jasen
Бичлэгийн тоо 4,494
Милан 2009 сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах шатандаа орлоо. Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж 48 кг жинд Пүрэвдоржийн Сэрдамба, 51 кг жинд Нямбаярын Төгсцогт, 64 кг жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар медалийн болзол хангасан билээ. Энэ нь Монголын боксын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй хамгийн олон медаль юм. Монголчууд 1974 оноос эхэлж зохиогдож байгаа боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьд нь 4 медаль, үүний гурав нь мөнгө, нэг хүрэл медал хүртэж байсан түүхтэй ажээ. Хамгийн анх 1982 онд Равсалын Отгонбаяр Германы Мюнхен хотод болсон ДАШТ-ээс 57 кг-ийн жинд мөнгөн медальтай ирж Монгол хүн зодолдож чаддагийг харуулсан. Дараа нь 1993 онд Эрдэнэжаргалын Цогтжаргал Финляндын Тампере хотоос 48 кг-ийн жинд хүрэл медаль, 1997 онд Түмэнцэцэгийн Үйтүмэн Будапештийн рингнээс 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан бол хамгийн сүүлд манай Энхбатын Бадар-Ууган Чикаго 2007 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаараа мөнгөн медаль авчирч байсан билээ. Тэгвэл өнөөдөр бид гурван медалийн болзол хангаж, анхныхаа дэлхийн аваргыг хүлээж сууна. Монгол улс боксын дэлхийн дэвжээнд дөрвөн медаль хүртсэнээр нийт улс орнуудаас 34-д Гүрж, Швед, Филиппин, за мөн Литви зэрэг улс орнуудын хамт жагсдаг. Тэгвэл энэ тоо ямар ч байсан 3-аар нэмэгдэж 7 боллоо. 48 кг жинд Пүрэвдоржийн Сэрдамба медалийн өнгөө өөрчлөх хариулцагатай тулааныг Хятадын Зоу Шиминийн оронд ирсэн Ли Жиажаотай тулалдана. Манай тамирчин Бээжингийн олимпийн финалд гэмтлийн улмаас Хятадын Зоу Шиминд ялагдаж мөнгөн медаль авсан, тэгвэл өнөөдөр Зоу Шимин байхгүй ч түүнийхээ хариуг бас Хятадын тамирчин Лигээс авнаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ жинд Хятад, Монголоос гадна Солонгосын тамирчин Жон Шин Кубын Даниел Мателлон Рамосыг буулган авч шигшээд үлдсэн байна. Солонгосын боксчны өрсөлдөгч нь Оросын Давид Аярапетян. Өөрөөр хэлбэл нэг Европ, гурван Ази. 51 кг жинд манай залуу боксчин Нямбаярын Төгсцогт Италийн бараг л домог болсон, Бээжингийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн супер цомын аварга Венчинцо Пикардиг 12:7 - оор илүүрхэн ялснаар дэлхий дахинд нэгэн шинэ ”од” мэндэлж буйг албан ёсоор зарлачихсан. Олимпийн аварга мэдээж нутагтаа түрүүлэхийг хүсч, хичээсэн нь илэрхий. Харамсалтай нь ердөө 17-хон настай Монгол жаалын нударганы амтыг мэдрээд хоосон буцав. Түүний дараагийн өрсөлдөгч Оросын шинэ од Миша Алоян. Оросууд бидэнд дэлхийн аваргын дэвжээнд үргэлж л саад бодлог. Бадараа Оросын боксчинд ялагдаж мөнгөн медаль авч байсан, Т.Үйтүмэн мөн л Оросд ялагдаж мөнгө дээр буусан, өнөөдөр манай тамирчин ах нарынхаа тэрхүү эртний бөгөөд саяхны даагыг одоо л нэхэх хэрэгтэй. Шүүгчийн ямар ч шийдвэрийг хүлээх хэрэггүй. Гарцаагүй л хожих хэрэгтэй. Энэ жинд Германы Ронни Беблик, Пуэрто Рикогийн МкУилльямс Арроёо нар мөн хүрэл медалийн болзол хангасан, мөнгийн төлөө хоорондоо тоглоно. 64 кг жинд олон удаа улсынхаа нэрийг гаргасан Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд зөвхөн Олимп, Дэлхийн медаль л дутаж байлаа. Тэр өнөөдөр дутуугаа гүйцээж дундуураа дүүргэв. Олимпийн дэвжээнд Францын боксчинд ялагдаж уйлаад буцсан манай тамирчин энэ удаа Украйны боксчин Олександр Кличког сүүлийн гучин секундэд 2 онооны давуутай болж нийт 14 – 12 оноогоор хожсон. Манай хүн гуравдугаар үе эхлэхэд 4 оноогоор хожигдож явсан ч оноогоо сайн нөхөж олон жилийн азгүйтлээ арилгаж чадсан билээ. Одоо мөнгөн медалийн төлөө Кубын боксчин Игласиас Сотолонго Рониелтай таарсан. Энэ эр Москвад болсон супер цомд манай Мөнх-Эрдэнийг ялж алт авсан, Бээжингийн олимпоос хүрэл зүүсэн. Манай тамирчин нэг энэ хүртэл ирснийх энгэртээ алтан медаль зүүнэ байхаа гэж найдаж байна. 64 кг жинд өөр медалийн болзолыг Унгарын Кейт Гюута, Америкийн 17-той Франке Гомез нар хангасан байгаа. Манай боксчин П.Сэрдамба 21:30-аас 9 сарын 11-нд тоглоно. Манай хүн яг 21:30-д буюу хамгийн анхны тулаанд улаан булангаас рингэн дээр гарна. Мөн шөнө 2:30-ын эхний тулаанд Нямбаярын Төгсцогт мөн эхний тулаанд улаан булангаас тоглоно. Яг 02:30 аас. Төгсцогтын дараа мөн нэг тоглолт явагдаад манай тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тоглох юм байна. Сонирхолтой нь мөн л улаан булангаас. Та бүхэн шууд тоглолтыг www.aiba.org оос хүлээн авч үзэх боломжтой. За ингээд хөх толбот Монголын хөвгүүд медалийнхаа өнгөө бүгд хувиргах болтугай гэж ерөөе.
Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2207919/489/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
1434 Монгол улсаас 1800 гаруй иргэнийг албадан гаргав [3] amidral555 2009-09-16 1587
1433 МОНГОЛЧУУДЫН АНХААРАЛД [2] Монгол бүлгэм 2009-09-16 1752
1432 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа surenchimeg 2009-09-16 1114
1431 Даяр монголын гисгээл [ Хужаатай явалдсан охины үсийг хусав ] [13] daruuhan01 2009-09-16 4494
1430 ЖАВХЛАН - Санаж амирлах ээж [1] daruuhan01 2009-09-16 1535
1429 nadad bas chamd goy duu chuu [2] maralmaa&MARALMAA 2009-09-15 1641
1428 Хамгийн өвөрмөц усан сангууд **bluesky** 2009-09-15 1537
1427 Дэлхийн хамгийн стильтэй 10 хот [2] [1] **bluesky** 2009-09-15 2275
1426 2009 оны дэлхийн хамгийн баян хүмүүс file **bluesky** 2009-09-15 2497
1425 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав file үлмэдэхмаА 2009-09-14 2547
1424 sumo 5959 2009-09-14 1196
1423 10 sariin 1 nees baribchilgaa ehlene !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [3] MOTORO 2009-09-14 3021
1422 Оддын эрэлд _7 жилийн өмнөх бичлэг Дэрмээ 2009-09-14 2109
1421 Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд эх орондоо ирлээ [1] lollipop976 2009-09-14 1730
1420 Монголын уран бүтээлчид “Урлагийн олимпийн наадам”-аас дөрвөн алтан медаль хүртэлээ [2] daruuhan01 2009-09-14 1777
1419 Эрчvvд : » Нандин эрхтнээ “найзаасаа” хамгаалахгvй бол… [2] amidral555 2009-09-13 1739
1418 duunuud sonsohuu file [1] **bluesky** 2009-09-13 1614
1417 Yaduugiin zovlon (Mongol kino) [2] w0w0w 2009-09-13 11451
1416 Xair chamaig haij ireh ued aldalgui barij av amidral555 2009-09-13 1305
1415 999999999 999999999_ 2009-09-13 1182
1414 Монгол улс боксын дэлхийн аваргатай боллоо [1] lollipop976 2009-09-13 1432
1413 altiin toloo bichlegiig yzeerei zaluusaa.(serdamba) oyuca99 2009-09-13 1387
1412 Дурласан дурлуулсан хоер MGL kino [1] **bluesky** 2009-09-12 3928
1411 kiwi-hojuu uchral [1] maralmaa&MARALMAA 2009-09-12 1612
1410 `````МИЛАН -2009 СҮҮЛЧИЙН ӨДӨР АЛТЫН ТӨЛӨӨ:````` [4] soracsan 2009-09-12 2028
1409 rawls boys. anuya 2009-09-12 1179
1408 oolhon,gedeg,n beschke_love 2009-09-11 1447
1407 dala dala sarmisxan 2009-09-11 1431
1406 Awna~~~~ [1] lollipop976 2009-09-11 1318
1405 lee jung hyun...joolae sarmisxan 2009-09-11 1163
1404 9/11 tribute,,, Terrorists attack U.S.A **bluesky** 2009-09-11 1102
1403 September 11 2001 Video. Amerikiin tuuhend anh udaa **bluesky** 2009-09-11 1674
1402 zoogiin gazar hoshin shog bvjigbvjig 2009-09-11 1300
1401 ariunaa-zurhen duulal [1] bvjigbvjig 2009-09-11 3743
1400 bx egshiglen 100% (karaoke) bvjigbvjig 2009-09-11 1862
1399 bvtelgui,ymaa,hod.hod beschke_love 2009-09-10 1398
1398 egshiglen feat bx-love soung [2] maralmaa&MARALMAA 2009-09-10 1475
» Милан 2009 – 10 дахь өдөр – Гурван медаль бидэнд бий. Өнгөө шийдвэрлэх тулаан үлдлээ soracsan 2009-09-10 1965
1396 Миланд дуулиан, Монголд гайхашрал togoldor_07 2009-09-10 1392
1395 Монгол улсын төрийн дуулал Миланы тэнгэрт цуурайтлаа...видeo file [1] daruuhan01 2009-09-10 7176
1394 Чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 11 хоног үлдлээ lollipop976 2009-09-10 1984
1393 У.Мөнх-Эрдэнэ Украиныг ялж, манай гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа lollipop976 2009-09-10 1469
1392 сэрдамба хүрэл [1] aminnytag 2009-09-09 1474
1391 nyomar 1 tagnuulch hoshin shog maralmaa&MARALMAA 2009-09-09 1697
1390 *шоронгийн сүйрэл* киног монгол хэлээр 1-10 анги шууд үз **bluesky** 2009-09-09 13365
배너신청
자생병원

배너신청