Бичлэгийн тоо 15,500
Xєдєє орон нутгаас нийслэлд ирж суралцагсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ жил нийслэлийн их, дээд сургуульд шинээр 150 мянган оюутан элсчээ. Vvнээс 120 мянга нь хєдєє орон нутгийн элсэгчид байдаг юм байна. Эдгээр оюутнуудыг сургалтын тєлбєр, хоол хvнс гэхээс илvv толгой хоргодох байрны асуудал шvдний євчин мэт зовоодог. Тэдний дийлэнх нь наашаа гэх хамаатан садан ховор учир оюутны байранд орохыг чухалчилдаг. Боломжтой зарим айлын эрх хvvхдvvд хэнээс ч хараат бус байхын тулд оюутны байрыг чухалчилдаг. Хєдєє орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын тавны нэг нь дотуур байранд ордог гэхээр бусад нь хаана толгой хорогддог юм бол. Нийслэл хотын хэмжээнд 42 их дээд сургууль байдгийн 20 нь улсынх. Эдгээр сургуулиас зєвхєн 30 гаруй нь дотуур байртай байдаг юм байна.
Одоо хичээлийн шинэ жил эхэлсэн энэ vед оюутны байрууд нэг хоёрдугаар курсийн хvvхдvvдээ хvлээн аваад дуусчээ. Зай засвар гарвал ахлах курсийнхээ оюутнуудыг авдаг юм байна. Зуны амралтын гурван сард ихэнх дотуур байр засвар хийдэг боловч шал, ханаа будаж шохойдсоноос цаашгvй. Уг нь 00-ын єрєє, угаалтуур, халуун усны газар гээд засварлаж шинэчлэх ажил мундахгvй их vлдсэн байх юм. Тухайлбал, Сувилахуйн сургуулийн нэг, МУБИС-ын тав, МУИС-ын дєрєвдvгээр байр зэрэг эрvvл ахуйн шаардлагад тэнцэхээргvй байрууд цєєнгvй байгаа бололтой. Мєн засвараас гадна уншлагын танхим, оюутнуудын чєлєєт цагаа єнгєрєєх заал болон нийтийн телевиз ихэнх байруудад байдаггvй гэж оюутны холбооноос мэдэгдлээ. Тєлбєрєє тєлєєд орсон оюутнууд энэ байдлыг нь байрны зєвлєлд хэлэхэд «яваандаа хийнэ» гэсэн нэгэн янзын хариулт сонсдог ч тэр бvр ажил болох нь ховор гэнэ. Дараа хийнэ гэдэг зангууны vлгэр байлгvй. Ядаж ариун цэврийн наад захын хэрэгцээг хангаад єгч болно доо, хэрэглээний усаа авахад ч хэцvv юм гэж зарим оюутнууд халаглаж байна билээ.
Иймэрхvv хагас дутуу засвар хийснийгээ их юманд бодож тєлбєрєє нэмчихнэ. Vнэ ханшаа нэмэх аргаа ч амархан олох юмдаа. Гуравхан сарын дотор шvv дээ. Тєлбєрийг нь нэмсэн шигээ оюутнуудын амьдрах ая тухыг бас хангах нь тухайн сургуулийн vvрэг биш гэж vv. Халтар хултар засвартаа зарцуулсан хэдэн тєгрєгєє ядарсан оюутнуудаас нєхєж авах гээгvй л байлтай. Урьд цагт хэр баргийн айлын хvvхдvvд нэг, хоёр єрєє байр хєлслєєд суудаг байсан бол эдийн засгийн хямралтай єнєє vед тэдний хувьд дотуур байр нь бараг «хаус» болсон гэхэд хилсдэхгvй. Тэдэнд тулгараад байгаа бэрхшээлтэй бас нэг асуудал гэвэл нийслэлд суурьшсан, гэр хороололд амьдрах хvсэлгvй хvмvvс толгой хоргодох байрыг нь булаацалдан, аль хэдийнэ эзэлчихсэн явдал. Оюутнуудын гол єрсєлдєгч гэхэд болно. Тэд оюутнуудын єгдєг тєлбєрєєс жаахан илvv тєлбєрийг «шагналынх» нь хамт байрны комендант, жижvvрт «атгуулчихдаг» юм байна. Нэг ёсондоо оюутны байрны коминдатыг хахуулдаж байна гэх vv дээ. Vvнд нь амташсан коминдатууд нь харъяа сургуулийн оюутнууддаа хvртэл «Одоо хvн авахгvй ээ, сул єрєє дуусчихсан» гэнэ. Дотор нь ороод vзэхээр давхар тус бvрт нь хоёроос гурван єрєє цоожтой байдаг ажээ. Тэр нь нєгєє байрны комендатын арын хаалганы хvмvvсийн гэр байх. Гаднаас шалгалт ирэхээр «Манай сургуулийн оюутнууд байдаг юм аа» хэмээн хєнгєхєєн аргалаад явуулчихдаг аж.
Ийнхvv мэр сэр vлдсэн сул єрєєг нь гадаа хонох шахсан оюутнууд, эсвэл нєгєє гол єрсєлдєгч болох оршин суугч иргэд нь бараг дуудлага худалдаанд оролцож байгаа шиг vнэ хаялцах, хэн гэдэг аавын хvv нь илvv vнэ хэлнэ тэр нь орж чаддаг болжээ. Орж чадаагvй vлдсэн оюутнууд нь хаачдаг юм, бvv мэд. «Давахгvй гэсэн даваагаараа гурав давна, уулзахгvй гэсэн хvнтэйгээ хэд учирна» гэгчээр нєгєє байх дургvй айлдаа єєрийн эрхгvй царай алдан очих биз ээ. Царай алдах ч садан тєрєлгvй бусад нь дотуур байрнаасаа доогуур єртєгтэй нэг газар хэд хэдээрээ шvд зуун бvтэн жил амьдардаг гэнэ. Тэр нь орцны хvйтэн хонгил буюу подвал аж. Энэ мэтийн оюутнууд жинхэнэ золиосонд гарч байна гэхэд хэлсдэхгvй. Уг нь оюутны байр нийтийн байр биш сэн.