 1058
7068 hi yum asuuy? [4] 김아연 2009-09-10 1192
7067 iim yum baidag uu [4] neemon 2009-09-10 1132
7066 hi elgemsvv bolon sain medeh hvmvvsees dawsagnii vrewseliin owchon namdaah emiig solongosoorni yu gedegiig helj ognvv utsaa vldeej bolno [1] mebm 2009-09-10 641
7065 sain baitsgaanuu emegteichvvdees yaraltai asuuh ym bn zowolgoo ognovv [3] mebm 2009-09-10 1242
7064 만취 여성 성폭행한 몽골인 pezdagiin ger bvl sain harj awtsgagarai file [4] 06270628 2009-09-10 1256
7063 eejvvdee zovloochee [4] hvch 2009-09-10 1011
7062 eejuudees asuya [4] 100 2009-09-10 789
7061 eejuudee asuuh yum bna [2] pudu 2009-09-10 806
7060 Asuux zvil baina. [4] Mongolbvsgvi 2009-09-10 1532
7059 eniig so ru orchuulaad ogooch [2] 100 2009-09-10 889
7058 heleed ogoochee [1] neemon 2009-09-10 988
7057 zagas herhen goe sharah be zubluuch [1] anar od 2009-09-10 23972
7056 yadag bol [4] mishil 2009-09-10 917
7055 hi hvmvvsee zuwluurei [5] odki 2009-09-10 1780
7054 EEJUUDEES ASUUH YUM BNAA [2] jargaa 82 2009-09-10 1308
7053 EEJUUDEES ASUUYA [2] jargaa 82 2009-09-10 788
7052 МАНАЙ НӨХӨР ХАРТАЙ ЯАХУУ ????? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-10 838
7051 EEJUUDEE ASUUH YUM BN JIREMSEN BHDAA NUGCHAA UUJ BOLDOOGUI YUMUU [2] 1981_0104 2009-09-10 934
7050 Эрхэм баялаг бол эрүүл мэнд [2] tsas orj bn 2009-09-10 1150
7049 Хушга нь биеийн жин хасахад маш сайн туслагч [1] tsas orj bn 2009-09-10 1008
7048 Усыг зєєлрvvлж хэрэглэх аргууд [3] tsas orj bn 2009-09-10 894
7047 Урт наслахад загасны мах тустай [1] tsas orj bn 2009-09-10 1741
7046 Зєв хооллох алтан дvрмээс [2] tsas orj bn 2009-09-10 989
7045 TAND ASHIGTAI ZUWULGUU [2] tsas orj bn 2009-09-10 1321
7044 eejuudee ??? [3] j and s 2009-09-09 896
7043 ****БИ НУУЦ АМРАГТАЙ??????????????????????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-09 980
7042 sainuuuuuuuuuuuuuuu [2] n_111 2009-09-09 760
배너신청
자생병원

배너신청