Бичлэгийн тоо 5,522
Маралгоо
2009.09.09 09:54:57 (*.254.51.86)
1787
...Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар:
“-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг үл мэдэг амьсгалах мэт үлээнэ.

. “-Өчнөөн бэрхийг туулсан тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн эцэст арай гэж ургуулсан юмсан” хэмээн мод гомдохын ихээр гомдож халаглана. Үндэс мөчирийнх нь үргэлжлэл, үр нахиа болсон бяцхан навчисаа жилийн жилд цамнан агсрах салхинд алдаад нүцгэрч хоцордог хөөрхий мод гунигтайяа сүглийнэ.
Гэлээ ч энэ бүхний дараа нэг л газраа, тэр л янзаараа эгэл даруухнаар ургасаар.
“-Хараач, Ямар гоё мод вэ?” гэж харсан бүхэн гайхан шагшиж, тэр л модны сүүдэрт хүүхэд хөгшид бүгдээр тухлах дуртай. Зарим нь навч мөчрийг гоёмсог туузаар чимж, үндэс ёроолыг нь услан тэтгэнэ. Түүний сүрлэг сайхныг биширсэн нэг нь бүдүүн модтой хамт зургаа хүртэл татуулах нь энүүхэнд. Баярлан цэнгэх тэднийг хараад мод сэтгэл тэнийн баясаж, мөчир юугаа өмнө нь дэлгээд амтат жимсээр дайлна. Түүний энэ аз жаргалант инээд хөөрийн чимээнээр салхи нойрноос сэрэв. Чингээд уур нь хүрч хөмхий зуун:
“-Яагаад ганцхан чамд бүгд хайртай байдаг юм бэ, яагаад чамайг л дуу алдан магтацгаах ёстой гэж” гээд улан доороосоо шороо авч хуйлран босов. Чингээд модыг тойрон шуурч эхлэхэд саяхан баярлан хөгжилдөж байсан бүхэн тус тусын зүг зугтан одоцгооно. Салхи үсээ сэгсийлгэж, хормойгоо дэрвүүлэн улам хөөрөн дэгдэв. Тэрээр модыг ганхуулан хүйтнээр исгэрч:
“-Яахаараа чи ийм бусдын анхаарлыг татсан үзэсгэлэнтэй болчихоо вэ? би чамайг үзэн ядаж байна” хэмээн дайралдсан бүхнээ сүйтгэн шидэлж, үүлсийг хүртэл атиралдуулан аадар бороогоор цутгаж гарлаа. Үүнээс гоё, үүнээс том цэцэг тарихаар өдрийн бодол шөнийн зүүдэндээ автсан салхи аянга ниргүүлэн гоёмсог модыг устгахаар шийдэв. Өндрөөс өндөрт саглайн ургасан үзэсгэлэнт мод:
“-Салхи минь дээ, би чамд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чамд ч гэсэн бүгд хайртай л байдаг шүү дээ. Гагцхүү мөчир навчийг минь бүү хугалаач дээ” хэмээн мэхийн байж гуйхад салхи улам уурсан ширүүснэ.   Тэгээд хамгийн хайртай үр жимснүүдээ эрхлүүлэн ургуулдаг мөчрийг нь хуга татаж хаяад:
 “-Хаха, би чамайг хэсэг хэсгээр нь хугалж хаяна. Чиний оронд миний тарьсан цэцгүүд өндрөөс өндөрт ургахыг харах болно. Тэгээд харсан бүхэн чамд биш надад мэхийн талархаг” хэмээн цуурайлуулан хашгирав. Хаа нэгтээгээс элдэв үр авчирч эргэн тойронд нь  цацалсаар мөчир салаа нь хугараад арай гэж амьд үлдсэн хөөрхий модыг хахир хүйтнээр хучаад алсад хуйлран одов.
Дараа жил нь мод дахин цэцэглэж, урьдынхаас улам гайхалтай үзэсгэлэнтэйгээр ногоорон ургалаа. Үндэснээс эхлээд оройг нь хүртэл ганган ногоон навчис мөчирөө даган ургаж, амтлаг жимс энд тэндээс нь бөнжийнэ.  Жигүүртэн шувууд түүн дээр үүрээ засч, саглагар модны сүүдэр доор амьтан бүхэн жаргалтай инээмсэглэн тухлав.
Хүмүүс түүний сүүдэрт амрахаар гоёмсог сайханыг нь бишрэн ирцгээлээ. Хүүхдүүд булгаас ус зөөж, аагим халуунаас авран сэрүүцүүлнэ.


Энэ үед салхи  өөрийн тарьсан цэцэгсээ харахаар:
“-Миний тарьсан цэцэгс одоо ч талаар нэг ганхаж байгаа даа,  хир өндөр ургасан бол” гэхээс тэсэж ядан зөөлөн зөөлөн хөвсөөр иртэл өнөөх мод урьдынхаас улам үзэсгэлэнтэйгээр сүндэрлэж байх нь тэр. Түүгээр ч барахгүй эргэн тойронд нь баярлан жиргэх шувууд, сүүдэрт нь амарч наадах олныг харав. Үүнийг харсан салхи уур нь хүрч:
“-Аан, муу саглайсан мод чи мөчир навчийг чинь юу ч үгүй хугалсан байхад яаж бүдүүн зүрхлэн аймшиггүйгээр...” гээд шороо атгахаар доош сарвайтал халгайнд гараа түлчихэв.  Хорссондоо улам уурласан салхи гайхан байж:
“-Үгүй, үзвээс муухай чи чинь яахаараа энд ургадаг билээ?” гэхэд царай муутай лууль, арзгар ногоон халгай тэргүүтнүүд ам булаалдан байж:
“-Ачтай буянтай салхи эгч та өөрөө биднийг энд тарьсан билээ” гэх нь тэр. Урьдын адил тоос босгон, чулуу шороо шидэлж чадахгүйдээ ундууцсан салхи тэднийг налмайлган гишгэлсээр модны дэргэд очоод чагнавал модны сүүдэрт гар гараасаа атган суусан хос залуус:

“- Энхрий зөөлөн салхи минь ээ

Эелдэг зөөлнөөр сэвшээч дээ

Үзэсгэлэнт саглагар модны доор

Үүрдийн хайрыг минь гэрчлээч ” хэмээн түүнийг магтан дуулж байлаа.
                               
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.09.18 16:14:55 (*.128.56.147)
TICKRIK
HEHE HUURHUN YUM
Хариу
2009.09.22 10:21:32 (*.176.113.116)
★♣♥ MUZZ ♥♣★
profile
                                                                           emoticon
Дугаар
Гарчиг
Нэр
3992 uuchlaach 1
narnii_hvv
2009-09-15 2307
3991 АМТ 2
Monh-monh
2009-09-14 1858
3990 ХЯСЛАН 1
Monh-monh
2009-09-14 2232
3989 Chamdaa 4
zoro 1
2009-09-13 5512
3988 Solongost amidarsan minii 2 sar 7
yasmin
2009-09-10 3594
Атаархал 2
Маралгоо
2009-09-09 1787
3986 Гуйлт"
Маралгоо
2009-09-09 1856
3985 tuslamj
maralmaa&MARALMAA
2009-09-06 2005
3984 ***ЭВЛЭРЭЛ*** 2
BULEEN
2009-09-06 2038
3983 turshilt . file
beschke_love
2009-09-06 1837
3982 18(surgamj) 2
★♣♥ MUZZ ♥♣★
2009-09-04 3059
3981 ДАЛАЙН АМьДРАЛ 4
bayarmaa_korea
2009-09-04 2501
3980 Chamdaa 1
yasmin
2009-09-03 2214
3979 TA BUHEN TUSALNA UU?
sormuusmaa
2009-09-03 1502
3978 чиний өмнө би 6
bayarmaa_korea
2009-09-02 5031
3977 ♣♣..**Чамдаа би хайртай**..♣♣ 5
daruuhan01
2009-09-02 13432
3976 **Onigoo 1
MUZZ
2009-09-02 2122
3975 Durtai.........bi durtai 5
sky_mn
2009-08-31 4509
3974 Bi 1
zoro 1
2009-08-31 1398
3973 Хайрын зурвас 1
Маралгоо
2009-08-31 4540
3972 Bi 1
zoro 1
2009-08-30 1522
3971 Хүсэл 3
Итгэлхүү
2009-08-30 2136
3970 Gurbazar Bi mongolooroo goedog 2
btto
2009-08-29 6402
3969 Dashbalbar Amiddaa bie bienee hairal
btto
2009-08-29 3052
3968 "Сэрүү унах болоогүй л байлтай" 1
үлмэдэхмаА
2009-08-29 1849
3967 Dvv nartaa 1
zoro 1
2009-08-29 7330
3966 Aawdaa 4
zoro 1
2009-08-29 3993
3965 ***ХЭН МЭДЭХ БИЛЭЭ*** 2
BULEEN
2009-08-29 1578
3964 Eejdee 2
zoro 1
2009-08-28 1846
3963 4n murtvvd 1
zoro 1
2009-08-27 1829
3962 БИ САЙХАН БҮСГҮЙ 6
Маралгоо
2009-08-27 5754
3961 Sansan shuu 5 file
Cnonsaa
2009-08-26 2209
3960 Нэг л болж өгөхгүй байна
Monh-monh
2009-08-26 1501
3959 4n murtvvd
zoro 1
2009-08-26 2024
3958 Цэцгэн эрх 4
•°_๋ღ♥ღ๋•°_
2009-08-26 2880
3957 Уншвал ухаан баяжина 9
Levi`s
2009-08-26 2514
3956 zorog uchral 1
baby girl
2009-08-25 2153
3955 bi gantaardah durtai ^_^ 3
baby girl
2009-08-25 1825
3954 ****BI**** 1
baby girl
2009-08-25 1981
3953 4n murtvvd
zoro 1
2009-08-25 1755
3952 Dursamj 1
zoro 1
2009-08-24 1639
3951 4n murtvvd
zoro 1
2009-08-24 1473
3950 AAB
Monh-monh
2009-08-24 1919
3949 yruu nairag bol amid ertonts ym. 1
beschke_love
2009-08-23 9409
3948 ЗҮЛГЭХЭЭР ЗҮГЭЭР СУУХ УУ? 2
Monh-monh
2009-08-22 1584
배너신청
자생병원

배너신청