Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Тэрийг анх хараад мэдэж олох бас тийм амар зvйл бишээ. Гэтэл бидний сайн сайхан хvн гэж бодсон хvмvvс маань энергийн вампир байж ч болно. Та ярьж харилцаж буй хvнийхээ ярианы сэдвийг анхаараарай. Хэрвээ таны эргэн тойрон байгаа хvн танил чинь, найз чинь, ойрын чинь хvн байнга л амьдрал хэцvv байна, тийм ч юм бvтэхгvй, ийм ч юм євдєєд гэх юм уу тийм яриа єрнvvлдэг бол тэгсэн хирнээ тэр бvх юмыг засаж залруулж сайжруулах гэж ч оролддоггvй тийм хvн байдаг бол таны ємнє энергийн вампир л байна гэсэн vг. Хэрвээ та энергийн вампирыг таньж мэдвэл єєрийгєє хамгаалж чадна. Танд зарим аргыг хэлж єгье.
Шалтгааныг ол. Магадгvй та нарын эргэн тойронд єєртєє итгэлгvй єєрийгєє хамгаалдаг ганц арга нь хvнд зовлонгоо ярьж байнга л єєрийгєє єрєвдvvлэх гэдэг хvн байж болно. Эдгээр хvмvvс бол анхаарлын тєв байж найз нєхєд ойр дотныхоо хvмvvсээр єрєвдvvлэх тухай л боддог.
Инээ..... Хэрвээ таньтай энергийн вампир яриа єдєхийг хvсвэл єєдєєс нь инээмсэглээд аль бол яриаг нь дэмжиж ярихгvй байх. Хамгийн гол нь тэр хvний талд байгаа мэт байж єєр лvvгэ сєрєг энерги авахгvй байх хэрэгтэй. Энергийн вампир-д бол таны реакци хэрэгтэй. Эдгээр энергийн вампирууд бол реакциаар хооллодог хvмvvс байдаг. Єєрийгєє єєр хvний сєрєг энергийн торонд бvv оруул. Єєртєє ингэж хэлэх хэрэгтэй гэж дотроо бодож хэл.
Ингэж хэл. Xэй ингэхэд чи надаа ямар ч хамаагvй нэг гоё юм ярьж єгєєч гэж хэл. Таныг ингэж асууснаар vргэлж гомдоллож vргэлж л муу юм ярьдаг хvн сайхан vе юм уу ямар нэгэн сайхан юмыг санана.
Vргэлж сана. Сєрєг энергинд автахгvй байх нь зєвхєн таниас єєрєєс тань л хамаарна.
Хэн нэгэнд туслахыг хvсэж байгаа бол єєрийгєє бvv ашиглуул. Зогсоо зайгvй гомдоллын vгийг нь сонссоноор та тэр хvн тусалж байна гэсэн vг биш. Та андуурч байна. Єєрийгєє vнэлж эхэл. Хэнд туслах уу хэнд туслахгvй вэ гэдгээ сонго. Зvгээр л нэг сонссоноор та тэр хvнд ч туслахгvй єєртєє ч туслахгvй. Тиймэрхvv ярианы дараагаар та ядарснаа, залхаснаа, тайван биш байдлыг мэдэрдэг vv? Хэрвээ мэдэрсэн бол та тэр хvндээ бодитой тусалсан ч юмгvй єєрийнхєє хамаг энергийг л єгсєн гэсэн vг. Энэ нь танд ч муу тэр хvндээ ч муу.