

Италийн Милан хотноо болж буй боксын ДАШТ дуусахад ердөө гурав хоног үлдлээ. Энэ сарын 12-ныг дуустал болох уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй гурван боксчин маань медалийн төлөөх тулаанд шалгарч үлдэж чадлаа.
Энэ гурван боксчин бол 64-кг-ийн жинд хүч үзэж буй У.Мөнх-Эрдэнэ, 51 кг-ийн жинд хүч үзэж буй Н.Төгсцогт, 48 кг-ийн жинд хүч үзэж буй П.Сэрдамба нар юм.
Өчигдөр буюу 8-ны өдрийн байдлаар 64 кг-ийн жинд У.Мөнх-Эрдэнэ Италийн боксчин Вангили Дариог дэвжээн дээр нь 15:4-ийн харьцаагаар ялжээ. Мөн 51 кг-ийн жинд Н.Төгсцогт Ирландын тамирчинг 17:7-ийн харьцаагаар ялсан байна.
Харин өнөөдөр буюу 9-ний өдөр П.Сэрдамба Армяны Динайлин Ховайнистай, У.Мөнх-Эрдэнэ Украйны боксчин Ключко Александртай, Н.Төгсцогт Италийн боксчин Пичардо Винчензотой тус тус хүч үзэх юм.
Ингээд боксчиддоо амжилт хүсье.