Moderator: mgl_300
0-6 сартай хvvхэд
Нярай хvvхдийн бусадтай харилцах хэл нь уйлах. Энэ vед бид тэднийг сонсч, тэдэнд хариулж буйгаa
мэдрvvлж, итгvvлэх хэрэгтэй. Нялх vрс маань энэ ертєнцєд мэндлээд бvх амьдралаа цоо шинээр эхэлдэг. Тэд олон зvйлийн учрыг ойлгож мэдэхгvй. Энэ насанд эцэг эхчvvд хvvхдээ маш их эвийлэн энхрийлж элэгсэг дотно сэтгэлээр хандах хэрэгтэй.
6 сараас нэг ойтой хvvхэд
Нялх хvvхэд єєрт нь харагдахгvй байгаа зvйл хаа нэгтээ байж болно гэдгийг ойлгодоггvй. Орхиж явахад нялx хvvхэд уйлдаг нь биднийг буцаж ирэхгvй гэж айж байгаатай холбоотой. Тэд биднийг vргэлж ойр байх болно гэдгийг мэдэж, итгэх нь чухал байдаг. Энэ насны хvvхдийн уйлах нь багасч инээх нь ихэсдэг. Хvvхдээ єєртєє итгvvлж сургах хамгийн чухал.
1-2 настай хvvхэд
Энэ нас бол хvvхдийн єсєлт хєгжлийн гайхамшигтай vе юм. Хєлд орж буй хvvхэд аливаа хvрч, амталж эсвэл унагааж байж шинийг нээж, сурч мэддэг. Тэдний орчинг аюулгvй байлгаснаар хvvхэд илvv ихийг нээж, єєрийгєє хєгжvvлэх боломжтой болдог. Хvvхдийн бие даасан байдлыг хєгжvvлж дэмжих нь эцэг эхийн vvрэг мєн.
2-3 настай хvvхэд
Хvvхдийн єсєн хєгжиж буй тєсєєлєл тэднийг заримдаа айдаст автуулах нь бий. Тэдний юу мэдэрч буйг ойлгож, айх зvйлгvй гэдгийг батлан мэдvvлэх нь чухал. Энэ насны хvvхдэд эргэн тойронд аюултай зvйл байхгvй гэдгийг дахин дахин баталж, сайн дэмжиж туслах хэрэгтэй. Хvvхэд гадны хvмvvсийн дэргэд гэрэвшиж ичдэг болдог. Энэ нь хvн хоорондын харилцааны тухай мэдлэг нь сайжирч эхэлсний илрэл юм.
3-5 настай хvvхэд
Энэ нас бол маш сэргэг хурц vе юм. Хvvхэд юм бvхнийг мэдэхийг хvсдэг. Сургуулийн ємнєх насныхан тоглоом, олон асуултаар дамжуулан аливааг сурдаг. Энэ насныхны тоглох хэрэгцээг ойлгож, аюулгvй орчноор хангах хэрэгтэй. Мєн асуултыг нь сонсч, сонирхсон зvйлд нь нухацтай хариулах нь чухал юм. хvvхдийн єєрийнхєє чадварт итгэх итгэлийг нь хєгжvvлэх хэрэгтэй.
5-9 настай хvvхэд
Энэ нас нь хvvхдийн амьдралд хамгийн их єєрчлєлт ордог чухал vе. Хvvхдvvд сургуульд явж эхлэхэд шинэ нєхцєл байдлуудтай тулгарч, мєн шинэ нєхєрлєлийг бий болгодог. Бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зохицуулж. аливаа зєрчлийг хvчирхийлэлгvйгээр яаж шийдвэрлэхийг энэ насныханд vлгэрлэн vзvvлэх хэрэгтэй байдаг. Эцэг, эхчvvд хvvхдээ дэмжиж, зєв чиглvvлэх хэрэгтэй.
10-13 настай хvvхэд
Энэ насанд хvvхдийн бэлгийн бойжилт vндсэндээ эхэлнэ. Тvvнд олон сайхан єєрчлєлт гардаг. Бие бялдрын хувь эрчтэй єєрчлєгдєж эхэлнэ. Хvvхэд тань одоо бяцхан хvvхэд биш болсон. Тэр том хvн болоход бэлтгэгдэх насан дээрээ байна. Тийм хэдий ч тэр хvvхэд хэвээрээ байгаа. Шилжилтийн насныхан найз нєхєддєє цагаа зарцуулах нь ихэсдэг. Тэд мєн єєрийн итгэл vнэмшил, vнэт зvйлийн талаар бодож, ялган салгахад их цагийг зарцуулдаг. Тэдний аюулгvй байдлыг хангахдаа єсєн нэмэгдэж буй бие даасан байдалд нь хvндэтгэлтэй хандах хэрэгтэй.
14-18 настай
Энэ бол маш олон vйл явдал єрнєдєг, ид шидтэй нас юм. Одоо хvvхэд тань том хvн болоход тун ойртжээ. Єсвєр насныхан єєрсдийнхєє хэн бэ гэдгийг олж танихыг хичээж байдаг. Ингэхдээ тэд тєрєл бvрийн дvр тєрх, зан байдлыг туршиж vздэг. Єєрсдєд нь итгэж, бие даасан байдлыг нь хvндэтгэхийг тэд томчуудаас хvсдэг. Тvvний хамгийн гол зорилго нь єєрийнхєє євєрмєц давтагдашгvй шинж чанарыг олж нээхэд оршино.