Ус чандмань эрдэнэ гэж vнэн билээ. Усыг бид єдєр тутам янз бvрийн зориулалтаар єргєн хэрэглэдэг
Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хvмvvс хэлvvлэлтгvй мэднэ. Усгvйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггvй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглvvр юм. Гэвч усыг тэр чигээр нь єєрєєр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгvй.
Ердийн хэрэглээний усанд хvнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг. Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гvйцэд цэвэрлэж чаддаггvй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггvй арьсыг цочроож гэмтээдэг бодис vvсгэдэг. Ийм болохоор усыг зєєлрvvлэхгvйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зєєлрvvлж хэрэглэх ёстой. Ялангуяа нvvр, гарыг зєєлрvvлсэн усаар угаахад арьс зєєлєрч, гєлгєр толигор болохоос гадна янз бvрийн халдвар авахгvй сайн талтай.
Усыг зєєлрvvлж хэрэглэх хэд хэдэн арга байдаг.
Yvнд:
1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага єргєст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шvvс нэмнэ. Єєр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сvv хийж усыг зєєлрvvлж болдог.
4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хvмvvс тогооны тагны устай зvйрлэж мєн дэлгvvрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжvvлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нєхцєлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгvй цэвэр байдаг. Цэвэршvvлж зєєлрvvлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгvйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хєдєлмєр хий дэмий vрэгдэнэ гэдгийг санахад илvvдэхгvй болов уу. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хvvхдийнх шиг уян зєєлєн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зєєлрvvлсэн усыг хэрэглээрэй.
|